Танилц: МАН-ын санаачилсан Өршөөлийн хууль | News.MN

Танилц: МАН-ын санаачилсан Өршөөлийн хууль

Хуучирсан мэдээ: 2021.06.30-нд нийтлэгдсэн

Танилц: МАН-ын санаачилсан Өршөөлийн хууль

Танилц: МАН-ын санаачилсан Өршөөлийн хууль

Эрх баригч нам 100 жилийн ойн босгон дээр Өршөөлийн хуулийг санаачилж, олон хүнийг хамруулах тухай яриа ам дамжин удаан хугацаанд яригдсан. Тэдний Өршөөлийн хуулийг хүлээсэн хүмүүс ч олон бий. Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Өршөөлийн хуулийг хэлэлцжээ. Ингэхдээ өршөөлд ямар хүмүүс хамрагдах, хамрагдаж болохгүй байх, Өршөөлийн хууль батлах үндэслэлүүдээ хуулийн төсөлд тусгасан байна.

УИХ нийтдээ зургаан удаа Өршөөлийн хуулийг санаачилж, баталжээ.

  •  1991 онд 1321
  •  1996 онд 200
  • 2000 онд 985
  • 2006 онд 2318
  • 2009 онд 2440
  • 2015 онд 3671 ялтныг өршөөж суллажээ.

2021 оны зургадугаар сарын 28-ны байдлаар хорих ангид нийтдээ 4175 хоригдол байгаагаас цагдан хорих таслан сэргийлэн арга хэмжээ авагдсан 1045, баривчлах шийтгэл эдэлж буй 177, хорихоос өөр төрлийн ялаар 3669, албадлагын арга хэмжээ авагдсан 3984, нийт 13050 хоригдол ял эдэлж байгаа бөгөөд нэг хоригдолд өдөрт 6000-8000 хоолны зардал гаргадаг аж.

Хуулийн төслийг 2021 оны долдугаар сарын 1-ээс өмнө хэрэгжүүлэхээр төсөлд тусгажээ.

Танилц: МАН-ын санаачилсан Өршөөлийн хууль

Танилц: МАН-ын санаачилсан Өршөөлийн хуульhttps://news.mn/r/2447968/

Posted by News.mn on Tuesday, June 29, 2021

ӨРШӨӨЛД ХАМРАГДАХ

Ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон гэмт хэргийн хохирлын тодорхой хувийг нөхөн төлж, бусад хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх, өршөөлд хамруулахгүй болон ялаас хасах, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор зааснаас бусад хөнгөн гэмт хэрэг үйлдэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу тэнссэн, 7.6 дугаар зүйлд заасан хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, 8.6 дугаар зүйлд заасан өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацааг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгоно.

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ:

6.7 дугаар зүйл.Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх

  • 1.1.энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх
  • 1.2.энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх

7.1 дүгээр зүйл.Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх

  • 1.Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.
  • 2.Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй.
  • 3.Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно.
  • 4.Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна.
  • 5.Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.
  • 6.Тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэнэ.
  • 7.Тэнссэн хугацаанд гэмт хэргийн хохирлыг бүрэн төлж шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлж эрхийн хязгаарлалтыг зөрчөөгүй ба цаашид үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзвэл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацааг дуусахаас өмнө ялаас чөлөөлж болно.
  • 8.Тэнсэх хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчөөгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулахгүй.
  • 9.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлж тэнсэгдсэн хүн хохирлоо нөхөн төлөх хугацааг шүүх тогтооно.

7.6 дугаар зүйл.Хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах

  • 1.Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина.
  • 2.Ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шүүгч захирамж гаргана.
  • 3.Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулна.
  • 4.Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчөөгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ялаас чөлөөлнө.

8.6 дугаар зүйл.Өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах

  • 1.Шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно.
  • 2.Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан өсвөр насны хүн шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шийдвэр гаргана.
  • 3.Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулна.
  • 4.Өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчөөгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ялаас чөлөөлнө.

ЭРХЭЭ ХАСУУЛСАН ЖОЛООЧ, БӨХЧҮҮДИЙГ ӨРШӨӨНӨ

Түүнчлэн Эрүүгийн хуульд зарим гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээсэн хоригдлын оногдуулсан ялаас, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасахаар тусгасан бөгөөд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан бол торгох ялын арван таван нэгжийг, нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг, зорчих эрхийг хязгаарлах ялын 1 өдрийг хорих ялын нэг хоногоор тооцож ялтны ялаас дүйцүүлэн хасна.

Мөн 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс өмнө Үндэсний их баяр наадмын тухай хууль тогтоомжид заасны дагуу үндэсний бөхийн барилдаан болон сур харваанд оролцох эрхээ хасуулсан бөх, сурын харваачийн үндэсний их баяр наадамд оролцох эрхийг нэг удаа өршөөн сэргээхээр тусгасан.

Тус хууль нь 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 24 цаг 00 минутыг хүртэл хугацаанд 2002 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хууль болон 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг болон Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд хамаарахаар тусгасан.

ӨРШӨӨЛД ХАМРАХГҮЙ

Өршөөлд хамруулахгүй зааснаас бусад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдэж оногдуулсан торгох, баривчлах шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэсэн бол үлдсэн хэсгийг нэг удаа өршөөн чөлөөлөхөөр, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд холбогдуулан нээсэн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор тусгасан.

Өршөөлд хамааруулахгүй гэмт хэргийг тодорхой тусгаж, хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хуулийн 7.4, 7.5, 9.4, 9.5, 9.6 дугаар зүйл заасны дагуу хэрэглэсэн албадлагын арга хэмжээг өршөөлд хамааруулахгүй.

Эрүүгийн хууль:

  • 7.4.Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна.
  • 7.5.Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.

9.4 дүгээр зүйл.Эрх хасах албадлагын арга хэмжээ

  • 1.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хуулийн этгээдэд нэг, эсхүл хэд хэдэн төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах, эсхүл эрх хасах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.

9.5 дугаар зүйл.Татан буулгах албадлагын арга хэмжээ

  • 1.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдийг татан буулгах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.
  • 2.Хуулийн этгээдийг татан буулгасан тохиолдолд хөрөнгө, орлогыг хураан авч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, үлдсэн хөрөнгийг улсын төсөвт шилжүүлэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ. 3.Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар нь гэмт хэрэг үйлдсэн бол салбар, төлөөлөгчийн газрыг татан буулгаж болно.

9.6 дугаар зүйл.Хуулийн этгээдийн хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ

  • 1.Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хуулийн этгээдийн ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.
  • 2.Хуулийн этгээдийн хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ энэ хуулийн 7.5 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

Түүнчлэн ФАТФ-аас Монгол Улсыг “Саарал” жагсаалтад оруулсантай холбогдуулан Европын холбооны хар жагсаалт буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтад оруулж байсан. Монгол Улс дээрх 2 жагсаалтад дахин орохгүйн тулд ФАТФ-ын зөвлөмжийн 3, 5, 35 болон шууд хэрэгжилтийн 7-д нийцүүлэн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх, хулгайлах, дээрэмдэх, залилах, хөрөнгө завших, хүрээлэн байгаа орчны эсрэг зэрэг гэмт хэргүүдийг өршөөлд хамааруулахгүй байхаар тусгажээ.

Хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 4.1, 4.2, 4.3, 4.4 дүгээр зүйлд заасны дагуу хэрэглэсэн албадлагын арга хэмжээг өршөөлд хамааруулахгүй бөгөөд хууль хэрэглэх журмыг тусгасан байна.

Зөрлийн тухай хууль:

4.1 дүгээр зүйл.Хөрөнгө, орлогыг хураах, шилжүүлэх

  • 1.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж, зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураана.
  • 2.Хураасан хөрөнгө, орлогыг хохирол нөхөн төлөхөд зарцуулах, эсхүл устгах, шилжүүлэх эсэхийг холбогдох хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
  • 3.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө, орлогоос хохирол нөхөн төлөхөд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ.
  • Тайлбар: “Зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж зөрчил үйлдэн олж авсан мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг арилжаалж бий болгосон бусад эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг түрээслэх, ашиглах замаар олсон бүх төрлийн орлогыг ойлгоно.

4.2 дугаар зүйл.Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах

  • 1.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, зэвсэг, хэрэгслийг хураана.
  • 2.Зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналгыг хураах, эсхүл түүний үнийг гаргуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ.
  • 3.Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл нь зөрчил үйлдсэн хүний амьжиргааны эх үүсвэр болсон эд зүйл, хэрэгсэл бол тэдгээрийг хураахгүй.
  • 4.Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл гэдэгт зөрчил үйлдэхдээ ашигласан зэвсэг, хэрэгсэл, эд зүйл, тээврийн хэрэгсэл, уналга, зөрчилтэй бараа, бүтээгдэхүүн, эд зүйлийг ойлгоно.

4.3 дугаар зүйл.Хохирол, нөхөн төлбөр гаргуулах

  • 1.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ.
  • Тайлбар: Энэ бүлэгт заасан “эрх бүхий албан тушаалтан” гэж зөрчлийг шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтныг ойлгоно.

4.4 дүгээр зүйл.Албадан эмчлэх

  • 1.Зөрчил үйлдсэн хүн донтох сэтгэцийн эмгэгтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бол шүүх түүнийг албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэж болно.
  • 2.Албадан эмчлэхтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар хорих ялаар шийтгүүлсэн 4175 хоригдлоос 150 хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөж, 371 хоригдлын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих, 188 хоригдлын хорих ялаас 2 жилийг хасч, өсвөр насны 25 хүн, нийт 709 хоригдол хорих ялаас чөлөөлөгдөж, 3466 хоригдол үлдэх бөгөөд зөвхөн тэдний хоол хүнсний зардлаас 1.7 тэрбум төгрөг хэмнэж, үлдсэн хоригдлыг хорих анги, байгууллагын хоригдлын байрны багтаамжид нийцүүлэн тараан байршуулж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх  боломжтой аж. Мөн хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн 3682 ялтнаас өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг үйлдэж торгох ял шийтгүүлсэн 118, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн 6, эрх хасах нэмэгдэл ял шийтгүүлсэн 2, нийт 126 ялтан байгаа гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
6
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-30 192.82.72.176

Хүнд ялтай хүмүүсээс 2жил хасч байгаа хэрнээ яагаад бусдаас нь хасахгүй байгаан вэ.Анх удаа гэмт хэрэг хийсэн хүнээс 2жил адил хасч байгаан юм уу? Зүйл анги нь харахаар хасахгүй байна юм биш үү арай арай.

Avatar

зочин 2021-06-30 66.181.161.40

Хөгжлийн бэрхшээлтэй, Хөдөлмөрийн чадвараа алдсан ялтанг ялаас чөлөөлөх хуулийг тусгаачээ. Бүхэл бүтэн 100 жилийн хүрээнд гаргаж байгаа өршөөл шүү дээ

Avatar

Нийслэлийн иргэн 2021-06-30 192.82.85.20

Монголчууд бид дэлхийн шившиг болох вий дээ. Дарамтлуулж хэрэг хүлээсэн Чимэгээ, Содномдаржааг "цагаатгаагүй" байж дарамталсан Хурц тэргүүтнүүдийг нь "өршөөчихдөг". Эрхээ хасуулсан жолооч нарын эрхийг өршөөлөөр сэргээнэ гэдэг "өшөө олон осол гаргаарай" гэсэнтэй утга нэг биш үү? Цаашид одооноос бодлогоор Улс хувьсгалын 110 жилийн ойн өмнө хэрэг хийж өршөөлд хамрагдах "төлөвлөгөө, комбинаци"-аа зохиох нь л дээ. Төрийн толгойд, УИХ, орон нутгийн удирдлагад "гарсан" болгон шударга биш шүү дээ.

Avatar

Нийслэлийн иргэн 2021-06-30 192.82.85.20

Хууль журмаа хүндэтгээд төрийн байгууллага, албан тушаалтнаас оногдуулсан торгуулиа "тухай бүр" нь төлөөд явсан нь эдийн засгаар "хохирч", "хэнэггүй" явсан цаг хугацаанд нь төлөөгүй нь "завшиж" явдаг шударга уу? "Яллах ёстой бол нөхрөө ч ялла. Шагнах ёстой бол өстөнөө ч шагна" гэдэг бус уу? Ард түмэн "ангаахай" шиг амандаа хоол "халамж, өршөөл" хийхийг хүлээдэг болчих лоо. Хятадын ганц тосгоны хүн амтай дүйцэх 3,3 сая хүнээ "зөв менежмент"-ээр аваад явж чадахгүй Төр, Засаг-ийн эрх мэдэлтнүүд гэж

Avatar

Эрдэнэбилэг 2021-06-30 202.55.188.46

Өршөөж байгаа юм бол мэдээллийн сангаас бас түүхийг нь устгаад арилга

Avatar

Эрдэнэбилэг 2021-06-30 202.55.188.46

Өршөөж

Avatar

Man 76 2021-06-30 59.153.112.141

Oilgoh yum alga awto awaar orson yum u hamgiin tvrvvn oroh asuudal da uul n medej bgaa hvn bnauu

Avatar

ИРГЭН 2021-06-30 202.9.47.42

ЗАДАРСАНЫГ ЗАСАГЛАНА ЯДАРСАНЫГ ХАЙРЛАХ төртөй болсон шоронд байгаанууд ядарсан болхоор хайлаж өршөөхөөс аргагүй юм байх МАН 100 жилийн ойн өршөөлөө үзүүллээ тэнд ямар хүмүүс байгааг ард түмэн харах биз, талбай бололн энэ тэнд төрийн эсрэг жагсаал цуглаан хийгээд хэл ам болоод байгаа ЗАДАРСНЫГ ЗАСАГЛАХААС өөр аргагүй байгаа юм байх зарим нэг УИХ-ын гишүүн авгай хүүхдээ дарамталдаг гэж яригдах боловч тэр ЯДАРСАН болоод тэгээд байгаа учраас хайрлахаас өөр арга байхгүй гэнэ шүү… к к к

Avatar

зочин 2021-06-30 202.9.41.36

10.6-гийн 2 ыг өршөөгөөд 27.10-ын 3,4-ийг өршөөхгүй байгаа нь ялгаварлалуу, захиалга уу. ингэж болохгүй. адилхан болгоомжгүй хэрэг шүү дээ.

Avatar

Зочин 2021-06-30 195.46.106.44

МАН-ын өршөөлийн хууль гэж төрийн өршөөлийг зориудаар мушгиж байна. Цагаачийг цагаа хатгав… гэгчээр Элбэгдорж гуай шоронд орчихоогүй байгаадаа баярлаж суухгүй ард төр 2 -г хагаралдуулж, олныг улигт үгээрээ хордуулсаар л сууна. Энэ хүний үг хэл үйлдлийг мөрдөн шалгах ард түмний оролцоотой комисс байгуулж энэ хутган үймүүлэгчид зохих шийтгэлийг нь өгөх хэрэгтэй байна. Баттулга Алтанхуяг 2 үүнийг дутуу хийцэн юм.

Avatar

Бухимдаж байна 2021-06-30 66.181.176.192

Хүн алсанг өршөөгөөд ар гэрээ тэжээхээр аргагүйн эрхэнд хулгай хийснийг өршөөдөггүй гэнээ

Avatar

Бухимдаж байна 2021-06-30 66.181.176.192

Хүн алсанг нь өршөөгөөд хулгай хийснийг нь өршөөдөггүй гэнээ. Заоим нь Аргагүйн эрхэнд ар гэрээ тэжээх гэж л хулгай хийсэн байгаашдээ. Өөрсдөө тэрбум тэрбумаар улсаас хулгай хийчихээд хонгилын шүүгч нараараа халхавчилж цэвэр үлддэг. Ямар гээчийн хууль, ямар гээчийн төр, ямар гээчийн цаг үе вэ???!!!!!

Avatar

Бат 2021-06-30 66.181.176.192

МАН-ы мангарууд зайлоо,

Avatar

Зочин 2021-06-30 103.80.210.183

бөхүүдийг өршөөж яах гээв. махан толгой махан поолуу . бөхчүүд удахгүй л ялаа нэмээд хэрэг тарина.

Avatar

Иргэн 2021-06-30 202.126.88.137

Арчаагүй өршөөлийн хууль вэ хаалттай гээд бсан ард иргэдийгээ бодохгүй өөрссдөө зориулж өршөөл гаргаж

Avatar

Зочин 2021-06-30 103.57.93.160

Монголын ардуудад угаагаад байх Мөнгө байгаа юм уу. Наранд байгаа нь эмнэлэгийн тусламж авч чадахгүй үхэж байхад нарсны хэд нь Ковидоор давалгаалвал сүүрнэ биздээ. Алдаж, эндсэн бай Монгол хүний амийг наад ФАФТ чинь хариуцах уу. Нээрээ одоо дэлхийн улсууд юун ФАФТ-тай манатай байхад манай хэд а**а шүү.

Avatar

Зочин 2021-06-30 103.57.93.217

Гэмт хэрэг үйлдсэн бол хариуцлагаа үүр.Баяр ёслол далимдуулж хэрэг завшуулах явдал буруу.

Avatar

сонгогч 2021-06-30 202.126.89.71

Yag ene baidlaar garval gargaad heregguie, urshuul uzuuleegui l bn shu de buun nuhtsul shaardlaga, nuguu restoranuudiig geree hiivel neene gedeg shig l yum bolj, turiinhund avilgal uguugui n tuluu tatvaraas zailshiisen geed yal avsan uchnuun business erhlegchid bga tedniig gargal daa yadaj

Avatar

Зочин 2021-06-30 202.9.46.219

Жолооч эрхийг хуулийн хугацаанаас өмнө өршөөлөөөр сэргээх нь Зам тээврийн осол гарах, замын хөдөлгөөний түгжрэлд ихээхэн муу нөлөөтэй дээ.

Avatar

Зочин 2021-06-30 202.9.46.141

Надад бол тун хэрэгтэй байна.ажил амжуулах гээд унаагаараа хол явж болохгүй

Avatar

nobody 2021-06-30 124.158.125.68

z**l

Avatar

Иргэн 2021-06-30 212.96.69.176

Ардчилсан нам олонх болоод өршөөл яаж гарагдагийг та нар хараарай ардийн намийн сүүлийн парламент суудал оргил нь 100 жилээрээ дуусаг дахиж ардийн нам NO?

Avatar

зочин 2021-06-30 124.158.65.246

АН хэдэн хулгайчдаа өршөөл үзүүлж олон тэрбум төгрөг,долларын хохирол улсад,иргэнд учруулсан Энэ маягаар АН 3 удаа өршөөлийн хууль гаргасан. Өөрөө үүнийг гайхуулаад байна уу

Avatar

Зочин 2021-06-30 150.129.142.112

Malmin ter AN iin llruudtaigaa hol z**l l*****a! Chamshig AN iig demjigchid dald oroosoi. Mongoliig AN l unuudriin ene tuvshind avch irsen yum shuu! Ter har balag ni odoo hurtel duusahgui baina. AN garch ireh bolgondoo ulsiig suirliin ermegt avch ircheed buudagshuu.

Avatar

Зочин 2021-06-30 202.179.26.117

Сүүлийн 30 жилийн 24 жилд МАН дангаараа, 2 жилд нь АНтай хамтарч, АН дангаараа нэртэй 4 жил болсон байдаг шүү хөөрхий минь. Юм үнэнээрээ сайхан.

Avatar

zochin 2021-06-30 66.181.161.57

Olon khorigdold orshool vzvvlekh bailgvidee aldaj endsen khvmvvsiin Ard ger bvl akh dvv geed olon Ard tvmen chini khvleej BNA 100 jiliin oi Bol 1 l udaa tokhiono bvlhel bvten 100 jil Bol urt khugatsaa tom oi Arial MAH Ard tvmendee setgel enerlee sungahk kheregtei dutmag sanagdaj bna

Avatar

Зочин 2021-06-30 43.242.242.59

Дүр эсгэсэн хөгийн хууль батлахгүй байлгүй дээ. Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор дорвитойхон өршөөл үзүүлэх хэрэгтэй. Дахиж 100 жил тохиохгүй. шоронд байгаа хоригдлуудын ард үр хүүхэд гэр бүл нь хүлээж байгаа. Одоо шоронд хоригдож байгаа хоригдлуудын 60-70 хувийг нь суллавал сая л өршөөлийн хууль аргагүй батлагдаж гэж үзнэ. Ажил хийвэл хийсэн шиг чанартай хийх хэрэгтэй шүү МАН-ынхан. Ардчиллын ойгоор олон хүн өршөөгддөг харин МАН-тай холбоотой баяраар цөөхөн хүн өршөөгддөг байж таарахгүй шүү

Avatar

Зочин 2021-06-30 103.57.93.217

Гэмт хэрэгтэн л юм бол шийтгэлээ үүрч хариуцлагаа бүрэн хүлээх ёстой. Ойн баяр далимдуулж өршөөл үзүүлж,хэрэг завшуулж,гэмт этгээдүүдэд илүү эрх эдлүүлж бусыг хохироож болохгүй. Ер нь өөршөөл үзүүлэх шаардлагагүй.Ажил хийлгэж хохирлыг төлүүл.Ажил хийж хоолоо олж идэх хүсэлгүй этгээдүүдийн хоолыг нь хязгаарла.Олон гэмт хэрэгтэнг өршөө гээд байгаа нөхөд бол тэдний хамсаатан,нийгмийг хорлогчид л байгаа.

Avatar

Зочин 2021-06-30 202.179.26.117

Үндсэн хуулиар ялгаварлан гадуурхаж болохгүй заалттай. Алдсан хэд чинь Монголын ард иргэдийн нэг хэсэг. Шүд зуугаад ад үзээд яах вэ? Төрийн өршөөл түүхэн уламжлалтай юм. Болж бүтэхээр байцгаая.

Avatar

Иргэн 2021-06-30 212.96.69.176

Арайч дэээ ардийн нам санлаа өгсндөө хармсжийн өршөөл нэр төдий юм байншдээ н**ш..

Avatar

Зочин 2021-06-30 43.242.242.59

Ийм том бүхэл бүтэн 100 жил хүлээсэн баяраар ердөө л 709 хоригдол чөлөөлөгдөх юм бол бид яах гэж УИХ-ын сонгуульд МАН-д саналаа өгсөн юм бэ. 2015 онд УИХ-д АН олонх байхдаа алдаж эндсэн хүмүүсдээ боломж олгож 3 мянга гаруйг нь өршөөсөн байхад МАН-ынхан арай ч дээ. Эсвэл одоо хоригдож байгаа хүмүүсийн олонх АН-ыг дэмждэг хүмүүс болоод эд ингэж новширч байгаа байх шүү. Хэрвээ хэдхэн хүн өршөөх тухай хууль гаргах гэж байгаа юм бол МАН-ынханд дахин хэн ч итгэл үзүүлэхгүй. Ард түмний нам мөн үү

Avatar

Зочин 2021-06-30 24.17.94.42

TEged sullagdsan humuus ni hereg dahin hiigeed ehleheer chi ooo ta nariin sullasan humuus geed l end shulsee uschuuleed bichih baihdaa zailuul. Zugeer l heniig orshooh sullahaa tur ni medej baigaa bailguidee.

Avatar

666 2021-06-30 122.201.21.24

sullagdsn humuusin hedn % ni dhin gemt hereg uildsen bolon busdad hohirol uchruulsn huuli zurchsn bgag googledej uzed unshchad engej bichsn ni dr bh
amniihaa zorgoor engej bichhee boli‼️

Avatar

Иргэн 2021-06-30 202.126.89.226

Уг нь дорвитойхон юм хүлээж байсан юмсан. Хэтэрхий явцуу санагдаж байна

Avatar

б 2021-06-30 66.181.176.203

МАН муусайн хулгайч, дээрэмчдийг ял, хохирлоос чөлөөлж байгаа юм бол ард түмний автомашин жолоодож байгаад торгуулсан торгуулийг ядаж чөлөөлөөчээ.

Avatar

Зочин 2021-06-30 103.57.93.160

Арай ч дээ 100 жилээр тэртэй тэртэй тэргүй суллагдах хүмүүсийг өршөөрсөн нэр хэмээж байх шивдээ. Юм л бол ФАФТ гээд айх юм

Avatar

Зочин 2021-06-30 43.242.242.59

Өршөөлийн хуулийн төсөл нь алга байна шүү дээ. Зүгээр л эрүүгийн хуулиас хэсэгчлэн дурьдсан байна. Өмнө нь 3 мянга гаруй хүн суллагдсан юм бол ядаж тэр хэмжээний хүмүүс суллагдах байлгүй дээ

Avatar

Иргэн 2021-06-30 202.126.89.226

100 жилээр дорвитойхон өршөөл хүлээж байсан юмсан

Avatar

japgal 2021-06-30 202.55.180.219

ene yg battai medeeleluu??

Avatar

Зочин 2021-06-30 103.26.193.95

МАН -ы хулгайчуудаа л чөлөөлхийг хичээнэ, хөөн хэлэлцэх хугацаа гэх мэтийн шалтгаар хулгайчууд ялаас чөлөөлөгдөж байсан тэгвэл, одоо үлдсэн хулгайчдаа чөлөөлөх гэж л ийм оруулж ирж байгаа. нөгөө хүний хаясан утас авсан хүүхэд бол ялтай хэвээр л үлдэнэ.

Avatar

зочин 2021-06-30 202.179.24.83

МАН энэ Өршөөлийн хуулиараа том том Авилгачид Офшорчид Хулгайч нар болох С,Баяр Баярцогт Энхсайхан, гээд Этгээдүүдыг бүгдийн Суллана, шүү , эцэст нь ингээд Улс орон Ард иргэд Хохироод л үлдэж эдгээр Этгээдүүд Баяжиж хөлжөөд өнгөрч байгаан,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж