Бүсгүйчүүдийн анхааралд өртөх аргууд

Хуучирсан мэдээ: 2010.08.13-нд нийтлэгдсэн

Бүсгүйчүүдийн анхааралд өртөх аргууд

Өөрийгөө өөрчил

Танд өөрийнхөө хамгийн сайн талыг  бүсгүй хүнд харуулах боломж гарч байсан уу?  Эргэлзэж байна уу? Харамсалтай нь ихэнх эрчүүд өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэггүй.  Сайхан бүсгүйн хараанд өртөхийн тулд та өөрөө ч мөн тийм болохыг хичээх хэрэгтэй.  Өөртөө хөрөнгө оруулж, ном уншиж, сонгодог кино үзэж, гадаад хэл сур. Түүний хүсдэг хүн бол.

Өөртөө итгэлтэй бай

Өөрийгөө энэ дэлхий дээрх өөртөө итгэлтэй цорын ганц хүн гэж төсөөл.  Агшин зуурт бүх зүйл таны мэдэлд очно. Гэхдээ хэтэрхий их, хамаагүй юм ярих хэрэггүй. Эмэгтэй хүн харцаа буруулахаас нааш харцаа түүнээс бүү салга.

Чимээгүй байхаас  зайлсхий

Сайхан бүсгүйтэй анх учрахдаа эрчүүд сэтгэл  хөдлөлөө нууж, хамгаалалтанд ордог. Тэгээд бүсгүйн сонирхлыг татаж чадахгүй бол боломж гарахгүй гэж бодож эхэлнэ. Харамсалтай нь энэ үнэн. Бүсгүйн  сонирхлыг татахын тулд дуугаа хурааж болохгүй.  Хэрэв ярих зүйл олдохгүй бол өөрт тохиолдсон хөгжилтэй зүйлээ сана. Алдартай хүмүүсийн  онигоог мэддэг бол бүр сайн.  Ярих юмтай байхын тулд сайн унших хэрэгтэй.

Төлөвлөгөө зохио

Юу  ярихаа мэдэхгүй байх бүх зүйлийг баллахын дохио. Үүнд нэг их ухаан шаардахгүй. Дээрхтэй адил ярих зүйлээ арын халаасандаа хийгээд толгойдоо сана. Яриагаа энгийн зүйлээс  эхэл.

Утасны дугаарыг нь авахаа бүү мартаарай

Бүсгүйн анхаарлыг татах нэг шилдэг арга бол утасны дугаарыг нь аваад алга болох. Бас е-мейл хаягийг нь асуухаа бүү мартаарай.  Олж мэдсэн бол одоо маш завгүй гэж хэлээд дараа утсаар ярьж эсвэл е-мейл бичихээ амла. Бас нэг зүйл. Өөрийнхөө дугаарыг түүнд өгсөн  үү? Хэрэв ингэж чадвал түүнд өөрийн чинь тухай бодох боломж олгоно. Гэхдээ яаран залгах хэрэггүй. Тэр таныг залгаасай гэж хүсэх ёсттой. 

Сул талаа давуу тал болго

Эмэгтэйчүүд заримдаа албаар өөрсдийнхөө тухай ярьж, яриаг эсрэг тийш нь мушгидаг.  Үүнд бэлэн байх хэрэгтэй.  Тэр “ Энэ даашинзтай би тарган харагдаж байгаа биз? “, эсвэл “ Миний үс бүр арзайчихаж” гэнэ. Иймэрхүү яриаг нь зөвшөөрч эсвэл үгүйсгэж байгаагаа хэлэх хэрэггүй.

Шударга бай

Нэг ийм зүйл байдаг. Эрчүүд болзож буй бүсгүйнхээ тухай илүү ихийг мэдэх гэж далд утгатай зүйл ярьдаг.  Ингэх хэрэггүй гэж зөвлөе. Түүнд өөрөөсөө ичих, эсвэл өөрийг чинь эвгүй байдалд оруулах зүйл хийх хэрэггүй.  Хэрэв түүний тухай ямар нэгэн зүйл мэдэхийг хүсч байвал шууд л асуу. Түүнтэй хамт баймаар байгаа бол болзоё гэж хэлэх хэрэггүй. Эмэгтэй хүнтэй шударга байх тусмаа хүсч байгаа зүйлдээ хурдан хүрнэ гэдгийг сана.

Өөртөө эзэн бай

Үүнийг та лав мянгантаа сонсч байсан нь лавтай. Эмэгтэй хүнд таны үг хэлээс илүү биеэ авч яваа байдал чинь илүү чухал. Гуйсан аргадсан байдал, өөртөө итгэлгүй зан тэднээс оноо авахгүй. Өөртөө итгэлтэй байж, түүнийг өөрт чинь огт хамаагүй мэт царайл.

Санаачлагыг гартаа ав

Эмэгтэй хүн эр хүнтэй учрахдаа хамгийн түрүүнд  санаачлагыг гартаа авч чадах үгүйг хардаг.  Хэрэв таны санаачлага дутвал түүний сонирхол шууд буурна. Тиймээс өөртөө итгэлтэй, чөлөөтэй байж  түүнд өөрийнхөөрөө байх боломж олго. Түүнд бсад эрчүүдээс 99 хувь өөр гэдгээ харуул.

Б.Уянга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж