"Наадамд бэлдэж олон хүн халдвар авбал тэднийг хэвтүүлэх ор алга" | News.MN

"Наадамд бэлдэж олон хүн халдвар авбал тэднийг хэвтүүлэх ор алга"

"Наадамд бэлдэж олон хүн халдвар авбал тэднийг хэвтүүлэх ор алга"

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар өчигдөр 2021 оны төсвийн тодотголд эмч, ажилчдад 2 сая хүртэл төгрөгийн урамшуулал олгохоор тусгасныг мэдэгдсэн. Харин эмч нарын зүгээс эмнэлгийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэхийг шаардаж өнөөдөр  мэдээлэл хийлээ.

НИЙТ САЛБАРЫНХНЫ 50 ХУВЬД НЭМЭГДЭЛ ОЛГОЖ АРГАЦААЖ БАЙГААТАЙ САНАЛ НИЙЛЭХГҮЙ

Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.АРИУНАА:

Манай салбар хүний нөөцийн хомсдолд орлоо. Энэ нь Монгол Улсын иргэдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал. Эрүүл мэндийн салбарынхан өөрсдөө өвдөж байна. Зургаадугаар сарын 21-нд удирдах албаныхантай уулзаж, тулгамдаж буй асуудлаа хэлсэн. 2020 оноос л энэ асуудлыг ярьсан. Зөвхөн "улаан бүс"-эд ажиллаж буй хүмүүст 2 сая төгрөг олгоно гэдгийг дэмжихгүй. Нийт салбарынхны 50 хувьд нэмэгдэл олгож, аргацааж байгаатай санал нийлэхгүй байна. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын 90 гаруй хувь нь зээлтэй. Тэд халдвар авч гэр бүлийнхэндээ тараах явдал байна. Бүх эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэхийг шаардаж байна. Засгийн газар эрүүл мэндийн салбарт, эмч ажилчдад их хэмжээний хөрөнгө зарцуулж байгааг ярьдагч халдварын голомтонд ажиллаж буй эмч нарт хүрэлцэхгүй байна. Ажил олгогч нар цалингаа зөв олгож чаддаггүй.

Нэг ч болов монгол хүний амийг аврах гэж эрүүл мэндийн ажилчид хоёр жил зүтгэж байхад эрх баригчид олон хүн нэг дор цуглуулсан арга хэмжээ зохиодог, наадмаа тэмдэглэнэ гэдэг.

Бид Үндэсний их баяр наадам тэмдэглэхийг эсэргүүцэж байна. Хэрэв наадамд бэлдэж урлаг соёлынхон, бөх, сур харваачид зэрэг олон хүн халдвар авбал тэднийг хэвтүүлэх ор алга, эмчлэх эмнэлгийн ажилтан ч алга, бидний үгийг сонсохыг шаардаж байна.

БИД ХЭНИЙ, ЮУНЫ ТӨЛӨӨ СӨХӨРЧ УНАТЛАА АЖИЛЛАЖ БАЙГААГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА

СЭМҮТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, их эмч Ө.АНХБОЛД:

-Засгийн газар 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ны өдрөөс Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Энэ хугацаанд эрүүл мэндийн салбарын нэг ч эмч, ажилтан ажлаа цалгардуулж байсангүй. Улаан, ногоон бүс гэж ялгахгүй эрүүл мэндийн салбарын бүх ажилтан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, ачаалал оргилдоо хүрлээ.

Эрүүл мэндийн салбарт ажиллана гэдэг хувь хүнээс сэтгэлзүй, бие махбодийн маш их ачааллыг шаарддаг. Ийм өндөр ачаалалтай ажиллаж байгаа бид яагаад улсын дундажтай адил цалин авч болдоггүй юм бэ?

Ерөнхий сайд, УОК-ын дарга нарын хэлснээр 2020 онд улсын дундаж 1.3 сая. Харамсалтай нь, эрүүл мэндийн салбарын ажилтны дундаж цалин 647 мянган төгрөг. Эрүүл мэндийн салбарынхан улсын дундаж цалингийн түвшнээс хоёр дахин бага цалинтай удаан ажиллахгүй нь ойлгомжтой.

Ар гэрээ умартаж цар тахлын фронтод ажиллаж буй эмч ажилчид хүүхэд асрагчаас бага цалинтай удаан ажиллаж чадахгүй, салбараа орхино. Энэ салбарыг орхих хүсэлтэй маш олон хүн байна. Бид хэний, юуны төлөө сөхөрч унатлаа ажиллаж байгаагаа ойлгохгүй байна. Цалинг хоёр дахин нэмэгдүүлэх уриалга бол ийм л нөхцөл байдалд түшиглэсэн. Түүнээс биш олон улсын жишигтэй адил цалин хөлсийг 5, 10 дахин нэмэгдүүлэхийг төрөөс хүсээгүй. Цалинг хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардаж байгаа нь улсын дундажтай адил цалин л олгохыг хүсч байгаа юм.

              БИД ӨӨРСДӨӨ ӨВДӨЖ, ИРГЭДЭЭ ЭМЧИЛЖ ЧАДАХГҮЙД ХҮРЛЭЭ

“Эрүүл оршихуй” өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Ч.ПҮРЭВСҮРЭН:

-Сувилагч нараа төлөөлөн үгээ хэлье. Covid-19 халдварын улмаас Онцгой байдал зарласан жил долоон сарын хугацаанд эмч, сувилагчдаас гадна эх баригч,  лаборант, жолооч бүх хүн хүчээ шавхаж ажиллаад одоо сульдаж байна. Бид хүний нөөцийн хомсдолд орлоо. Ажлын хэт ачааллаас болж ажлаасаа халширч байна. Салбараа орхимоор санагдах боллоо.

Цар тахлын үед хамгийн их хохирч, өвдөж байгаа нь асрагч, сувилагч нар. Бид өвдсөнөөсөө болж иргэдээ эмчилж чадахгүй хүнд байдалд хүрлээ.

Салбарын сайд эмч нарын л цалинг нэмнэ гэдгийг мэдэгдлээ. Гэтэл эрүүл мэндийн салбар бол багийн ажил ажил юм. Жолооч, асрагч нар ялгаагүй бүгдийнх нь цалинг адилхан нэмэх хэрэгтэй. Цалинг хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардаж байна.

Эмч нарын хэлснээр цар тахлын үед эрүүл мэндийн салбарынхан ачааллаа дийлэхгүй элгээрээ хэвтэхэд бэлэн болжээ. Цаашид халдварыг хумихгүй бол эрүүл мэндийн эмч, ажилчид хүрэлцэхгүй гэдгийг мэдэгдэв. Халдвар авсан хүний тоо нэмэгдэхийн хэрээр  эмч, ажилчид халдварт өртөж бас ажлын ачааллаасаа халширч салбараа орхих хүн ч олон болсныг хэлж байв. Тэдний төлөөлөл Засгийн газрын 2 сая хүртэл урамшуулал олгох шийдвэрийг шүүмжилж, цаашид бага цалинтай удаан ажиллаж тэсэхгүй гэдгээ мэдэгдлээ.

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-оос эмч нарын цалин урамшуулалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Tuesday, June 29, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Дулмаа 2021-06-30 66.181.182.38

2 р эмнэлгийн амбулаторын мэдрэлын эмч цаг дуусан гээд үзлэг хийгүй цаг бичсэн хүнээ үзнэ гээд зүгээр л сууж байсан мөртлөө би өдөрт 14 хүн үзсэн гээд сууж л жайх юм

Avatar

Зочин 2021-06-30 202.179.24.142

одоо сайд дарга нар хэдэн намынхан тэргүүлээд наадмаар 10-20 хоног ор сураггүй алга болно, хэнд юу ч хэлээд нэмэргүй эмнэлгийн салбарынхан өөрсдийгөө бодоцгоо тэр тангараг мангарагаа март УИХ -нхан ерөнхийлөгч эь хүртэл өргөдөг л юм билээ

Avatar

Зочин 2021-06-30 66.181.168.8

Эрүүл мэндийн салбарынхан ингэж дугарах цаг нь болсон. Зөв, аль ч салбарт үйлдвэрчний эвлэл нь дугардаг, эрхээ хамгаалдаг, төр засагт дуу хоолойгоо хүргэдэг, зөв шаардлага тавьдаг, дарга нарын эрхээр амьдардаггүй гэдгээ харуулж, хяналт тавьдаг байх нь нэн чухал шүү. Маш зөв шаардлага, зөв үйлдэл байна гэж бодож дэмжиж байна. Бид, бүх салбарын ажилчид нэгдэж хэрэгтэй үедээ ингэж дуу хоолойгоо хүргэдэг байцгаая. Эмч нар харин хариуцлагаа нэмэгдүүлээрэй.

Avatar

зочин 2021-06-30 103.26.194.150

наадамд зарцуулах мөнгөө ядаж улсын болон хувийн бүх эмнэлэгт хийж буй pcr-ийн шинжилгээг төлбөргүй болгоход зарцуулаачэээ. халдвартай хүмүүс шинжилгээ өгч чадахгүй өвчнөө хүндрүүлээд, халдвар тараагаад байна. түргэвчилсэн тест худлаа гаргаад халдвар тарах нөхцөл бүрдүүлээд байна. эмийн сангуудаар ковидын эм тан байхүй болсон байна, вакцинтай хүмүүс халдвар аваад, хүндрээд байна, байдал ноцтой болж эхэллэээ, анхаараачээээ.

Avatar

Зочин 2021-06-30 139.5.216.74

Тусгаар тогтнолын баярыг ямар нэг хэмжээнд тэмдэглэх ёстой.Өвчлөл ихсээд байгаа нь голчлон иргэдийн ухамсаргүй үйл ажиллагаанаас болоод байгаа шүү.Хэрэггүй гадуур бүү хэс,амны хаалтаа зүү, бие биенээсээ зай барь,баяр ёслол тэмдэглэж бүү цуглар бөөгнөр, Улсын баярын арга хэмжээг зөвхөн зурагт телевизээр харж,сайхан дуу хөгжим сонсо.Архи согтууруулах ундаа зарахыг эртнээс хориглох хэрэгтэй.Өвчтэнтэй ажиллаж байгаа хүмүүсийг улсаас боломжоороо анхаарч харж үзэж байна.

Avatar

зочин 2021-06-30 103.26.194.150

битгий тэнэгт үхэрээ, даян дэлхийн энх тайван, эв нэндлийн баяр Олимпийг хойшлуулж болоод байхад хэдэн олигархи феодалуудын баян тарганаа гайхуулж аархаж уралддаг баярыг цуцалсан ч яадаг юм. наадам угаасаа ард түмний баяр байхаа болиод удаж байна.

Avatar

Энхээ 2021-06-30 64.119.22.219

ДЭМЖИЖ БАЙНА

Avatar

Сараа 2021-06-30 59.153.114.153

Зөвхөн голомтод ажиллаж байгаа эмч, сувилагч, ажилчдөд өгөх хэрэгтэй, өрхийн эмч сувилагч нарт бол илүү зан. Ойрын хавьталтай хүмүүсийг очихоор хөөж туугаад тэнэгтэж байгаа шүү.

Avatar

Зочин 2021-06-30 202.179.17.209

За ёстой зөв шүү. Эмнэлгийн салбарынхан өөрсдөө хөдлөх цаг болсон.

Avatar

Зочин 2021-06-30 139.5.216.74

Улс оронд үймээн самуун дэгдээх сөрөг хүчний ухуулга хирээс хэтэрч байна шүү.

Avatar

Sergln 2021-06-30 176.10.99.200

Эмэгтэй ажилтан үүдэндээ суулгаж бахаа хангагдаг Хүүк /Нас 53/ одоо болноо, зальжин энерги сорогч этгээд элдвээр ордонд дарамтлахаа бас зогсоо, ёрын гийгүүлэгч ухаантай юм бол….

Avatar

Zochin 2021-06-30 64.119.17.200

Er n' manai gants 2 salbaraas busad bykh salbart khudulmur erkhlegchdiin tsalin mash baga baigaa shyy dee. Yumnii yne nemegdeed baikhad tsalin er nemegddeggyi. Ene bol tur zasag n' ard tymnee boddoggyig l kharuulj bgaa um shyy dee

Avatar

зочин 2021-06-30 103.26.194.150

наадамд зарцуулах мөнгөө ядаж улсын болон хувийн бүх эмнэлэгт хийж буй pcr-ийн шинжилгээг төлбөргүй болгоход зарцуулаачэээ. халдвартай хүмүүс шинжилгээ өгч чадахгүй өвчнөө хүндрүүлээд, халдвар тараагаад байна. түргэвчилсэн тест худлаа гаргаад халдвар тарах нөхцөл бүрдүүлээд байна. эмийн сангуудаар ковидын эм тан байхүй болсон байна, вакцинтай хүмүүс халдвар аваад, хүндрээд байна, байдал ноцтой болж эхэллэээ, анраараачээээ.

Avatar

Зочин 2021-06-30 66.181.160.60

Сургууль төгсөөд ажиллаж чадахгүй асар олон эмч байна тэд нарыг одоогийн цалингаар ч болов ажлуулж болохгүй юу.

Avatar

zochin 2021-06-30 103.26.194.150

avilgach hend ch hereggui shuugch prokuroruudiin tsaling emch, emnelgiin ajiltnuudad ogoh heregtei.

Avatar

Зочин 2021-06-30 103.212.118.66

Nemeh heregtei emch bol ami avragch burhad

Avatar

Зочин 2021-06-30 103.80.210.183

тахал дэлгэрээд байвал хүрэлсүх ерөнхийлөгчөөсөө бууж таарах байх даа.

Avatar

Dornod 2021-06-30 66.181.186.117

Nam dagasan alban tushaaltanguud buur tsagaandaa garch avliga avch ashig honjoo nehej turuus mungu idej erh medeleer doromjilj deerlehej ehellee. Aimgiin hudulmur halamjiin gazriin darga nertei avgai avliga avah turiin sanguudaas mungu ideh tusul tender budiluulj uuriin hamaarliin tald uguh huuli bus uildluud iheer hiiseer baidag ni ard ni dornod aimgiin MAN aimgiin darga hamtarch bgaa ni denduu haramsaltai

Avatar

иргэн 2021-06-30 66.181.189.56

Наадмаас шалтгаалсан цар тахлын давалгаанд нам цохиулна гэдгээ яагаад ойдгохыг хүсэхгүй байна вэ

Avatar

Ju 2021-06-30 192.82.86.205

Nemeechee.Mongold l iim hogiin unelgeetei bgaa shdee.Yuun naadam be.Tor n yalzarsan uls oron haana ch bhgui.Ard tumen chini uheed duuslaa eronhiilogchoo

Avatar

зочин 2021-06-30 202.179.24.83

сэтгэгдэл устаж байна

Avatar

иргзн 2021-06-30 202.179.24.83

Эмч, ЭМЯ-ынхан Та нар МАН ЗГ-тай нийлж Буруу суртчилгаа хийж Ард иргэд дээ хийж чанар муутай Хятад вакцин шахсаны Үр дүн өнөөдөр ийм байдалд хүрлээ, Иргэд олноороо Халдвар авч өдөрт 10н хэдээрээ Амь насаа алдаж байгаагийн Хариуцлгыг ч гэсэн ЭМЯ Эмч нар Та нар хүлээх ёстой шүү,

Avatar

ЭМЯ, газрын дарга нар, эмч нар ч буруутай. 2021-06-30 202.21.108.23

ЭМЯ, эмнэлгүүдийн дарга нар, эмч нар улстөрчдийн гар хөл болж ард иргэд дээрээ Хятадын муу вакциныг сурталчлан туршсан гэмт үйлдэлтэй. Түүний улмаас олон мянган иргэд халдварын давалгаанд өртөж эрүүл мэнд амь насаараа хохирлоо. Одоо цаашид энэ вакцин, улстөрчдийнхөө балагаар халдвараа дийлэхгүй болчихсон нь Та нарын ч буруугынх. Түүндээ ч эзэн болох ёстой. 3,8 саяаар эмчилж байсан нь ч Та нар шүү дээ.

Avatar

Зочин 2021-06-30 202.21.109.48

20-24 сая байсан саяхнаас 9, одоо явсаар байгаад 3,8 сая боллоо. Чи ямар санаатай өдрөөс өдөрт эмчилгээний анхны зардлыг буулгаад байна. Хэд хоногийн дараа 500 мянга болох уу? н**ш

Avatar

Зочин 2021-06-30 202.126.88.223

Сүгсээкийн мятрашгүй шунал тачаал хорооноог монголоор нэг тараав.

Avatar

Зочин 2021-06-30 103.80.210.183

хөөгөөд буулгаад шаахайг нь үүрүүлээд цагаан хэрмнээс урд шидэж болно шүү дээ.

Avatar

Зочин 2021-06-30 103.229.120.104

УРЛАГЫН ХҮҮХДҮҮДИЙГ ХҮЧЭЭР АВААД ЯВСАН БАЙНА НААДАМ ХИЙНЭ ГЭЖ. ЯВАХГҮЙ ГЭВЭЛ СУРГУУЛЬ ТӨГСГӨХГҮЙ ГЭЖ АЙЛГААД. НААДАМЫН ДАРАА 14 ХОНОГ ХОРИНО ГЭНЭ. ЮУ БОЛЖ БАЙНА, ЯМАР НИЙГЭМ ИРЭЭД БАЙНАА. СУРВАЛЖИЛЖ ӨГӨӨЧ.

Avatar

Иргэн 2021-06-30 202.21.104.234

Эмч, эмнэлгийн ажиллагсад томоохон компанийн үйлчилгээний ажиллагсдын хэмжээний цалинг авч байгаа ш дээ, цалингаа нэмүүлэхээр тэмцэх нь зөв. Алийн болгон ийм хачин бага цалингаар амьдрах ёстой юм бэ. Наадмаа балиосой

Avatar

Zochin 2021-06-30 43.228.129.40

ih emch 850000 suvlagch 700000 acragch 500000 togpognii tsalintai bgaa

Avatar

Зочин 2021-06-30 202.126.89.211

Энэ жилдээ наадмаа тэмдэглэхгүй өнжихөд ард түмэн лав хохирохгүй, хохирчихгээд байгаа өөр хүмүүс л байх шиг байна. Олон хүн нас барж байхад үнэхээр сэтгэл өвдөж байна.

Avatar

Badarch taxar 2021-06-30 192.82.76.101

Энэ цалингаа голсон шуналтай новшнуудийг хоож явуул оог хүмүүс ав олон мянган хүн ажилгүй бна аа

Avatar

Зочин 2021-06-30 202.126.88.223

Оронд нь чам шиг гуйлагчин ажиллах юмуу тэгээд

Avatar

Хавтгайруулан нэмээд нэмэргүй 2021-06-30 202.126.90.143

Эмч нарын цалинг хавтгайд нь 2 дахин нэмэгдүүлэх шаардлага нь буруу байна, харин цалингийн одоогийн төсвөө 2 дахин нэмгдүүлээд, түүнээ эмч нарт нь ур чадвар, ажлын үзүүлэтээс нь хамааруулан эмнэлэг өөрөө шийдэх хувилбар луу шилжих хэрэгтэй. Сайн эмч нар хичнээн ч төгрөгний цалин, урамшуулал авч болдог, харин чадваргүй нь ажлаасаа өөрөө халагдаад явдаг тогтолцоо руу орох хэрэгтэй. Харин наадам, баяр цэнгэл тэмдэглэж байгаад халдвар нэмэгдвэл тэр хүмүүсийг хэвтүүлэх ор, эмчилгээ байхгүй гэдэг зөв

Avatar

ЗОЧИН 2021-06-30 202.21.126.30

ЯМАР ДАРГА НАР ӨӨРСДИЙГӨӨ ЗУГААЦУУЛАХ ГЭЖ ХЭДЭН БӨХ БАРИЛДУУЛАХ ГЭЭД БАЙГАА ЮМУУ. ТҮҮХТ 100 ЖИЛЭЭРЭЭ ХӨДӨӨ ГАЗАР ХЭДЭН БӨХӨӨ БАРИЛДУУЛААД АРД ТҮМЭН ХАРЖ БАЯСМААР Л БАЙНА. НАРАНТУУЛ, ХҮЧИТ ШОНХОР, ДҮНЖИНГАРАВ ДЭЭР ХАР ЯЛАА ШИГ ШАВАХААРАА КОРОНА ТУСДАГГҮЙ, ХҮЙ ДОЛОН ХУДАГТ ХЭДЭН БӨХ СУРЧИД ЦУГЛАХААР КОРОНА ДЭЛГЭРДЭГ ЮЮМУУ, СҮРХИЙ ТЭМЦЭГЧ БОЛОХ ГЭЖ ДҮР ЭСГЭСЭН АРИУНАА, НАРАНТУЯА АВГАЙ НАР ЖААХАН ХАМЖААРГАТАЙ БАЙ. ЭРҮҮЛ МЭНДИЙНХНИЙ ЦАЛИНГ БОЛ ДЭМЖИНЭ.

Avatar

Irgen 2021-06-30 66.181.186.241

Ter oroo buun. Naira a doping shdee bid neg huushuur l idej naadam laj bgaa bas neeltiig heden hun uzdeg ve tasalbar Ali hediin alga bolood shagd yavdag tiim yum aar ard irged yaana

Avatar

Зочин 2021-06-30 202.21.124.132

Эмч нарын цалинг нэмэх хэрэгтэй. Хамгийн чухал ажлыг хийж байгаа мөртлөө илүү цагаар ажиллаад ажиллаад 1.5 л авч байна шдээ. Олон жил ажилласан эмч нар шдээ.

Avatar

Зочин 2021-06-30 202.126.88.223

МАНгар хувалз болсон х***а намын харалган дүнкүү бодлого сүгсэлзүүрийн мятрашгүй шунал тачаалаас болж улс даяараа хорооноотож 563хүн өнгөрөх шивдээ

Avatar

Зочин 2021-06-30 202.21.108.23

Эмч нараа хөнгөн өвдсөн Сайд нарын оронд хичнээн хүндэрсэн, амиа алдсан иргэдийг эмчилж болох байсан бэ?

Avatar

Эмч 2021-06-30 202.126.89.233

Сарын цалин 800000 зүнээс даатгал татвараа аваад 600000үлдэгэ.яаж ийм мөнгөөр амьдрах юм.ядахдаа 1500000төг болгооч.улаан бүсэд ажиллаж байгаа эмч нараа 2500000 болгочихоод юу нь болохгүй бгаа юм бэ?шүүгч нар 3саяас 5саяыг авдаг.тэгсэн мөртлөө авилгал авдаг.эмч нарт их хэмжээний авилгал авахыг мэдэхгүй юм бна.нд ядарч 15 хоног нойр хоолгүй хүнд өвчтөнөө эргэсээр үүр байна.дараа нь үзлэг эмчилгээ гээд эхэлдэг.эд нар ядарч бгаа болхоор халдвар авч бна.тэрнээс бүх эмч нар 2дахь тунгаа авсан ш т.хэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж