"МАН-ын 100 жилийн ойгоор хүмүүсийг өршөөсөн шиг өршөөе" | News.MN

"МАН-ын 100 жилийн ойгоор хүмүүсийг өршөөсөн шиг өршөөе"

"МАН-ын 100 жилийн ойгоор хүмүүсийг өршөөсөн шиг өршөөе"

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын зүгээс олон хүний ахуй амьдрал, эрх чөлөөний асуудал яригддаг учраас хаалттай хэлэлцэх горимын санал гаргасан юм. Уг саналыг хуралдаанд оролцсон 15 гишүүдийн  11 нь дэмжиж хаалттай хэлэлцэхээр болсон бөгөөд  гишүүд цахимаар бус биечэлж хуралдаанд оролцоно.

Хуулийн төслийг хаалттай хэлэлцэхээс өмнө Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулга хийж, УИХ-ын гишүүн Д.Ганбат асуулт асуулаа. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР:

-Монгол Улс нийт зургаан удаа Өршөөлийн үзүүлэх тухай хуулийг баталсан ба 2015 онд Өршөөл үзүүлэх тухай хуулиар  зарим этгээдэд захиргааны ба зөрчлийн шийтгэлээс хамтад нь чөлөөлж байсан.

Хорих ангид 2021 оны  зургадугаар сарын 24-ны өдрийн байдлаар хоригдож буй 4154, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 1200, баривчлах шийтгэл эдэлж байгаа 104, хорихоос өөр төрлийн ял буюу албадлагын арга хэмжээ авагдсан 4529 нийт  9987 ялтан, хоригдсон этгээд байна.

Нэг хүний хоолонд өдөрт 6000-8000 төгрөг зарцуулж байна. Хорих анги байгууллагуудын хувьд олон хүн нэг байранд төвлөрөх нь халдвар авах эрсэлтэй байна. Торгох ялаар 1664, нийтэд тустай ажил хийлгэх ялаар 548, зорчих эрхийг хязгаарлах ялаар 22, эрх хасах ялаар 1448 тус, тус  шийтгэгдэж нийт 3682 этгээдэд хяналт тавьж байна.

Зөрчлийн тухай хууль 2017 оны долдугаар сарын 1-ээс хойш  хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд 6.1 сая зөрчил бүртгэгдсэн бөгөөд 168 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан боловч өнөөдрийн байдлаар 73 тэрбум төгрөгийн торгууль нь төлөгдөөгүй байна. Хуулийн төслийг боловсруулахдаа  хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож оногдуулсан болон биечлэн эдэлсэн хорих болон хорихоос өөр төрлийн ялын хугацааг үл харгалзан эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлэхээр тусгасан.

Монгол Улсыг саарал жагсаалтад дахин орохгүйн тулд мөнгө угаах,  татвар төлөхөөс зайлсхийх, хулгай, дээрэм, залилан, хөрөнгө завших зэрэг гэмт хэргүүдийг өршөөлд хамруулахгүй. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: 

-Энэ  хууль батлагдсанаар хэдэн хүн өршөөгдөх вэ. Өмнөх Өршөөлийн хуулиудаас ялгарах онцлог нь юу вэ?

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: 

-Өршөөлийн хууль батлагдсанаар  эхний ээлжид  150 хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөнө. 374 хоригдлын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино. 469 хоригдлын хорих ялаас хоёр жилийг хасна. Хоёр жилийг хасаад хэдэн хүн магадлангаар суллагдахыг бид мэдэхгүй. Учир нь шүүх магадлан хийдэг. Өсвөр насны 25 хүүхэд суллагдана. Хорихоос өөр төрлийн ял эдэлж байгаа болон албадлагын арга хэмжээ авагдсан 3915 хүмүүс Өршөөлд хамрагдана. Өмнөх Өршөөлийн  хуулиудыг бодвол  хамрагдах хүрээ хязгаарыг нь танасан. Учир нь албан тушаал болон эдийн засгийн суурьтай гэмт хэргүүд өршөөлд хамрагдахгүй. Энэ удаагийн Өршөөлийн хуульд нийт ялтны 16.7 хувь нь өршөөлд хамрагдана. Тухайлбал, 2006 оны Өршөөлийн хуульд нийт ялтны 40 орчим хувь нь өршөөгдсөн. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: 

-Өршөөлийн хууль нь  байнга хэрэглэгдэх хууль биш. Энэ удаагийнх хамгийн сүүлийн удаа байгаасай. Тиймээс хоёр намын бүлэг ажлын хэсэг байгуулаад өршөөлд хамрагдах хүрээг нь тэлээд нэг удаа өршөөсөн шиг өршөөе.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: 

-Д.Ганбат гишүүнийг Хууль зүй, байнгын хорооны дарга байхад 2015 онд үзүүлсэн Өршөөлийн хуулиас болж Монгол Улс ФАТФ-ын  саарал жагсаалтад орсон. Эргээд саарал жагсаалтад ормоор байвал өршөөлд хамрагдах хүрээ хязгаарыг тэлж болно. Би мөнгө угаах, терроризмтэй  тэмцэх үндэсний хороог ахалдаг. 2022 онд ФАТФ-т тайлангаа хүргүүлж 2023 онд хамгаалалтаа хийнэ. Бид хэд, хэдэн үүрэг хүлээсэн. Товчхондоо ФАТФ-ын 40 жагсаалтын хэрэгжилтэд нийцүүлж Өршөөлийн хуулийг баталсан. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Өнөөдрийн хоригдоод байгаа улсууд  Монгол Улсыг ФАТФ-ын  саарал жагсаалтад оруулсан гэж бодохгүй байна. ФАФТ-ын жагсаалтад оруулсан улсууд нь баригдаагүй, мөнгөө угаагаад л явж байгаа. Ядарсан хэдэн хүмүүс хэлмэгдээд шоронд орсон:  Гэхдээ 2015 оны Өршөөлийн хуулийг  шүүхээр оруулаад шүүх шийдээд явсан шүү. Хэдүүлээ өнгөрснөө ярьж нэгнээ буруутгахгүйгээр шоронгоос гаргах ёстой хүмүүсийг гаргая. МАН-ын 100 жилийн ойгоор хүмүүсийг өршөөсөн шиг өршөөе. Гэхдээ та нар энэ хуулийг  их л тулгаж оруулж ирлээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-30 66.181.161.78

Ene muu ganbat buunii nohoi yu gj h*****d bgn enend yamar hamaat ym tur irgendee uuchlal uzuulj bna muu h**** idsen surug nam uhej daldraasai l*******d lainuud harhaar zevuu hured bhin

Avatar

yatx1-2 2021-06-30 172.85.168.166

urshuul gej baixgyi,xelmegdex,nuluulux,YG yarix ondoo,YILDEL XOBBIG
TV YARILTSLAGA,NAM,NAMAAS

Avatar

Ууган 2021-06-30 66.181.161.40

100 жилийн ойгоор Өршөөлийг үзүүлэх хэрэгтэй мөн хөгжлийн бэрхшээлтэй Хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдээ нэг удаа ялаас бүрэн чөлөөлөх хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-06-30 202.55.188.83

Anh udaa heregt ortson hvmvvsiig cholooloh heregtei.

Avatar

Tolkhin 2021-06-30 202.55.188.94

Uchlalt vzvvleh heregtei zavaal

Avatar

zochin 2021-06-30 202.179.15.71

tegie,bugdiig sulla

Avatar

bayrmaa 2021-06-30 192.82.77.154

Saaral jagsaaltand orhod tend horigdoj baigaa humuus oruulaaguig saitar oilgoh heregtei 100 jiliig buh ard ten huleej tesch ydan huleej nna ene Oblonf uur deeree bodoj uzeed uursdunduu tohioldson yum shig ard tumnee sulalaachee Hun ami huchingiin hergees 2 jil hasagdaj bgaan bna busdiig ni bugdiig ni urshuuld hamruulaachee Ueahuuliig huleeaen zunduu aab eej hani ur huuhduud ni huleeseer baigaag oilgood ard tumnee 100 jileer ni urshuubul bid ih bayrlana shuu

Avatar

Bayrhuu 2021-06-30 192.82.77.154

horigdoj baigaa buh horigdluud ardiin namiig demjeed erunhiilugch Hurelsuhiig songochihbol bid sullagdaad ger orondoo ochino gesen bodloor erunhiilugch Hurelsuhiig songoson shuu tiimd hun ami huchingees busad heregt holbogdson humuus chini hils hereg buruu zuilchlegdeed baa l hohirch ybaa humuus zunduu baigaag bodoltsoj deerem zalilan geed baigaa zuilchleluudiig urshuuld hamruulaachee ulsiin mungiig zalilsan ni urshuuld orchihdog Gants hoer utas deeremdsen ordgui iim baij bgui Bugdiig urshuu

Avatar

Зочин 2021-06-30 202.126.88.202

100 жилийн ойгоор олон хүнийг өршөөлд хамруулах хэрэгтэйшдээ. Цар тахалтай өнөөгийн хатуу цаг үед ядаж л гэр бүлээрээ элэг бүтэн байж 1ч гэсэн айл сэтгэлийн аз жаргалыг эдлэх хэрэгтэй.Өөрсдийн санаатай биш санамсаргүй хийгдсэн гэмт хэргүүдийг бүгдийг өршөөх хэрэгтэй.Бас насанд хүрээгүй хүүхдүүдийг илүү их хамруулах хэрэнтэй. 100 жилийн ойн өршөөл гэхэд арай л муу байна даа

Avatar

Зочин 2021-06-30 59.153.112.141

Ganbat gishvvn zow yrijee

Avatar

😂 2021-06-30 202.21.108.254

🤣

Avatar

Зочин 2021-06-30 103.26.194.137

Өршөөлийн хуулийг маш их хүн хүлээж бгаа, Ганбат гишүүн зөв ярьж бна, өршөөсөн шиг өршөөх хэрэгтэй, 5 жил хүртэл ялтай бүх хэргийг өршөөгөөч ээ, уучлал шиг маш хахир өршөөлийн хуулийн төсөл бна

Avatar

Зочин 2021-06-30 202.126.90.30

Сүүлийн 31 жил турш өршөөл үзүүлэх болгонд гэмт хэрэг эрс нэмэгдэж ирсэн. Иймд өршөөлөө учиртай үзүүлэх хэрэгтэй!

Avatar

Зочин 2021-06-30 122.201.21.23

Саарал жагсаалт гэж шоронд байгаа хүмүүст ямар хамаа байнаа Ардын Хувьсгалын 100 жилийн ой гэж олон хүн итгэл найдвар тавьж байсан байхдаа

Avatar

Иргэн 2021-06-30 212.96.69.176

Ардилсан нам мундаг нам шүү дахйад босоод йрээсээ ард түмний нам юм да ардийн намийн халтар өршөөл ард түмэнд хэрэгүйээ

Avatar

Зочин 2021-06-30 122.201.24.7

Зөв ярьж бна өршөөл бх ёстой, чадал муутай нар л тэнд бгаа ш дээ бод бод бод. Чадалтайгууд чинь тэнд орку ордонд дэвшээд бна. Бод3

Avatar

Zochin 2021-06-30 66.181.191.152

Pizzdda gej… Монголын Их Хурлых нь байж байгааг, Ардын нам..тцү тцү

Avatar

Зочин 2021-06-30 122.201.22.214

Энэ бятаан эргээд Эби-д бөлдөгдүүлчжээ!!! Ккк.

Avatar

Ganbat gajuudal helmegduuleltiin gar hul 2021-06-30 108.53.177.147

oroltsuulj bolohgui !

Avatar

Ардын хувьсшалын 100 жилийн ой Бүх ард түмний баяр шүү 2021-06-30 202.126.89.209

МАН-н 100 жилиын ой брл яршиг л байна

Avatar

Зочин 2021-06-30 202.9.40.178

МАН-ынхан ардын хувьсгалынхаа 100 жилийн ойг ингэж үл ойшоож байгаа юм чинь бусад нь яаж тоох вэ. энэ хуулинд хамрагдах гэж гайгүй дорвитойхон шиг өршөөчих байх гэж олон хүэн МАН-ыг УИХ-ын сонгуульд ялуулсан. Тэд маш буруу юм хийжээ. Хэрвээ АН олонх байсан бол 3600-аас дээш хүнийг ялаас чөлөөлөх байлаа. МАн ам ажлын нэгшдэл байхгүй хулхи нөхдүүд юм даа. Би тэдний төлөө саналаа өгснийг яана. Би алдаагаа яаж засах вэ

Avatar

Зочин 2021-06-30 202.126.90.129

Юу юугаан ч мэдэхгүй явж бгаад Анх удаа гэмт хэрэгт холбогдож олон жилийн хорих ял авч гэмт хэргийн золиос болж ял эдэлж бгаа хүнийг өршөөлийн хуульлдаан хамруулаад суллаад өгөөчээ. Нямбаатар сайдаа!!!!! гуйж бна

Avatar

Зочин 2021-06-30 202.9.41.26

ГАНБАТ МАШ ЗӨВ ЯРЬЖ БАЙНА

Avatar

Зочин 2021-06-30 202.9.41.26

МАН 100 ЖИЛИЙН ӨРШӨӨЛ ШИВШИГ БОЛЛОО УРД УРДНЫ ӨРШӨӨЛӨӨР ШОРОН СУЛАРЧ БЖ НЯМБААТАР ЯВДАГ ЖОРЛОН ЮУН САӨРАЛ ЖАГСААЛТ ВЭЭ ЯЛ ЭДЛЭЖ БАЙГАА ХҮМҮҮСТ ОГТ ХАМААРАЛГҮЙ ШҮҮ МАЛАА ХҮН АМЬ ХҮЧИНГЭЭ ТАНХАЙ ХУЛГАЙ ЗАЛИЛЛАНГААС ЯЛГАЖ САЛГААЧ х****л ИДСЭН НЯМБААТАР МАЛ АА

Avatar

Зочин 2021-06-30 66.181.161.53

Саяхан болсон ерөнхийлөгчийн сонгууллийн үр дүн авилга албан тушаалын хэрэгт өршөөл үзүүлж болохгүй гэдэгийг баталаад өгсөн.Эрдэнэ ерөнхийлөгч болох гол зорилго бол олгторхуудад өршөөл үзүүлэх зорилготой байсан шүү

Avatar

Зочин 2021-06-30 202.179.27.231

тусгаар улс байж бие дааж өршөөл үзүүлж чаддаггүй ээ

Avatar

ЗОЧИН 2021-06-30 202.21.126.30

ЮУН МАН-ЫН 100 ЖИЛИЙН ӨРШӨӨЛ ГЭЖ ХУЦААД БАЙГАА ЮМ. АРДЫН ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛИЙН ОЙН ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ ЯРИГДАЖ БАЙНА. ХАРИН НЭРИЙН ХОР ИХ ЦӨӨХӨН ХҮН ӨРШӨӨХ ХУУЛЬ БОЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА. ОЛИГТОЙХОН ӨРШӨӨХ ХЭРЭГТЭЙ. АВИЛГА, АЛБАН ТУШААЛ. САНААТАЙ ХҮН АИМНЫ ХЭРГЭЭС БУСДЫГ ХАМРУУЛЖ ОЛОН ЖИЛИЙН ЯЛААС Ч 2 ЖИЛ ХАСАХ ХЭРЭГТЭЙ. ТАРВАГАН ХҮН БАС МАН-ЫН 100 ЖИЛИЙН ӨРШӨӨЛ ГЭЭД ЖИРГЭСЭН БАЙСАН. ТЭР н**ш ЕӨК БАЙСАН БАЙЖ ИЙМХЭН ЮМНЫ ЯЛГААГ МЭДЭХГҮЙ ЮУ.

Avatar

Зочин 2021-06-30 139.5.216.74

Нямбаатар сайдын тайлбар их боломжийн хувилбар байна.АН-ын Ганбат мэтийн нөхдөөс ч зөв зүйтэйнийгэмд хэрэгтэй зүйл хүлээх хэцүү дээ. Засгийн газрын энэ оруулж ирсэн хэмжээнд асуудлыг шийдэх хэрэгтэй. Хэрхэвч саарал жагсаалтад орох нөхцөл бүрдүүлж болохгүй.

Avatar

ok 2021-06-30 192.82.90.38

авилгал, хар тамхи, эх орноосоо урвасан хмүүүсийг хэзээ ч өршөөлийн хуульд бүү хамруул, ингэвээ улс мөхөх бөлгөө, хүн алсн хүн хэдий буруу юм хийсэн нь үнэн ч зөвхн нэг хүн ар гэртээ нь нийлээд 10 хүн л хохирсон байдаг, нэг хар тамхины наймаачин улсаар нь сүйрүүлнэ, нэг авилгалч улсаар нь сүйрүүлнэ, нэг эх орноосоо урвагч улсаар нь сүйрүүлж чадна, ийм их асар ялгаатай учраас, авилагал, хар тамхи, эх орноос урвагчидыг өршөөлийн хуульд хэзээ ч битгий хамруул

Avatar

Зочин 2021-06-30 122.201.24.235

Нямбаатар сайд ажлаа хийхээс илүү попрол хийх нь их.Хууль зүйн яаман дээр мэргэжлийн туршлагатай хуульч байх хэрэгтэй.Туршлага дутаж байна даа энэ залууд.Өршөөлийн хууль гаргавал тэгш л хамруулах хэрэгтэй.Ерөнхийлөгчийн уучлал үзүүлэхтэй адил тооны хууль батална гэж ч юу байхуу дээ

Avatar

tэрлэг байна. 2021-06-30 202.21.107.96

Баянхонгорчууд Ганбат гэдэг үзлийн царайтай дандаа худлаа хуцдаг нөхрөө эргүүлэн татаач. Яаж ийм мангар амьтныг УИХ-д сонгов оо!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

ИРГЭН 2021-06-30 66.181.167.254

МАН-ЫН БУЯНААР ЭНЭ МАХАН ТОЛГОЙ ХОРВООД ХҮНИЙ ОРОНЦОГ БОЛЖ ТӨРӨӨД БААС АЛДААД ЯВЖ БАЙГАА.

Avatar

Зочин 2021-06-30 202.21.107.96

наад 150 хулгайч, ялтнуудаас чинь хэд нь хэдэн хүнийг яаж хохироож эргэж орох бол. Сайн судлах хэрэгтэй дээ.

Avatar

irgen 2021-06-30 58.108.51.214

Niigemd uzuuleh hor nuluug ni sain tsegneh heregtei

Avatar

zochin 2021-06-30 150.129.140.88

ENE BIDON p***a KHAMSAATMNUUDAA BAGTAAKH LOBBY KHIIJ BAYNA , KHARAAL IDMER

Avatar

Батый 2021-06-30 202.131.230.50

Нямбаатараа яагаад худлаа яриад байнаа. 2020 оны саарал жагсаалт МАН-ын хар тамхины наймаа, ЖДҮ-гээс болсныг хүн бүхэн мэдэж байгаа шүү. Тэгээд шоронд олон хүн бөөгнөрч өвчин авах эрсдэлтэй байгаа юм байж. наадам хийж, олон мянган хүн бөөгнүүлэхэд эрсдэл байхгүй юу? Яг МАНгаруудын логик мөн дөө.

Avatar

Zochin 2021-06-30 202.131.236.226

Ee sdaa eh ornoo hudaldsan hujaa bayrtsogt enkhsaihan saiganbileg ged novshnuud shorongoos garahnee dee

Avatar

Зочин 2021-06-30 119.40.98.153

Чааваас даа сайд ч гэж дээ

Avatar

Зочин 2021-06-30 202.179.26.117

Нямбаатараа яагаад худлаа яриад байнаа. 2020 оны саарал жагсаалт МАН-ын ЖДҮ-гээс болсныг хүн бүхэн мэдэж байгаа шүү.

Avatar

Mongol 2021-06-30 202.9.46.125

Ene ganbat buruu yrij bna. Hamaagui telj orshool uzuulj bolohgui dahiad saaral jagsaaltand oruulah geeyu odoo hyanuur bh heregtei

Avatar

Зочин 2021-06-30 119.40.98.153

тийм шүү Ганбат гишүүн зөв ярьж байна.

Avatar

Зочин 2021-06-30 202.55.188.42

ЗӨВ.Өршөөл юм бол олон жил авснаас нь ганц хоёр жил хасаач.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж