ЗГ: Элчин сайдад Ө.Энхтүвшин, Г.Мөнхбаяр, С.Баатаржав нарын 25 хүнийг томилно

Хуучирсан мэдээ: 2021.06.30-нд нийтлэгдсэн

ЗГ: Элчин сайдад Ө.Энхтүвшин, Г.Мөнхбаяр, С.Баатаржав нарын 25 хүнийг томилно

ЗГ: Элчин сайдад Ө.Энхтүвшин, Г.Мөнхбаяр, С.Баатаржав нарын 25 хүнийг томилно

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсаас гадаад улсад суух Элчин сайдуудын санал болгохоор хэлэлцэж байна. Тодруулбал, Бүгд Найрамдах Турк улсад суух Элчин сайдад хотын дарга асан Г.Мөнхбаяр, Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайдад Шадар сайд асан Ө.Энхтүвшин, Лаос улсад суух Элчин сайдад Хил хамгаалах ерөнхий газрын дарга асан Ж.Бямбасүрэн, Унгар улсад суух Элчин сайдаар Хууль зүйн яамны дэд сайд Ц.Баатаржав нарын 25 Элчин сайдын нэрийг Гадаад харилцааны яамнаас оруулжээ. Эдгээр улсаас бусад Элчин сайдад нэр дэвшигчид нь Гадаад харилцааны яам, дипломат албан тушаалтнууд юм байна.

ЭЛЧИН САЙДАД НЭР ДЭВШИГЧИД:

  • Австрали улс- Д.Даваасүрэн /Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан/
  • Австри улс- М.Цэнгэг /Гадаад харилцааны яамны Европын газрын захирал/
  • ОХУ- Ө.Энхтүвшин /Шадар сайд асан/
  • Бүгд Найрамдах Беларусь -Б.Баярсайхан /Гадаад харилцааны яамны Хяналт үнэлгээ, дотоод аудитын газрын дарга/
  • Бельги- Л.Болд /Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх/
  • Болгар- Л.Саяанаа /Шадар сайдын зөвлөх/
  • Унгар-С.Баатаржав /Хууль зүй дотоод хэргийн яамны дэд сайд/
  • Бүгд Найрамдах Турк улс -Г.Мөнхбаяр /Нийслэлийн Засаг дарга асан/
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс -Сэрээжав
  • ХБНГУ- Б.Мандахбилэг /Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд/
  • Арабын Бүгд Найрамдах Египет Улс- Э.Булган /Гадаад харилцааны яам/
  • Кувейт- Н.Наранбат /Чех улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд/
  • Бүгд Найрамдах Чех Улс –Д.Гансүх / ГХЯ-ны АОДАГ-ын захирал/
  • Сингапур- Энхбаяр /Гадаад харилцааны яам/
  • Казахстан- Д.Баярхүү /Гадаад харилцааны яам/
  • Кергиз- Д.Ганхуяг / Гадаад харилцааны яам/
  • Арабын Нэгдсэн Эмират Улс- Ш.Одонбаатар /Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга/
  • Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс- Б.Энхсүх /ТЕГ-ын дэд дарга асан/
  • Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс- Л.Эрдэнэдаваа /Гадаад харилцааны яам/
  • АНУ- Ө.Батбаяр / Гадаад харилцааны яам/
  • Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс – Ж.Бямбасүрэн /Хил хамгаалах газрын дарга асан/
  • Шинэ Зеланд- Алтангэрэл /Гадаад харилцааны яам/
  • Бүгд найрамдах Франц улс -У.Нямхүү /Нэгдүгээр нарийн бичгийн дарга/
  • Бүгд найрамдах Энэтхэг-Д.Ганболд
  • Швейцарийн холбооны улс-Р.Алтангэрэл

Засгийн газар ойрын хугацаанд Элчин сайд нарын нэрийг Улсын Их хуралд оруулахаар төлөвлөсөн аж. Энэ онд 10 гаруй улсад суугаа Элчин сайд нарын бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа юм. Мөн 10 гаруй оронд суух Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа дуусаад хоёр жил гаруй болсон ч өнөөдрийг хүртэл дараагийн Элчин сайд нарыг томилж чадаагүй байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
57
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж