Мессигийн Барселонатай байгуулсан гэрээ өнөөдөр дуусна

Хуучирсан мэдээ: 2021.06.30-нд нийтлэгдсэн

Мессигийн Барселонатай байгуулсан гэрээ өнөөдөр дуусна

Мессигийн Барселонатай байгуулсан гэрээ өнөөдөр дуусна

Өнөө цагийн хөлбөмбөгийн спортын нүүр царай Лионель Мессигийн Барселона багтайгаа байгуулсан гэрээ өнөөдөр/2021.06.30/ дуусч байна. Мессигийн гэрээ албан ёсоор оройны 23:59 цагт дуусгавар болно. Барселонагийн зүгээс түүнтэй гэрээгээ сунгах бүхий л боломж бололцоог эрэлхийлж байгаа аж.

Испанийн Барселона хотод яг одоо зургадугаар сарын 30-ны өглөөний 04:55 цаг болж байна.

Лионель Мессигийн хувьд одоогоор Аргентины шигшээ багийнхаа хамтаар Бразил улсад Копа Америка тэмцээнд оролцоод  тун завгүй яваа. Тэд өчигдөр Боливийн шигшээ багтай тоглож, 4-1 гэсэн харьцаатай ялалт байгуулахад Месси хоёр гоол оруулсан. Түүнийг Испаниас явахаас өмнө Барселона багийн ерөнхийлөгч Хоан Лапорта урт хугацааны гэрээ санал болгосон талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Испанийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар саяхан 34 нас хүрсэн Месси дахин хоёр улирал Барселонад тоглож, тамирчны замналынхаа сүүлийн жилүүдийг Америкт өнгөрлүүлэх хүсэлтэй гэнэ. Месси өөрөө ч Америкт амьдарч, тэнд хөлбөмбөг тоглох нууцхан мөрөөдөлтэйгээ илэрхийлсэн.

Багийн ерөнхийлөгчийн ажлыг Жозеп Бартомеугаас хүлээн авсан Хоан Лапорта Мессид таалагдах бүхнийг хийгээд байгаа. Тэрбээр Мессигийн дотны найз, хүүгийнх нь загалмайлсан эцэг Серхио Агуэрог Англиас авчраад зогсохгүй Мемфис Депай, Эрик Гарсиа, Эмерсон Рояал тэргүүтэй залуучуудаар цус сэлбээд байна.

Мессид гэрээгээ сунгахад 20 цагийн хугацаа үлдлээ. Хэрэв тэрбээр гэрээгээ сунгахгүй бол аль ч тивийн ямар ч багтай ямар нэгэн хязгаарлалтгүй гэрээ байгуулах боломж бүрдэнэ. Гэхдээ түүнийг 17 жил зүтгэсэн багаасаа зүгээр ингээд явна гэж олон хүн бодохгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж