"Энхсаран"-гийн гэх хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийнэ | News.MN

"Энхсаран"-гийн гэх хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийнэ

"Энхсаран"-гийн гэх хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийнэ

"Энхсаран"-гийн гэх хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийнэ

"Энхсаран" сувиллын гэх хэрэгт яллагдагчаар татагдсан есөн хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Доржсүрэн өнөөдөр 13:30 цагт хийхээр товложээ. Уг хэлэлцүүлгээр хавтаст хэргийн бүрдэл хангагдсан эсэх, шүүхээр шийдвэрлэх боломжтой, үгүйг хэлэлцэнэ. Улмаар шүүхээр шийдвэрлэх боломжтой гэж үзвэл гэмт буруутай эсэхийг дэнслэх хурлын товыг тогтоох юм. Харин уг есөн хүний үйлдлийг дутуу шалгасан гэж үзвэл прокурорын хяналтад буцаана.

Есөн хүний дөрөв нь тухайн сувилалд тусгаарлагдан хяналтад байсан Д.Мөнхбат тэргүүтэй иргэд бол тав нь халдвар хамгааллын дэглэм сахиулахад хяналт тавьж ажиллаж байсан төрийн байгууллагын ажилтнууд аж. Тодруулбал, “Энхсаран”-гийн удирдах албан тушаалтан, эрүүл мэнд, онцгой байдлын байгууллагынхан зэрэг хүмүүст Эрүүгийн хуулийн 15.6-1 дэх хэсэгт заасан “Бусдын аминд аюул учруулж болзошгүй халдварт өвчний вирусийг халдаасан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-30 103.229.121.171

Энэ хариуцлагаггүй мөнгөнд нүдээ чухаж өгөхөөс буцахгүй хар балгуудын гай Монголчуудыг хөнөөж байна даа
Хароиуцлага тооцож шийтгэх хэрэгтэй.
Ялангуяа тухайн үеийн УОК Содбаатар тэргүүтэй хулгайч ЖДҮчид

Avatar

Зочин 2021-06-30 103.80.210.183

буруутан нь УОК шүү дээ. яах гэж орчин байдал нь муу байхад шалгаруулж сонгов? тэгээд ажилчид нь гэж мал маллаж байгаа юм шиг байсан гээ биз дээ

Avatar

Зочин 2021-06-30 103.26.193.95

энэ хэлэлцээд яах өршөөлд хамрагдах юм чинь. МАН-ы бүх хулгайчууд чөлөөлөгдөнө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж