ХЭҮК: Унаач хүүхэд мориндоо чирэгдэн нас барсан | News.MN

ХЭҮК: Унаач хүүхэд мориндоо чирэгдэн нас барсан

ХЭҮК: Унаач хүүхэд мориндоо чирэгдэн нас барсан

ХЭҮК: Унаач хүүхэд мориндоо чирэгдэн нас барсан

Хүний эрхийн үндэсний комиссын /ХҮЭК/ даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан өчигдөр /2021.06.29/  болсон Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр  наадмыг  хүүхдийн эрх зөрчигдөх нөхцөл үүсч буйг  анхааруулсан. Тодруулбал, тэрбээр "Засгийн газраас үндэсний их баяр наадмыг үзэгчгүй цахимаар зохион байгуулахаар болсон ч морины уралдаантай холбоотойгоор бөөгнөрөл үүсч, хүүхдүүдийн эрх зөрчигдөх нөхцөл байдал бий болоод байна.

Тиймээс хурдан морины уралдаан зохион байгуулахыг зөвшөөрсөнд ХЭҮК болон иргэд  шүүмжлэлтэй хандаж байна. Учир нь хүүхдүүдийг морь унуулах нь халдварын өндөр эрсдэл дагуулахаар байна. Тиймээс морины уралдааныг хойшлуулах эсхүл цуцлах санал гаргаж байна"  гэсэн юм. 

Тэгвэл ХЭҮК-оос өчигдөр Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг цуцлах санал гаргаж Засгийн газарт хүргүүлсэн байна.  Тус саналд дурдсанаар "Сүүлийн өдрүүдэд Монгол Улсад Covid-19 халдварын нөхцөл байдал хүндэрч, нас баралтын тоо эрчимтэй нэмэгдэж байна. Өчигдрийн /2021.06.29/ байдлаар 1727 халдварын тохиолдол бүртгэгдэж, 15 хүн нас барсан бөгөөд  улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 113232-д хүрчээ. Үүнээс 25038 хүүхэд халдвар авсан бөгөөд хүйсээр нь задалж үзвэл 0-4 насны 5690, 5-9 насны 8000, 1-14 насны 7597, 15-17 насны 3571 хүүхэд байгаа бол  83.53 хувь буюу 20915 нь нийслэлд бүртгэгдсэн байна. 

Хүүхдүүдийн дунд халдвар тархалт өвчлөл өндөр, эрүүл мэндийн салбарын нөөц, чадавх хүрэлцээгүй байгаа энэ үед хурдан морины уралдааныг зохион байгуулж хүүхдүүдийг нэг дор цуглуулах нь оновчтой шийдвэр гэж үзэхгүй байна.

Түүнчлэн 2021 оны зургадугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Хайрхан сумын нутагт өөрийн морийг хөлсөлж байсан 11 настай хүүхэд мориноос унаж 50-100 метр газар моринд чирэгдсэний улмаас гэмтэл авсан. Улмаар аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдалд нь хүнд байна. Мөн зургадугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын хоёрдугаар баг "Их цагаан  хөтөл" гэх газар 12 настай хүүхэд моринд чирэгдсэний улмаас  гэмтэл авч анхан шатны тусламж авч чадалгүй нас барсан. Эдгээр нь аймаг сумдаас хурдан морины уралдаанд оролцуулахаар унаач хүүхдүүдийг авчирч, эрсдэлтэй орчинд байлгаж улмаар халдвар авах, өвчлөх зэрэг үүсэх магадлалтай байгаа нь хүүхдийн язгуур эрх дээд ашиг сонирхолд үл нийцэж байна" гэжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

МОНГОЛ МОРЬ 2021-06-30 66.181.161.39

х*******н МОНГОЛД УЯАЧ НЬ ӨӨРӨӨ УРАЛДААД БАЙХ ЮМ БИЛЭЭ. МАНАЙ МОРЬ ХҮҮХДИЙГ Л ДААДАГ ЮМ БАЙХ ДАА…ТӨР ЗАСАГ ЭНИЙГ ШИЙДЭЧИХЭД 100 ЖИЛ ХҮРЭЭГҮЙ, ОДОО ДАХИАД 100 ЖИЛИЙН ДОТОР ЧАДАХ БАЙХ ГЭЖ НАЙДАХААС

Avatar

Зочин 2021-06-30 122.201.22.214

Энэ морио үнэ хүргэж худалдахын тулд хийж байдаг уяач гэх хэдэн фяодалуудын зэрлэг зугаа цэнгэлийг зогсоовол таарна.

Avatar

Зочин 2021-06-30 66.181.161.53

Энэ хар амиа бодсон шуналын тулам болсон уяачид нэгэн биеийн жаргал эдлэж байвал хүүхэдийн амь нас ,халдварт өвчин,байгалийн гамшиг юу ч биш

Avatar

зочин 2021-06-30 103.26.194.150

наадамд зарцуулах мөнгөө ядаж улсын болон хувийн бүх эмнэлэгт хийж буй pcr-ийн шинжилгээг төлбөргүй болгоход зарцуулаачэээ. халдвартай хүмүүс шинжилгээ өгч чадахгүй өвчнөө хүндрүүлээд, халдвар тараагаад байна. түргэвчилсэн тест худлаа гаргаад халдвар тарах нөхцөл бүрдүүлээд байна. эмийн сангуудаар ковидын эм тан байхүй болсон байна, вакцинтай хүмүүс халдвар аваад, хүндрээд байна, байдал ноцтой болж эхэллэээ, анхаараачээээ.

Avatar

Зочин 2021-06-30 66.181.161.65

Хүрэлсүгийн баясгаж наадуулж байвал хэчнээн хүүхэд үхэх нь хамаагүй биздээ.

Avatar

Анхаар! 2021-06-30 64.119.23.242

Нөгөө эмэгтэй гишүүд хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө юу, юу амлаж гарч ирлээ, яагаад таг дуугүй байна. Олон хүүхдийн төлөө байгууллагууд гадна, дотноос мөнгө босгохдоо сайн юм билээ, яагаад ийм эрсдэлтэй нөхцөл байдал үүсчихээд байхад хүүхдийн төлөө дуугардаггүй билээ?

Avatar

зочин 2021-06-30 103.26.194.150

энэ морь уяачид, морьны эзэд гэх феодалууд нь өөрсдийнхөө хүүхдүүдийг уралдуулдаггүй юм ш дэ, ядуу айлын хүүхдүүдийг хөлслөн мөрийтэй уралдуулж ядуу айлын хүүхдийн амиар зугаагаа гаргадагийг чинь мэднэ шүү. за тэгээд морь нь жаахан хурдалчихвал үнэ хаялцах наймаа эхэлж хэн нь баян тарганаа гайхуулах гэж уралдаж гарна, монголд ийм ёс заншил, уламжлал байгаа юм шүү, сдакуудаа.

Avatar

зочин 2021-06-30 103.26.194.150

байгаагүй

Avatar

Зочин 2021-06-30 49.0.146.66

mori huuhdeer unaj uralduuldag balarsan balai hev togtloo bolih heregtei. Ter mori 2 km davhinuu 20 km davhih tiim chuhal bish. Uyachid nertei oligarhuud bol orchin tsagiin aluurchid

Avatar

Зочин 2021-06-30 103.80.210.183

ИХ-н эмэгтэй гишүүд гэх шулмасууд юугаа хийж байна.

Avatar

Зочин 2021-06-30 66.181.186.148

ЯДУУ АЙЛЫН ХҮҮХДЫГ БАЯН АЙЛ НЬ ЗУНЖИНГАА Л ЭРХИЙГ НЬ ЗӨРЧӨӨД Л ХҮҮХДИЙН ТЭВЧИСГҮЙ ХӨДӨЛМӨР ХИЙЛГЭЭД Л БАЙДАГ ХАРАГДДАГ

Avatar

Зочин 2021-06-30 66.181.164.175

Нөгөө хүүхдийн төлөө олон байгуулга яасан бэ Ингэж хүүдүүдийг эрсдэлд оруулж баярладаг ард түмэн манайхаас өөр байна уу Уралдааны дараа нэг цүнх үүрүүлээд явуулж байх шиг ёстой хэлэх үг алга

Avatar

Зочин 2021-06-30 192.82.69.236

Өвөрмонголчууд хүүхдээр унуулахаа болиод өөрсдөө унаж уралддаг болсон. Ялангуяа уяач нь унадаг болговол гүзээтэй хулхи уяач нар багасна. Жинхэнэ ардын наадам болно. Хөдөөний залуучууд морьдоо өөрсдөө уяж өөрсдөө уралддаг болно. Жинхэнэ морин спорт болно. Эцэс төгсгөлгүй хэрүүл ч тасарна. Ийм л амархан.

Avatar

Irgen 2021-06-30 87.66.142.201

Uursduu ungu awch huuhdee ugch mori unuuldag biz de, teriige l bolichih, huuhdiinhe ami nasig bod

Avatar

Зочин 2021-06-30 202.126.88.223

Хөөрхий ардын хүшхэд сүгсэлзүүр ямбаадар нарын ямбыг эдлүүлэх гэж үхэж үрэгдэх гэж. Хүүкийн мордохын хазгайгаас боллоо

Avatar

Зочин 2021-06-30 202.126.89.79

Уралдааны замыг 3 дахин багасгаад насанд хүрсэн хүнээр унуулах хэрэгтэй! одоо болноо. Хөнгөн жингийн 50-60 кг жинтэй залуусаар унуул!

Avatar

зочин 2021-06-30 139.5.216.20

ХЭҮК жилийн жилд наадам дөхөхөөр морины хүүхэд гэсэн юм ярихийн.
Ярилгүй яахав. Өөр нэмээд жоохон ч гэсэн ажил хий л дээ.

Avatar

Зочин 2021-06-30 192.82.88.204

Хурдан морийг хүүхдээр унуулахыг зогсооё

Avatar

чимэддорж 2021-06-30 124.158.65.246

16- аас дээш насны хүн,болж өгвөл бусад орны жишгээр 18-аас дээш буюу насанд хүрсэн хүн уралдааны морь унадаг болгох шийдвэрийг хуульчлах хэрэгтэй байна. морь унадаг баян айлын эсвэл даргын хүүхэд яагаад байдаггүй вэ гэж бодож үзсэн хүн, сэтгүүлч байна уу

Avatar

Сугарсүрэн 2021-06-30 192.82.87.56

Бодож үзсэн хүн, сэтгүүлч байна уу гэнэ үү? Бүгд л бодсон хүмүүс байна, хийдэг нь алгадаа. Нүд нь улаанаар эргэлдэж, хойд хөлөөрөө урд хөлөө хуга өшиглөж байгаа допингдоо галзуурсан хурдны нэртэй адгуус би өөрийн нүдээр харсан. Хүүхэд байтугай том хүн ойртохоос аймаар. Эрэлт байгаа газар нийлүүлэлт байна гэдэг шиг Гавьяат уяач энэ тэр гэж төрөөс нь хөөргөөд морины бай гэж асар их шан харамж амлаад байхад бүгд хошуурна, юуны хүүхдийн амь нас бүгд уяач. Төр нь өөрөө уяач болчоод бна.

Avatar

Ju 2021-06-30 192.82.86.205

Yaaj bgA yum be.Ted oorsdiin huuhdee morind chiruulj aluul taarna.Oorsdoo hamt chiregdej uhvel taarna.Huuhgdiin amiaar naaddag hun durst malnuud.

Avatar

Зочин 2021-06-30 202.21.124.132

п***а хүүхэд л битгий оролцуул өөрсдөө мориндоо чирэгдээд үхнэ үү байна уу хамаа алга.

Avatar

Хөөрхий дөө, ардын хүүхдүүд 2021-06-30 192.82.68.68

Хөөрхий дөө, ардын хүүхдүүд Миеэгомбын Энхболд мэтийн феодлуудын зугааг гаргах гэж ингэж үйлээ үзэж байх гэж. Үүнээс хойш эдгээр ноёдын хүүхэд болон ач нарыг өөрсдийг нь морь унаж уралдах юм бол зөвшөөрөл өгөх хэрэгтэй.

Avatar

Хулансаран 2021-06-30 203.91.115.47

Зөв шүү морины уралдаанаа япаж энэ жил л алгас.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж