ХЭҮК: Унаач хүүхэд мориндоо чирэгдэн нас барсан

Хуучирсан мэдээ: 2021.06.30-нд нийтлэгдсэн

ХЭҮК: Унаач хүүхэд мориндоо чирэгдэн нас барсан

ХЭҮК: Унаач хүүхэд мориндоо чирэгдэн нас барсан

Хүний эрхийн үндэсний комиссын /ХҮЭК/ даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан өчигдөр /2021.06.29/  болсон Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр  наадмыг  хүүхдийн эрх зөрчигдөх нөхцөл үүсч буйг  анхааруулсан. Тодруулбал, тэрбээр "Засгийн газраас үндэсний их баяр наадмыг үзэгчгүй цахимаар зохион байгуулахаар болсон ч морины уралдаантай холбоотойгоор бөөгнөрөл үүсч, хүүхдүүдийн эрх зөрчигдөх нөхцөл байдал бий болоод байна.

Тиймээс хурдан морины уралдаан зохион байгуулахыг зөвшөөрсөнд ХЭҮК болон иргэд  шүүмжлэлтэй хандаж байна. Учир нь хүүхдүүдийг морь унуулах нь халдварын өндөр эрсдэл дагуулахаар байна. Тиймээс морины уралдааныг хойшлуулах эсхүл цуцлах санал гаргаж байна"  гэсэн юм. 

Тэгвэл ХЭҮК-оос өчигдөр Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг цуцлах санал гаргаж Засгийн газарт хүргүүлсэн байна.  Тус саналд дурдсанаар "Сүүлийн өдрүүдэд Монгол Улсад Covid-19 халдварын нөхцөл байдал хүндэрч, нас баралтын тоо эрчимтэй нэмэгдэж байна. Өчигдрийн /2021.06.29/ байдлаар 1727 халдварын тохиолдол бүртгэгдэж, 15 хүн нас барсан бөгөөд  улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 113232-д хүрчээ. Үүнээс 25038 хүүхэд халдвар авсан бөгөөд хүйсээр нь задалж үзвэл 0-4 насны 5690, 5-9 насны 8000, 1-14 насны 7597, 15-17 насны 3571 хүүхэд байгаа бол  83.53 хувь буюу 20915 нь нийслэлд бүртгэгдсэн байна. 

Хүүхдүүдийн дунд халдвар тархалт өвчлөл өндөр, эрүүл мэндийн салбарын нөөц, чадавх хүрэлцээгүй байгаа энэ үед хурдан морины уралдааныг зохион байгуулж хүүхдүүдийг нэг дор цуглуулах нь оновчтой шийдвэр гэж үзэхгүй байна.

Түүнчлэн 2021 оны зургадугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Хайрхан сумын нутагт өөрийн морийг хөлсөлж байсан 11 настай хүүхэд мориноос унаж 50-100 метр газар моринд чирэгдсэний улмаас гэмтэл авсан. Улмаар аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдалд нь хүнд байна. Мөн зургадугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын хоёрдугаар баг "Их цагаан  хөтөл" гэх газар 12 настай хүүхэд моринд чирэгдсэний улмаас  гэмтэл авч анхан шатны тусламж авч чадалгүй нас барсан. Эдгээр нь аймаг сумдаас хурдан морины уралдаанд оролцуулахаар унаач хүүхдүүдийг авчирч, эрсдэлтэй орчинд байлгаж улмаар халдвар авах, өвчлөх зэрэг үүсэх магадлалтай байгаа нь хүүхдийн язгуур эрх дээд ашиг сонирхолд үл нийцэж байна" гэжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж