Хүүхдийн аминаас үнэтэй хурдан морины УРАЛДААН | News.MN

Хүүхдийн аминаас үнэтэй хурдан морины УРАЛДААН

Хүүхдийн аминаас үнэтэй хурдан морины УРАЛДААН

Хүүхдийн аминаас үнэтэй хурдан морины УРАЛДААН

Улсын их баяр наадам, Ардын хувьсгалын 100 жил гээд улсын нийслэл нь борооны усанд живж, эрүүл мэндийн салбар нь элгээрээ хэвтэж, иргэд нь гэртээ үхэж байгааг тоож байгаа хүн алга. Ноёд түшмэд гагцхүү допингтой бөхөө, 100, 200 саяын хурдан хүлэгээ Улсын баяр наадамд сойх талаар бодож сууна. Ядаж л хурдан морь унах унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, учирч болзошгүй аюулыг анхааралдаа авмаар юм.

Хүй долоо худагт 1024 бөх барилдана гэхээс илүүтэйгээр 1000 гаруй вакцин хийлгээгүй унаач хүүхдүүд тэнд бөөгнөрнө гэдэг аюултай. Халдварын голомт болохыг ч үгүйсгэхгүй. Гэвч энэ асуудал саарал ордны гадна үлдээд байна. Эрүүл мэндийн яамнаас халдвар авах, тараах хамгийн эрсдэлтэй бүлгийг хүүхэд, хөгшчүүд, жирэмсэн эхчүүд гээд зарлаад байдаг. Харамсалтай нь, найр наадамд нүдээ сохлуулсан дээдчүүд цар тахлыг мартжээ.

Монголын үндэсний спортын холбоод энэ сарын эхээр хэвлэлийн бага хурал хийж, наадмаа хойшлуулж, халдварын тархалт дарагдах үед өргөн дэлгэр тэмдэглэе гэсэн саналыг дэвшүүсэн. Энэ үеэр Монголын морин спорт, уяачдын холбооны албаны хүмүүс унаач хүүхдүүдийн талаар ярихдаа “Хүүхдүүдийн асуудлыг Засгийн газар, УОК хариуцна. Тал нутагтаа морио уяад явж байгаа хүн, морио унаад явж байгаа хүүхдүүд өглөө бүр цэнгэг агаарт вакцин хийлгэж байна. Тэд хүчилтөрөгчийн давхар ислийг үнэртээд явж байгаа” гэв.

Харин Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны ажлын хэсгийн дарга И.Баатархүү өнгөрсөн долоо хоногт хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр “Унаач хүүхдүүдийн асуудлыг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, морины салбар хорооны албаны хүмүүстэй ярилцаж, аль болох аюулгүй байдал, халдвар хамгааллын дэглэмийг нь баримталж ажиллана” хэмээн ярьсан.

Дээрх мэдээлэлтэй холбогдуулан Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Батсайханаас энэ жил унаач хүүхдүүдийг хэрхэн хамгаалж, ямар халдвар хамгааллын дэглэм мөрдөж байгаа талаар тодрууллаа.

Тэрбээр ярихдаа “Манай байгууллага хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, унаж бэртэхээс урьдчилан сэргийлэх, тэдний эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаг. Мөн унаач хүүхдүүдийн бүртгэлийг хариуцдаг. Хэн гэдэг хүүхэд, хэн гэдэг уяачийн, ямар морийг унаж уралдах вэ гэдэг дээр хяналт тавьдаг. Мэдээж стандартын хувцас хэрэглэлээр хангагдсан эсэхийг нь шалгадаг. Унаач хүүхдийг бүртгэхэд эрүүл мэндийн хуудас, эцэг эх нь уяачтай байгуулсан гурвалсан гэрээ, морь унахыг нь зөвшөөрсөн зөвшөөрлийн хуудас, даатгал зэрэг нь шаардлагатай" гэв.

 Уралдахаас бусад үед унаач хүүхдүүдийг амны хаалт зүүхийг шаардана.

Харин түүнээс унаач хүүхдүүд халдвар авбал хэн хариуцах, уралдахаас нь өмнө шинжилгээнд хамруулах уу? гэж асуухад “Халдвар хамгаалалтай холбоотой нэгдсэн чиглэл, зөвлөмж ирээгүй байна. Баяр наадмын комиссоос нарийн мэдээлэл ирэх байх. Одоохондоо бид урьдчилан сэргийлэх ажлыг хийж байна. Covid-19-ийн үед хэрхэн хариу арга хэмжээ авах вэ гэсэн түр журам бий. Түүгээр л зохицуулах байх” хэмээн хариуллаа.

Долоогоос дээш насны хүүхдүүд хурдан морь унана. Өнгөрсөн жил улсын баяр наадамд 1000 орчим хүүхдүүд бүртгүүлж, есөн насны морьд уралдахад нийт есөн хүүхэд мориноосоо унасан хэрэг гарч байжээ.

Мөн саяхан УИХ-ын нэр бүхий гишүүд хурдан морийг ялгах тал дээр анхаарч, ажлын хэсэгт нь гар бие оролцъё гэв.

УИХ-ын гишүүн Н.Ганибал Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуунд хандан "Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2015 оны 5 дугаар тогтоолоор “Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам”-ыг баталсан боловч тус журмын хэрэгжилт жилийн жилд хангалтгүй байсаар ирсэн билээ. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2.11-д заасны дагуу Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дэргэд “Хурдан морины үүлдэр угсааг тогтоох, шүдлэх ажиллагаанд хяналт тавих ажлын хэсэг” байгуулан, тус ажлын хэсгийн ахлагчаар миний бие ажиллах саналтай байгаагаа үүгээр илэрхийлж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ширнэнбаньдын Адьшаа, Цэвэгдоржийн Туваан нарыг оруулах саналтай байгааг харгалзан үзэж холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

Ноёд, түшмэд морио л хэрхэн ялгаж, уралдах вэ гэж санаа зовж байгаагаас бусдаар унаач хүүхдүүдийн талаар дорвитой шийдвэр, шийдэл байхгүй байгааг дээрх хүмүүсийн ярианаас л харж болно. Хурдан морь унаач хүүхдүүд халдвар авбал хариуцлага хүлээх эзэн нь тодорхойгүй хэвээр. Морьд нь л монгол, эрлийзээрээ ялгараад уралдаж байвал унаач хүүхдүүд халдвар авах эсэх нь хэнд ч хамаагүй аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

за 2021-06-30 59.153.114.30

наадаж эхлээгүй байхад нэг хүүхэд эндлээ. энэ уячид хэний хүүхдийг алаад байна даа

Avatar

Зочин 2021-06-30 103.229.121.16

Наадмыг, ядахад хурдан морийг энэ жилдээ болих хэрэгтэй, Цагаандалай мэтийн мориноосоо дээргуй оркууд бол яршиг л байна, бага насны хуухдуудийн амь нас, эруул мэндээр дэнчин тавьж уяач нэртэй оркуудын хуслийг хангана гэж юу байдаг юм бэ

Avatar

зочин 2021-06-30 103.26.194.150

энэ морь уяачид, морьны эзэд гэх феодалууд нь өөрсдийнхөө хүүхдүүдийг уралдуулдаггүй юм ш дэ, ядуу айлын хүүхдүүдийг хөлслөн мөрийтэй уралдуулж ядуу айлын хүүхдийн амиар зугаагаа гаргадагийг чинь мэднэ шүү. за тэгээд морь нь жаахан хурдалчихвал үнэ хаялцах наймаа эхэлж хэн нь баян тарганаа гайхуулах гэж уралдаж гарна, монголд ийм ёс заншил, уламжлал байгаа юм шүү, сдакуудаа.

Avatar

зочин 2021-06-30 103.26.194.150

байгаагүй

Avatar

Зочин 2021-06-30 202.21.124.132

Чин улсын манжууруудыг зугаацуулах гэж эхэлсэн баяр наадам шүү. Тэрнээс биш яг Монголчууд хаврын эхний үед мал төллөсөний дараа наадам хийдэг байсан түүхтэй. Хийхдээ 1 жил алгасдаг байсан шүү.

Avatar

Зочин 2021-06-30 192.82.81.220

манжуурууд гэнээ манжууд гэдэг ч болоосой хатах хавраар ямар морь уралдаж байсан юм болдоо их мэдэмхийрэх гарууд их байнаа бас мал төллөж дуусаагүй байхад нүцгэн шалдан хэн барилдсан юм болдоо

Avatar

zochin 2021-06-30 150.129.140.88

KHORGOL , KHOMOOLOO YALGAKHGUY BANID IIM YUM BICHIKHGUY SHUU ,

Avatar

зочин 2021-06-30 103.26.194.150

чам шиг юм монгол ахуй, түүх соёлыг мэднэ гэдэгт эргэлзэж байна. монголын нууц товчоо 1 удаа уншиж үзчээд морио уралдуулаарай

Avatar

Б 2021-06-30 66.181.176.203

Муусайн х***а нар хуцацгаа. Уралдуулах нь уралдуулаад, үзэх нь үзээд явна биз. Энэ чинь олон зуун жил явж ирсэн уламжлал. Дуугүй бол үзэхгүй байна биз . Тэр хүний эрхээ өөр газар очиж хуцацгаа. Хүүхэд ч гэсэн морь унан уралдах эрхтэй.

Avatar

Зочин 2021-06-30 202.21.124.132

Дээрхийг уншаад гүзээгээ унжуулсан уяачдын жинхэнэ бодлыг мэдэж болно. Олон зуун жил ч гэх шиг гамингуудаас хойш хийж эхэлсэнээ мэдэж байна уу ? Ер нь яривал 2 жилд нэг удаа хаврын эхэн үед мал төллөх үед уралддаг байсан түүхтэй.

Avatar

Зочин 2021-06-30 202.126.89.79

Монголын нууц товчоон дээр морь уралдуулж наадсан түүх байхгүй. Наад уралдааны замаа 3 дахин багасгаад 50,60 кг жинтэй залуусаар унуул

Avatar

Дэлхий Нийтээр Хүн 100% Вакцин Хийлгэхээс Нааш Байдал Дээрдэхгүй Гэнэ лээ !!!! 💉💉💉💉💉💉 2021-06-30 202.126.89.78

✔ 0-17 НАСНЫ ХҮҮХДҮҮД ВАКЦИНЖИЖ ДУУСААГҮЙ БАЙНА !!! ХҮҮХДҮҮДЭЭ МОРЬ УНУУЛАХГҮЙ !!!

✔ ДЭЛХИЙН БҮХ ХҮН АМ 100% ВАКЦИНЖИЖ ДУУСАХАААС БАЙДАЛ ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ ГЭНЭ ЛЭЭ…ТЭХЭЭР ЯДААД БҮХ АЙМАГ СУМДААРАА 100% ВАКЦИНЖААД ЦААШЛАА УЛС НИЙТЭЭРЭЭ 100% ВАКЦИНАА ХИЙЛГЭЦГЭЭЕ МОНГОЛЧУУДААА !!!!!

✔ НАЙР НААДАМ ХИЙХ ГЭЭД БАЙГАА ПОПЧИН ТӨР ЗАСГИЙГ НЬ ТЭНГЭР НЬ НИРГЭГ !!!!

Avatar

Зочин 2021-06-30 66.181.179.96

Хүүхэд тамладаг манжийн үед гарсан зэрлэг харгис зугаа цэнгэлээ зогсоо тэр морь уясан уяач эзэд нь өөрсдөө унаад уралд Чингис хааны морин цэрэг хүүхдүүд байгаагүй шүүү

Avatar

Зочин 2021-06-30 202.126.89.244

Наадам хийхгүй,эсвэл хойшлууллаа гэсэн бол ингэж морь,бөх муу хэлүүлэхгүй.Ганибал сайндаа биш,сүхбаатарын адууг түрүүлгэнэ,урьдынх шиг олноор зарагдуулна гэж хуцсаар гишүүн болсон хэнд ч хэрэггүй хог.Морь бөх луйьарчидын,тэнэгүүдийн зугаа болсон нь үнэн.оюунболд гөлөгт салаавч өгж чадахгүы спорт гэж байхгүй.

Avatar

Зочин 2021-06-30 192.82.70.157

Хөдөөгийн ард иргэдийн амьдралыг хотын байшингаас шүүмжлэхээ боль. Та нар наад байрны гадаа тоглож байгаа хүүхдүүдээ хар. Битүү хүүхдүүд. Бүгд маскгүй. Та нар тийм хүүхдэд хайртай хүмүүс үү. Хот хөдөөгөөрөө талцаад 2 улс болох цаг удахгүй болжээ. Муу хотын оркууд чинь харин.

Avatar

Зочин 2021-06-30 64.119.17.229

Бөхчүүд гэх нийгэмд ямар ч нэмэргүй нөхдүүдэд их шагнал өгдөг дэвэргэдэг энэ байдлыг болиулах хэрэгтэй. Уламжлал бүхэн зөв биш засч залруулах хэрэгтэй. Үүнийхээ оронд шинэ технологи санаачилсан, малын үржил, ашиг шим нэмэгдүүлсэн хүмүүсийн хооронд уралдаан зарлаж шагнаж баймаар юм. Манайх шиг ямар ч үр дүнгүй баяр наадмыг бүхэл бүтэн улс орон даяар 400 наадам хийдэг тэнэг улс дэлхий дээр алга.

Avatar

Зочин 2021-06-30 192.82.70.157

Зөвхөн чинийхээр болох байхгүй болохоор тэнэг улс болно гэж байхгүй. Зайлж болно шүү энэ улсаас.

Avatar

Ганибал чи ичиж амьдар сөрөг хүчин ингэж явах гэж дээ 2021-06-30 64.119.16.48

АН өөрчлөгдөх хол байна даа? Сөрөг хүчний хувьд ард түмэн халдварт өвчиний үед өдөр бүр амиа алдаж байхад хариуцлага тооцохыг оронд э****з морь хөөцөлдөж явдаг. Ядаж нэг иймэрхүү ажлаа нууж яваач орон нутгаас сонгогдож байгаа АН УИХ-ын гишүүдийн нүүр царай төрх хэзүү дээ. МАН АН татан буулгажбайж ларай зарчимтай нийгэм хөгжинө дөө. Халдварт өвчиний үед УИХ-н гишүүд нь э****з морины комисст орж ажилна гэвэл хөгжилтэй оронд яадаг юм бол

Avatar

Зочин 2021-06-30 103.26.193.95

яаж наадхав, олон Монгол үхлээ өвчиллөө гэж баярлаж наадхуу, хэдэн мянган иргэн ААН дампуурлаа гэж баясаж наадхуу, дэлхийгээс тусгаарлагдаж ертөнцийн адаг боллоо гэж наадхуу, юмны үнэ ачаа тээвэр гацаж улсаараа блоклогдлоо гэж баясаж наадхуу, өмхий х*******н МАН улсаар нь сүйрүүлж байгаад баясаж наадхуу, ковидын нэрээр хагартлаа баяжиж язартлаа идсэн хэдэн хулгайчдын тансаглалыг харж баясахуу. хэний наадам юм, хэнд зориулж энэ олон хүнийг эрсдэлд оруулж байгаам, өмхий х*******н МАН

Avatar

Зочин 2021-06-30 64.119.17.229

Монголын тусгаар тогтнол соёл уламжлал наадмаар дархлааждаг гэдэг энэ элий балай үзлээ боль. Монгол хүн боловсролтой, Монгол хүн хөдөлмөрч, Монгол хүн шинийг санаачилдаг, Монгол хүн эрүүл байж л Монголын тусгаар тогтнол, соёл хамгаалагдах болно. Морь, бөхийн хөлс духандаа хүргэж явдаг энэ хоцрогдсон дундад зууны мухар сүсгийн юмаа больцгоо. Наадам гэдэг зуны 3 сарын ажил алдаг балай уламжлалыг улс орон даяар жилдээ нэг удаа 1-2 хоногт хиймээр байна. Уяачид, Бөхчүүд гэж ажил амьдралгүй нөхдүүд

Avatar

Зочин 2021-06-30 103.212.118.12

uraldaanii mori unadag robot zarna

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2021-06-30 202.9.46.165

ард түмний эцгийг 6 жилээр төр барих дээдсээ 4 жилээр сонгочихсон болхоор одоо ноёд дээдэс юу хийхээ өөрсдөө л мэдэх учиртай харц ардууд ноёд дээдсийг шүүмжлэх зааж зааварлах нь утгагүй төрийн гаргасан шийдвэрийг ард түмэн хувьд заавал биелүүлэх учиртай билээ МОНГОЛ ТӨРИЙН НААДАМ САЙХАН БОЛЖ ХАРЦ АРДУУДАА БАЯРЛУУЛАН ЦЭНГҮҮЛЭХ БИЗДЭЭ МОРЬ НЬ ХУРДАН БӨХЧҮҮД НЬ БЯРТАЙ ИХЭС ДЭЭДСИЙН СЭТГЭЛ ТОГТУУН ИДЭЭ УНДАА НЬ ЗОХИМЖТОЙ ТАВЛАГ САЙХАН НААДААСАЙ ХУРАЙ ХУРАЙ

Avatar

Zochin 2021-06-30 202.21.112.4

Та нар хуцалгүйл урд ажилаал хий. Үхсэний чинь морь. Та 3 аар дутаагүй. Наад өвчин чинь хэтэрлээ. Тэрэн дээрээ анхаарлаа хандуул малнуудаа.Туваан гэж нэг ямарч хэрэггүй тэнэг амьтан байнаа. Юм болгонд оролцох юм. Хийх ажилаа хийж чадахгүй байж. ХААЯ дэд сайд байхдаа юу хийсэн юм бэ.

Avatar

ТЭНГЭР БӨӨ 2021-06-30 91.207.172.11

дэлхийн 200улсын тамирчид цуглаж олимп хийхийг эсэргүүцээд болиулчихдаа ха ха? 2020онд ТВ наадам хийгээд хэдэн бөх ,хэдэн уралдаанч хүүхэд ,хэдэн харваач халдвар авсан юм баримтаа гаргачихдаа? танай сайнын эзэн ЭБИ шинжаанаас орж ирсэн цагаачийн хүүхэд болохоороо 1921оны 7сарын11нд хятадыг алж хөөсөн баяр наадмыг өдөр бүр гутаа дормжил гж үүрэг өгсөн үү? чадах уу харцгаая? БАРИЛДАХ УРАЛДАХ ДОНТОЙДОО БИШ ХЯТАДЫГ ХӨӨЖ ГАРГААГҮЙ БОЛ ҮНДЭСТЭН СҮЙРЭХ БАЙСАН ТҮҮХТ ӨДРӨӨ Л ТЭМДЭГЛЭЖ БАЙГАА 1921ОНООС Ө

Avatar

Зочин 2021-06-30 103.80.211.124

Наадам хийнэ гэж балайрахаа болиочээ. мөнгө идэх аргаа л хайж байгаа биз. явдаг жорлонтой гэдсээ унжуулсан бөхчүүдээс хар халуунд хамгаалалтын хувцас өмсөөд ПСР шинжилгээ авхуулна гэвэл хэдэн эмч нар чинь өөрсдөө чадрах вий дээ. Морь уралдуулна гээд байгаа томчуудад хүүхдүүд ямар ч хамаагүй бололтой.

Avatar

Зочин 2021-06-30 103.212.119.250

Тусгаар тогтнол чинь халдвараас болж ганхаж байна. Цаашид хэдэн хүн үхэхийг чөтгөр бүү мэд. Энэ тусгаар тогтнолоо бэхжүүлэх шаардлага буй тул эдийн засгийнхаа нөөц боломжийг хятадтай хийх дайнд бэлэн байлга. Хятадын тарьсан гайгаар дэлхий сүйрч байна. Хятадад хагас дамжуулагчийн үйлдвэр байхгүй тул цаашид гар утас, компьютёр бүү зар. Хятадыг сүйрүүлж, задлах хэрэгтэй.

Avatar

Eej 2021-06-30 192.82.83.24

Энэ улсад болохгүй байгаа засахыг хүссэн том асуудал дээр япон солонгос хонконгууд шиг төв гудамжаараа олон мянгаараа жагсаж эсэргүүцэж сурах хэрэгтэй бн. Өөрөөр зүгээр хаа нэг ингэж хэдэн хүн юм хэлээд төр барьж байгаа мунагууд тоож сонсохгүй. Наадмыг үнэндээ ард түмэн хүсээгүй ноёдын наадам болно арай л ёс суртахуунгүй удирдагчидтай байна

Avatar

Зочин 2021-06-30 66.181.187.54

Харанхуй бүдүүлэг хэн нэгнээс сонссон хов живийг амьдралынхаа философи болгосон харанхуй бүдүүлэг хүмүүс хэзээ ч олуулаа нэгдэж чадахгүй!Арай соёлжуу хэсэг нь бусад улсуудад амьдраад хонины бэлчээрт өссөн харанхуй олонхи УБ т лизингийн прусстэйгээ бөөгнөрөөд л байж байэа даа!

Avatar

Зочин 2021-06-30 103.212.119.250

Ингэж балайрч байхаараа хятадын эсрэг нэгдсэн үндэсний байгууллагатай хамтарч эдийн засгийн хориг арга хэмжээг авах тухай яриачээ. Хятадын гайтай халдвараас болж цаашид хичнээн хүн үхэхийг чөтгөр бүү мэд. Цэрэг дайны үйл ажиллагаа явуулах хэмжээнд тулж байгаа гадаад ертөнцийн талаар яриач.

Avatar

Иргэн 2021-06-30 192.82.87.56

Саранд нохой хуцав гэх шиг зарим Оркууд амныхаа зоргоор хуцах юмаа. Хятад урд хилээ хаалаа, сарын дараа өлбөрч үхэцгээх байж. Хятад улс нүүрс авахаа болилоо, сарын дараа улсын э/засаг элгээрээ хэвтэх байж Хятадын эсрэг хориг ч гэх шиг. Оркууд маань цөөрөхгүй бүр үржээд байдаг яана даа

Avatar

Иргэг 2021-06-30 59.153.112.205

МАНГЭГЧ мангас хүүхэд хөгшид иргэдийг залгиж байна

Avatar

зочин 2021-06-30 202.21.100.210

Удахгүй эзэнгүй морьд уралдах байхөө. Уламжлал алдагдахад хүрэх юм байнадөө

Avatar

Күүк 2021-06-30 103.9.90.100

Адьшаа, Туваан хоёр жинхэнэ баллана даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж