"Энхсаран" сувиллын гэх хэрэгт яллагдагчаар татагдсан есөн хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Доржсүрэн өнөөдөр 13:30 цагт хийхээр товложээ. Уг хэлэлцүүлгээр хавтаст хэргийн бүрдэл хангагдсан эсэх, шүүхээр шийдвэрлэх боломжтой, үгүйг хэлэлцэнэ. Улмаар шүүхээр шийдвэрлэх боломжтой гэж үзвэл гэмт буруутай эсэхийг дэнслэх хурлын товыг тогтоох юм. Харин уг есөн хүний үйлдлийг дутуу шалгасан гэж үзвэл прокурорын хяналтад буцаана.
Есөн хүний дөрөв нь тухайн сувилалд тусгаарлагдан хяналтад байсан Д.Мөнхбат тэргүүтэй иргэд бол тав нь халдвар хамгааллын дэглэм сахиулахад хяналт тавьж ажиллаж байсан төрийн байгууллагын ажилтнууд аж. Тодруулбал, “Энхсаран”-гийн удирдах албан тушаалтан, эрүүл мэнд, онцгой байдлын байгууллагынхан зэрэг хүмүүст Эрүүгийн хуулийн 15.6-1 дэх хэсэгт заасан “Бусдын аминд аюул учруулж болзошгүй халдварт өвчний вирусийг халдаасан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.
Холбоотой мэдээ