Нууцаар хадгалж байсан Диана гүнжийн автомашиныг худалджээ

Хуучирсан мэдээ: 2021.06.30-нд нийтлэгдсэн

Нууцаар хадгалж байсан Диана гүнжийн автомашиныг худалджээ

Нууцаар хадгалж байсан Диана гүнжийн автомашиныг худалджээ

Хунтайж Чарльзын Диана гүнжид сүйн бэлэг болгон өгсөн 1981 оны “Ford Escort Ghia” автомашин дуудлага худалдаанд орж, 72800 ам.доллараар зарагджээ. Энэ бол дуудлага худалдаа зохион байгуулагчдын тооцоолж байснаас 30 мянга орчим ам.доллараар илүү үнэ юм. Тухайлбал, зохион байгуулагчид машиныг 41500-55400 ам.доллар хүрнэ хэмээн тооцсон аж.

Тус автомашиныг хунтайж Чарльз 1981 онд Диана гүнжид хуримнаасаа хоёр сарын өмнө сүйн бэлэг болгон өгчээ. Диана гүнж бэлгэнд авсан автомашинаа 1982 оны наймдугаар сар хүртэл унасан гэдэг.

Автомашин яг тухайн үеийнхээ дугаар, будаг, хөгжимтэй хэвээрээ зарагдсан бөгөөд хянах самбар дээр нь 133575.552км зам туулсан харагдаж байжээ.

Дуудлага худалдаа зохион байгуулагч Рийман Данси дээрх автомашины талаар “Энэ автомашин бол Диана гүнж Уэльсийн хунтайжтай хайр сэтгэлийн холбоотой болж, амьдралынхаа хамгийн аз жаргалтай үеүүдэд унаж байсан унаа. Түүний энэ машинаа унаад явж байгаа, дотор нь сууж байгаа олон гэрэл зургууд бий” хэмээн тайлбарлажээ.

Зохион байгуулагчдын мэдээлснээр тухайн машиныг Диана гүнжийг бишрэгч нэгэн эмэгтэй найзуудаасаа ч нууцлан хадгалж байсан гэнэ.

Үүнээс өмнө өнгөрсөн жил Диана гүнжийн унаж байсан Audi автомашин 80300 ам.доллараар зарагдаж байв.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж