ОХУ-д Covid-19-ийн "Дельта плюс" хувилбар бүртгэгджээ

Хуучирсан мэдээ: 2021.06.30-нд нийтлэгдсэн

COVID-19

ОХУ-д Covid-19-ийн "Дельта плюс" хувилбар бүртгэгджээ

ОХУ-д Covid-19-ийн "Дельта плюс" хувилбар бүртгэгджээ

ОХУ-д Covid-19-ийн "дельта плюс" хувилбар бүртгэгдсэн талаар тус улсын Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах газар (Роспотребнадзор)-ын тэргүүн Анна Попова мэдээлжээ.

Хойд хөршид өнгөрсөн долоо хоногт "SARS-CoV-2"-ийн шинэ хувилбар нэвтэрсэн гэх мэдээлэл гарсан байна. Энэ тухай Смородинцевын нэрэмжит Томуугийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч дарга Дарья Даниленко мэдээлснийг “Фонтанка.ру” цахим хуудас иш татжээ. “Роспотребнадзор” энэхүү мэдээллийг судалж байгаагаа мэдэгджээ.

ОХУ-ын Covid-19-тэй тэмцэх зохицуулах зөвлөлийн тэргүүлэгчдийн хуралдааны үеэр Анна Попова “Бид бүх мэдээллийг маш сайн шалгасан. "Дельта плюс" хувилбар болох нь батлагдсан” гэж хэлжээ. Түүний хэлснээр, өвчтөн хөнгөн хэлбэрээр өвчилсөн байна.

“Роспотребнадзор”-ын тэргүүн бүх иргэнээ дархлаажуулах нь маш чухал болохыг анхаарч үзэхийг хүсчээ. Попова өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын бүх бүс нутагт Covid-19-ийн өвчлөл нэмэгдсэнийг онцолсон байна. Улмаар олон нийтийн арга хэмжээг хориглох тухай "Роспотребнадзор"-ын төслийг дэмжихийг Ерөнхий сайд Михаил Мишустинаас хүсчээ.

Энэтхэгийн Махараштра мужид зургадугаар сард "Дельта плюс" (B.1.617.2.1) хувилбарыг илрүүлсэн байна. Энэ нь ихээр тархаад байгаа "дельта" (B.1.617.2) хувилбарын мутацид орсон төрөл бөгөөд халдвар аваад эдгэрсэн болон вакцин хийлгэсэн хүмүүсийн ийлдэс, эсрэг биетийн идэвхийг бууруулдаг байна.

Эх сурвалж: RIA NOVOSTI

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж