Голд сэлж байсан усанд сэлэлтийнхэн Орчлонд бэлтгэлээ хийнэ | News.MN

Голд сэлж байсан усанд сэлэлтийнхэн Орчлонд бэлтгэлээ хийнэ

Токио 2020

Голд сэлж байсан усанд сэлэлтийнхэн Орчлонд бэлтгэлээ хийнэ

Голд сэлж байсан усанд сэлэлтийнхэн Орчлонд бэлтгэлээ хийнэ

Токио-2020 олимпийн наадмын эрхийн тэмцээнүүд ерөнхийдөө албан ёсоор өндөрлөж, Монголын баг тамирчдын бүрэлдэхүүн эцсийн байдлаар тодорлоо.

Монголчууд Токиогийн олимпод байт харваа, буудлага, бокс, жүдо, чөлөөт бөх, 3х3 сагсан бөмбөг, усанд сэлэлт, ширээний теннис, хөнгөн атлетик, хүндийг өргөлт гэсэн спортын 10 төрөлд 42 тамирчинтай оролцохоор болж байна. Монголын баг өмнө нь “Москва-1980”, “Рио-2016” олимпод 43 тамирчинтай оролцсон нь дээд амжилт байв. Токиогийн олимпийн тухайд Covid-19 цар тахлын улмаас эрхийн тэмцээнүүд хойшлох, цуцлагдах зэрэг олон бэрхшээл тулгарсан ч Монголын баг 42 эрх авсан юм.

Өдгөө Монголын тамирчид олимпийн бэлтгэлээ идэвхийлэн базаасаар байна. Тухайлбал, боксынхон Хандгайтад, чөлөөтийнхөн Найрамдалд, жүдочид Батсүмбэрт, хүндийг өргөлтийнхөн Төр хурахын аманд, хөнгөнийхөн Архангайд, ширээний тенниснийхэн “Эко” спорт баазад, сагсчид Францад бэлтгэлээ хийж байна.

Усанд сэлэлтийн тамирчдын тухайд өнөөдрөөс бассейндаа бэлтгэл хийж эхэллээ. Улсын онцгой комиссоос зөвшөөрөл өгсний дагуу “Орчлон” сургуулийн бассейнд бэлтгэл хийх боломж бүрдээд байна.

Монголын тамирчдаас бокс, сагсныхан хамгийн түрүүнд буюу долдугаар сарын 15-нд Токиог зорих бол жүдо, буудлага, байт харваа, усанд сэлэлт, ширээний тенниснийхэн 21-нд, чөлөөт бөх, хүндийг өргөлтийнхөн 28-нд, марафон гүйлтийнхэн наймдугаар сарын 4-нд эх орноосоо мордоно. Гавьяат тамирчин Б.Сэр-Одын тухайд Японы Кувана хотод бэлтгэлээ хийж буй бөгөөд тэндээсээ марафоны тэмцээн болох Саппорог зорих юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ip 2021-06-30 202.21.109.45

Жирийн иргэд бассейн битгий хэл голын усанд хөлөө дүрэх ч эрхгүй байна.

Avatar

ОЛИМП Ч НЭХ ГОЛЛОХ ЧУХАЛ АСУУДАЛ БИШДЭЭЭ.....СИМБОЛИК ШИНЖТЭЙ ЮМ..... 2021-06-30 202.126.89.78

ОЛИМП Ч НЭХ ЧУХАЛ АЖИЛ БИШ ДЭЭ……

Avatar

Zochin 2021-06-30 66.181.161.5

Hulgaich luivarchnii huugees oor hun avch yavmaar bna shuu.

Avatar

Энхрий 2021-06-30 66.181.187.147

Энэ мэдээ бэлтгэсэн сэтгүүлч дунд сургуульд муу сурадг байсан юм байна. Ямар ч найруулгагүй ойлгомжгүй гарчиг өгөх юм. Манай усанд сэлэлтийн тамирчид Орчлон сургуулийн бассейнд бэолтгэлд гарлаа гээд жаахан хүнд ойлгомжтой бичээч. Хөгийн залуу минь 5-р ангийн монгол хэлний хичээлээс эхлээд суралц.

Avatar

Зочин 2021-06-30 103.80.210.183

заавал нэг мэдээ гаргаж чихийг нь татаж байж шийддэг балай архичин сайдуудтай улс даа.

Avatar

UK 2021-06-30 202.126.89.247

Manai usand seleltiin tamirchidiin nuruu namdaad baigaa. Dor hayaj 185sm baijiij ursulduh tuhai yarigdana. Odoo baigaa tamirchid maani 170sm hureh uu ugui l baina

Avatar

зочин 2021-06-30 202.21.100.210

Амжилт нь тааруухан бол голд бэлтгэл хийснээс боллоо. гэх биз

Avatar

зочин 2021-06-30 202.131.248.250

ГОЛД СЭЛЖ БЭЛТГЭЛЭЭ БАЗААЖ БАЙГАА ТАМИРЧИД МААНЬ ОЛИМПООС МЕДАЛЬ АВБАЛ ГОЛД БЭЛТГЭЛ ХИЙЖ БАЙСАН ГЭХ БАЙХ ДАА,ЁСТОЙ ТАВИЛАН ЮМ ДАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж