Түгжрэлийг бууруулахад жилд 420 тэрбум төгрөг зарцуулна

Хуучирсан мэдээ: 2021.06.30-нд нийтлэгдсэн

Түгжрэлийг бууруулахад жилд 420 тэрбум төгрөг зарцуулна

Түгжрэлийг бууруулахад жилд 420 тэрбум төгрөг зарцуулна

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн VII хурлаар өчигдөр /2021.06.29/ Засгийн газрын 146 дугаар тогтоолыг танилцуулав. Тодруулбал, “Нийслэл Улаанбаатар хотын талаар авах зарим арга хэмжээний тухай” уг тогтоолд түгжрэлийг цогцоор нь шийдэхэд жилд 420 тэрбум төгрөг зарцуулахаар болжээ. Эхний ээлжид нийтийн тээврийн  500-600 автобусыг шинэчлэхээр болж байна.

Нийтийн тээврийн шинэчлэлтэй холбогдуулан Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн “Өнөөдрийн байдлаар шаардлагатай гэсэн судалгаа гарсан. Тиймээс эхний ээлжид 106 автобусыг шинэчилж, 2022 онд 350, 2023 онд 150 автобус шинэчлэх, нийтийн тээврийн зорчилтыг өдөрт 800 мянгаас нэг сая хүн хүртэл нэмэгдүүлэх, нийслэлийн авто замын даацыг өдөрт 650 мянган автомашин нэвтрэх сүлжээний даацтай болгох, төвийн бүсээс ажлын байрыг тараан байрлуулах зэрэг олон ажлыг төлөвлөж байна” хэмээн танилцуулсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж