Авлига авч, сонгуулийн луйврыг нуусан ажиглагчдыг зарлав | News.MN

Авлига авч, сонгуулийн луйврыг нуусан ажиглагчдыг зарлав

Авлига авч, сонгуулийн луйврыг нуусан ажиглагчдыг зарлав

Авлига авч, сонгуулийн луйврыг нуусан ажиглагчдыг зарлав

Европын парламент буурай орнуудын сонгуульд ажиглагчаар оролцохдоо авлига авч, элдэв будилааныг нь нуун дарагдуулдаг 11 гишүүнийг илрүүлж, наймыг нь хар жагсаалтад оруулж,  гуравт нь анхааруулга өгчээ.

Гэвч шийдвэр гаргах түвшний албан тушаалтан өөрийн улс төрийн холбоотноо арай зөөлөн шийтгэсэн нь хэт намчирхсан үйлдэл гэж зарим эх сурвалжууд шүүмжилсэн байна.

Хар жагсаалтад бичигдсэн таван гишүүн нь Европын парламентын барууны үзэлт “Identity and Democracy” бүлгийн франц улстөрчид болох Вирижин Жорон, Эрве Жувин, Жан-Лин Лакапелле, Тьерри Мариани, Филипп Оливье нар гэнэ. Тэднийг ОХУ-ын Украинаас булаан авсан Крым хойг, мөн Казахстанд болсон сонгуулийг ажиглахдаа авлига авч, гарсан будилаануудыг хаацайлсан хэмээн хар жагсаалтад нэмсэн байна.

Харин хар жагсаалтад бичигдсэн үлдсэн гурван гишүүн бол зүүний үзэлт “Gauche unitaire européenne”, ”Nordic Green Left” бүлгүүдийн ирланд улс төрч Кларе Дэйли, Мик Уоллес, Испанийн Ману Пинеда нар аж. Тэд Эквадор, Венесуэлийн сонгуульд оролцохдоо мөн ижил хэргээр буруутгагдаж хар жагсаалтад багтжээ.

Ийнхүү хар жагсаалтад орсон гишүүд энэ оныг дуустал албан ёсоор сонгуулийн ажиглалтад оролцох эрхгүй болох аж. Түүнчлэн анхааруулга авсан гурван гишүүнээс “Gauche unitaire européenne”, ”Nordic Green Left” бүлгүүдийн Эквадорын сонгуульд ажилласан франц улс төрч Лейла Чайби, испани улстөрч Идоя Виллануева Руис хоёрыг удахгүй хар жагсаалтад нэмж магадгүй гэнэ.

Харин үлдсэн нэг гишүүн буюу Европын парламентын хамгийн том бүлгэм болох төвийн үзэлт Европын Ардын намын Казахстаны сонгуульд очиж ажилласан Фулвио Мартуссиелло юм. Тэрбээр Италийн удирдагч асан Сильвио Берлусконигийн найз аж.

Дээрх 11 улстөрчийн нэрийг Европын парламентын сонгууль ажиглах албан ёсны үүрэг бүхий Ардчиллыг дэмжиж, сонгуулийг хянах бүлгийн өнгөрсөн долоо хоногт болсон хурлын шийдвэрээр ил болгожээ. Тэгэхдээ нэрсийг тус бүлгийн дарга төвийн үзэлт швед улстөрч Томас Тобе уншиж танилцуулжээ. Тэрбээр мөн цар тахлаас болж Европын парламентын сонгууль ажиглалт саатсанаас болж хуурамч ажиглагчидтай холбоотой олон будилаан гарч, санаа зовох том асуудал болсныг онцолжээ.

Сонгуулийн ажиглалтад чухамдаа санал хураалтыг чөлөөтэй, шударга байлгана гэж Европын парламентын итгэмжлэх бичгээрээ тангарагласан гишүүдийг сонгууль болохоос хэд хоногийн өмнө автократ засгийн газруудаас бүх зардлыг нь шийдэн тусгайлан урьж  оролцуулдаг юм. Энэ талаар Берлинд байрладаг Европын ардчилсан сонгуулийн платформыг судалдаг төрийн бус байгууллагын тэргүүн Стефани Шиффер “Хуурамч ажиглагчид бол маш яаралтай шийдвэрлэх шаардлагатай, чухал тулгамдсан асуудал. Үүнийг маш өргөн цар хүрээнд нарийн тогтолцоотойгоор зохион байгуулж байна” гэж тайлбарласан байна. Тухайлбал, сүүлд болсон ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд 5000 орчим хуурамч ажиглагч уригдсан гэдэг. Шиффер үргэлжлүүлэн “Хуурамч ажиглагчидтай холбоотой будилаан ихэвчлэн авилгатай холбогддог бөгөөд цаашлаад Европын хүрээлэнгүүдэд бүхэл бүтэн авлигын сүлжээ үүсгэдэг. Улмаар Европын парламентын нэр хүнд доройтож, цаашдын сонгууль ажиглах үйлсэд саад болж байна” хэмээжээ.

Авлига авсан гишүүдийн нэрийг нээлттэй зарласан нь хамгийн зөв арга байлаа хэмээн шинжээчид дүгнэж байна. Харин нэр нь зарлагдсан гишүүд ямар нэг албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа гэнэ.

Гэхдээ дээрх 11 гишүүний 10 нь баруун болон зүүний үзэлт бүлгүүдийн гишүүд байгаа нь бусад том бүлгүүдийн гишүүд хууль зөрчсөн хэргийг дарах гэсэн улс төрийн шалтгаантай байж болзошгүй гэдэгт зарим мэргэжилтнүүд санаа зовж байна.

Эх сурвалж: EUOBSERVER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-30 49.0.130.132

гадаад хэл сурахаасаа өмнө Монгол хэлээ сурах хэрэгтэй ш дээ

Avatar

Зочин 2021-06-30 122.201.22.214

Ккк. Хаа сайгүй тоглоом болчихсон байдаг юм биш үү!!?? Сонгууль ажиглаад баахан дутагдал илрүүлээд ир!!! гээд даалгавар өгөөд явуулж байдаг. Нөгөөдөх нь очоод бас даалгавар аваад буцаад ирдэг бн ш дээ!! Ккк.

Avatar

Sergln 2021-06-30 176.10.99.200

Эмэгтэй ажилтан үүдэндээ суулгаж бахаа хангагдаг Хүүк /Нас 53/ одоо болноо, зальжин энерги сорогч этгээд элдвээр ордонд дарамтлахаа бас зогсоо, еөк ухаантай юм бол….

Avatar

Зочин 2021-06-30 66.181.161.69

Яасан ч муу модон хэллэгтэй юм бэ дээ?!! Орчуулахдаа монгол хэлээ сайн мэдэхгүй байна шүү!!!

Avatar

Зочин 2021-06-30 103.80.210.183

ийм сэтгүүлчээрээ зам цэвэрлүүл. тэгвэл монгол хэлийг судалж эхэлнэ.

Avatar

зочин 2021-06-30 202.21.100.210

Эдгээр хүмүүсээ илчилж зарлаж арга хэмжээ авч чадаж байна гэдэг чинь нэг ардчилал юм даа манайд бол яагаачгүй байна дөө

Avatar

yatdprmp 2021-06-30 63.78.50.66

yxsenii chin gadnii guilagchlalr

Avatar

prk 2021-06-30 63.78.50.66

yxsenii chini ro51,naimaaltsj,pros
texnik,texnologu uurchilgui bx

Avatar

Хотын уугуул иргэн 2021-06-30 66.181.184.155

Мөн дөө. Хүний эрх, шудрага ёс гэж хэлэх дуртай эдгээр Барууны пяздукнууд үнэн хэрэгтээ муусайн авилагчид, хар худалч новшнууд байж…

Avatar

Зочин 2021-06-30 103.212.119.250

Маймаачин хотын хятад данжаадын хүүхэд нэг л их Улаанбаатарын уугуул болох гэх юм. Чи хятадын цагаан хэрэмнээс урагшаа очиж амьдар, монголоос яв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж