Борооны дараа нийслэлд автомашинтай зорчиход ч бэрх | News.MN

Борооны дараа нийслэлд автомашинтай зорчиход ч бэрх

Борооны дараа нийслэлд автомашинтай зорчиход ч бэрх

Борооны дараа нийслэлд автомашинтай зорчиход ч бэрх

Ихэнх нутгаар долдугаар сарын 5-ныг хүртэл аадар бороо орох төлөвтэй байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Их хэмжээний борооны улмаас нийслэлийн авто замууд усанд автаж, иргэд гуталтайгаа туулахаас өөр сонголтгүй болжээ. Жил бүр 1-2 тэрбум төгрөгийг авто замын гадаргуугийн ус зайлуулах шугам сүлжээнд төсөвлөдөг хэдий ч тэрхүү мөнгөөр ямар бүтээн байгуулалт хийдэг болохыг мэддэггүй талаар иргэд хэлж байв.

Бид түр зуурын аадар борооны улмаас аль хэсгүүдэд ус их хэмжээгээр тогтсон, зорчих хэсэгт ямар хүндрэл учирсан талаар мэдээллийг бэлтгэлээ. Хотын төв хэсэг буюу их дэлгүүрийн зүүн талын авто замын явган хүний гарц дээр ус тунасан учир явган зорчигч явах боломжгүй болжээ. Мөн Баруун дөрвөн замын уулзвараас Барс явах чиглэлд машины дугуйн тал хүртэл борооны ус тогтсон байв. Иргэдийн хэлж буйгаар тухайн хэсэгт бороо орох бүрд ус тогтдог ч нийслэлээс ус зайлуулах шугам хоолой нэмж тавьдаггүй. Хороо, дүүрэгтээ хандахаар манайх мэддэггүй гэсэн тайлбар өгдөг гэв.

Геодези, усны барилга, байгууламжийн газрын ерөнхий инженер С.Батсайханаас энэ талаар тодруулахад "Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх зэрэг дүүрэгт хүн амын нягтаршил ихэссэнээр гадаргын ус зайлуулах шугам сүлжээний ачаалал нэмэгдэж байна. Нөгөө талаар насжилтын асуудал яригдана. Жил бүр тодорхой хэмжээний төсөв батлагддаг хэдий ч урсгал зардал болон цэвэрлэгээний ажилд зарцуулагддаг. Түүнээс нийслэлээс баталсан нийт төсвөөр гадаргуун ус зайлуулах шугам сүлжээ хийнэ гэж төлөвлөх боломжгүй. Нийслэлийн хэмжээнд 850 км авто зам байдаг ч төлөвлөлтийн дагуу 184 км замд л ус зайлуулах шугам сүлжээний инженерчлэлийн ажил хийгдсэн. Ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээний ажил тогтмол хийгдэж байна” гэв.

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр өнгөрсөн онд авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний өргөтгөл, нөхөн сэргээлтийн ажилд хоёр тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Харин 2021 онд нэг тэрбум төгрөг төсөвлөгдөөд байгаа аж.

Энэ төсөвлөгдсөн мөнгөөр хийгдсэн ажлын үр дүнг нийслэлд орсон борооны зураглал харуулж байна. "Дүнжингарав" худалдааны төвийн уулзвар, Баруун дөрвөн замын урсгал, Баянмонгол хорооллын баруун хойд талын нүхэн гарц гээд усанд автсан хэсгүүдээр явган бүү хэл автомашинтай хүн зорчиход ч хүндрэлтэй байгаа юм. Тиймээс иргэд "Батлагдсан төсвөө зориулалтын ажилдаа зарцуулдаг эсэхэд эргэлзэж байна" хэмээн хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-29 103.80.210.183

яамыг цөөлөөч яамны нэг мал хамаг мөнгийг хуу сороод л сууж байгаа шүү дээ.

Avatar

Зочин 2021-06-29 66.181.161.69

Төр засаг орон нутгаа хөгжүүлэх ямар ч бодлого алга!!! Хэрэв орон нутагтаа амьдрах боломжтой бол хүмүүс юугаа хийж УБ руу зүтгэх вэ дээ?? Ард түмний олонхийн санал авч оройд гарсан Күүк энэ талаар юм сэтгэж чадахгүй л байх даа??!! Боловсрол, сэтгэл хоёр дутахаар юу ч хийхгүй юм даа!!!

Avatar

Зочин 2021-06-29 202.126.88.37

Машинтай ч гэлтгүй явган зорчигч зам хөндлөн гарч чадахгүй байна. аль аль талдаа хүндрэлтэй, автобус нь замын голд усан дээр зогсчихно.

Avatar

Зорчигч 2021-06-29 59.153.114.30

Автобусаар явэ бай . Явган хүн рүү ус цацаж давхиж байгаа жолооч нарыг яаж мэдэгдэх вэ

Avatar

Undur nastan 2021-06-29 139.5.218.157

Baruun 4 zamaas uragshaa Baruun Selbe gedeg gol ursdag baisiim daa ! Baga baihdaa ter gold usan ordog, togoldog baisan shvv !

Avatar

Зочин 2021-06-29 192.82.71.217

Уран гулгалтын, уртын харайлтын гээд 2 улиралтай байсан чинь усанд сэлэлтийн улирал нэмэгдлээ

Avatar

T 2021-06-29 67.161.146.209

Jil bolgonii zun liim boldog shdee ochnoon jil l yarij bna.., Tgd us zailuulah hooloi hiichihej boldogggui yumuu arai l srchaagui uls

Avatar

Зочин 2021-06-29 103.26.193.95

новшын хулгайчууд газрын наймаачид төрд гарч тендер нэрээр идсээр одоо үнэндээ өөрчлөх аргагүй болсон

Avatar

Зочин 2021-06-29 202.126.89.181

Юу ч хийдэггүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж