Түймрийн халз зурвасыг сэргээх ажлыг эхлүүллээ | News.MN

Түймрийн халз зурвасыг сэргээх ажлыг эхлүүллээ

Түймрийн халз зурвасыг сэргээх ажлыг эхлүүллээ

1960-1999 оны хооронд нийслэлийн ногоон бүсэд ойн түймрээс хамгаалах ажлыг үе шаттай хэрэгжүүлж, 40 метрийн өргөнтэй, 2-6 км хүртэлх урттай, нийт 10 зурвасыг байгуулсан байдаг. Эдгээрээс 2020 онд Халзангийн давааны ард баруун тийш чиглэсэн 0.8 км орчим урттай зурвас, Шарга морьтын эхэнд зүүн хойш чиглэсэн 1.6 км урттай зурвасыг сэргээсэн.

Энэ жилийн хувьд түймрийн халз зурвасыг шинэчлэн сэргээх ажлыг холбогдох хуулийн дагуу нээлттэй зарлаж, тус ажлын гүйцэтгэгчээр Батлан хамгаалах яамны харьяа ойн мэргэжлийн байгууллагын эрхтэй Зэвсэгт хүчний 310 дугаар анги шалгарч, гэрээ байгуулсан юм. Ийн холбогдох мэргэжлийн байгууллагын зөвлөмж, дүгнэлтийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ар гүнтийн амны ойн санд 1.8 км урттай түймрийн халз зурвас шинэчлэн сэргээх ажлыг эхлүүлээд байна.

Түймрийн халз зурвас байгуулах, шинэчлэн сэргээх ажлыг хэрэгжүүлснээр ой, хээрийн түймэр гарах, тархах аюулыг багасгах, түймрийн эрчмийг сааруулах, тархалтын хурдыг бууруулах, түймэр зогсоох төдийгүй ногоон бүсэд амьдарч буй иргэд, айл өрхийн эд хөрөнгө, амь нас эрсдэлд орох аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх зэрэг олон төрлийн ач холбогдолтой юм.

НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-30 64.119.24.227

Галын тахилгаа бүү гээ

Avatar

Зочин 2021-06-30 64.119.24.227

түймэр гарахаас сэргийлэх нь илүү чухал

Avatar

Зочин 2021-06-30 192.82.68.86

Халз байхдаа яах вэ дээ зүгээр хамгаалалтын зурвас

Avatar

Зочин 2021-06-30 202.55.188.102

Нэг их ширэнгэн дунд байдаг улс бол иймэрхүй зурвас хийхэд хамаа алга…5 хувь хүрэхгүй ойтой дээрээс нь оркууд нь хулгайгаар модоо барж байдаг яацан мөнгө хийх аргаа олчихдог хулгайч өлөн хүмүүс дээр гарсан засаг бэ.

Avatar

Зочин 2021-06-30 192.82.68.86

Манайх хуурай шүү дээ ширэнгэн ойг шатаая гэсэн ч асахгүй кх кх кх

Avatar

Монгол хүү 2021-06-30 64.119.29.63

ЭНЭ Ч ХАРИН ИХ АРГА УХААНААР СЭДСЭН МОДНЫ ХЯДЛАГА БАЙНА ДАА… ОЙГООС МОД ОГТЛОХ ГЭСЭН БАШИР АРГА МЭТ Л ЮМ УУ ДАА… ИЙМ БАГАХАН ОЙН МОДЫГ ХЯДАЖ ХОЁР ХУВААГААД ХАМГААЛАХ ТУХАЙ ЯРЬЖ БАЙНА ГЭДГИЙГ ЕР ЭРҮҮЛ УХААНААР ОЙЛГОХГҮЙ МЭТ БАЙНА ….УРГАЖ БАЙГАА ХЭСЭГХЭН ЖААХАН ОЙ МОДЫГ ХЯДАЖ БАЙЖ ХАМГААЛНА Ч ГЭХ ШИГ ….ТҮЙ ЧООРТ

Avatar

Зочин 2021-06-30 124.41.67.231

тэр хэсэг нүцгэн газар руу дараа нь засмал тавиад хэн нэг даргын ордон баригдана даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж