Нүүлгэн шилжүүлэлтийн анхны цуваа Буянт-Ухаа ОУНБ-аас хөдөллөө | News.MN

Нүүлгэн шилжүүлэлтийн анхны цуваа Буянт-Ухаа ОУНБ-аас хөдөллөө

Нүүлгэн шилжүүлэлтийн анхны цуваа Буянт-Ухаа ОУНБ-аас хөдөллөө

2021 оны 7 дугаар сарын 4-нд Хөшигийн хөндий дэхь Чингис хаан Олон улсын шинэ нисэх буудлын нислэг, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангах, нүүлгэн шилжүүлэлт хийх ажлыг нарийвчилсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулж ажилласаар байгаа билээ.
Дөнгөж сая /2021.06.30, 13:10минутад/ МИАТ компанийн нислэг, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашиглагддаг тоног төхөөрөмж, овор ихтэй ачаа ачсан хүнд даацын 6 автомашин бүхий нүүлгэн шилжүүлэлтийн анхны их цуваа Буянт-Ухаа ОУНБ-ын хамгаалалтын бүсэд байрлах Каргоны байгууламжийн урдаас шинэ нисэх буудлын зүг хөдөллөө.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сүржин мэдээ 2021-06-30 66.181.161.7

Сүртэй ш дээ. Нүүлгэн шилжүүлэлтийн цуваа хөдөллөө ч гэх шиг.

Avatar

зочин 2021-06-30 202.9.40.210

Тиймээ нисэх буудлын нөцтэй бх нь зүйтэй

Avatar

Зочин 2021-06-30 202.9.46.98

БУЯНТ-УХААГ АЭРОДРОМЫН ЗОРИУЛАЛТААР ГАДААДЫН УЛС ОРНУУДТАЙ ХАМТАРСАН ОЛОН УЛСЫН НИСЭХИЙН СУРГУУЛЬ БАЙГУУЛЖ АЖИЛЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ. АСАР ИХ АШИГТАЙ БАЙДАГ ГЭЖ ДУУЛСАН.

Avatar

Зочин 2021-06-30 202.9.46.98

ХУУЧИН БУУДЛАА ОГТ ХААЖ БОЛОХГҮЙ ШҮҮ. НЭГДҮГЭЭРТ, НӨӨЦ БАЙДЛААР ОНЦГОЙ БАЙДЛЫН ҮЕД, БАС АЧАА ТЭЭВЭР, КАРГОНД АШИГЛАХ ХЭРЭГТЭЙ. ХОЁРДУГААРТ, ЕРӨӨСӨӨ ЭНЭ БУУДЛЫГ ОРОН НУТГИЙН НИСЛЭГТ АШИГЛАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ. МӨН НИСЭХИЙН СУРГАЛТ, ОНГОЦНЫ ЗАСВАР, ҮЙЛЧИЛГЭЭНД ГЭЭД АШИГЛАХ БОЛОМЖТОЙ.

Avatar

м 2021-06-30 64.119.23.242

10-20 жилийн дараа гэхэд шинэ нисэх ачааллаа даахгүй болвол Буяант Ухаа буудал орон нутагт зориулж дахин нээх боломж олго. Бас дахиж нисэх буудал барих гэж өр тавьж, бас 20 жил хүлээх хэрэггүй ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж