"Чингис”, “Гэрэгэ” бондын төлбөрийг маш бага хүүтэйгээр дахин санхүүжүүллээ" | News.MN

"Чингис”, “Гэрэгэ” бондын төлбөрийг маш бага хүүтэйгээр дахин санхүүжүүллээ"

"Чингис”, “Гэрэгэ” бондын төлбөрийг маш бага хүүтэйгээр дахин санхүүжүүллээ"

"Чингис”, “Гэрэгэ” бондын төлбөрийг маш бага хүүтэйгээр дахин санхүүжүүллээ"

Сангийн яам, Монголбанк хамтран төсвийн тодотгол болон шинэ бондын талаар мэдээлэл хийлээ.


Сангийн сайд Б.ЖАВХЛАН: 

-Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар 2021 оны төсвийн гүйцэтгэлд тодотгол хийх, Сангийн яамнаас боловсруулсан төслүүдээ Засгийн газарт өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлэхээр боллоо. Энэ онд эдийн засгийн "В" хэлбэрийн өсөлт ажиглагдаж байна. Энэ оны эхний улиралд өнгөрсөн онтой харьцуулахад эдийн засагт 3.4 хувийн өсөлт ажиглагдаж байна. Валютын нөөц 4.9 тэрбум ам.доллар, мөнгөний нийлүүлэлт 30.4 хувьтай байна. Одоогоор инфляцын дундаж түвшин 6.2 хувьтай байна.

Төсвийн гүйцэтгэл тавдугаар сарын байдлаар бидний тооцоолсноор сайн үзүүлэлттэй гарлаа. Экспорт гацсан үед төсвийн орлого 97.2 хувьтай гүйцэтгэлтэй гарсан. Мөн түүхий эдийн үнэ өсөлттэй байсан нь чамлахааргүй үзүүлэлт юм.

Бид 2021 онд эдийн засаг 7.2 хувийн өсөлттэй байна гэж төсөөлсөн ч 6.5 хувьд хүрнэ гэж тооцож байна. Үүнд, цар тахлын нөхцөл байдлаас гадна экспортын зогсолт нөлөөлсөн. Нүүрсний биет хэмжээгээр 367 тэрбумын орлого алдана гэж тооцсон. Гэсэн ч түүхий эдийн үнийн өсөлтөөр 90 гаруй хувьтай нөхнө гэж үзэж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогыг бууруулснаар 94 тэрбумын алдагдал хүлээх нь.

Бид гурван шалтгаанаар 2021 оны төсвийн тодотголыг өргөн барьж байна. Нэгдүгээрт, иргэний эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах чиглэлд 321.2 тэрбум төсөвлөв. Эрүүл мэндийн салбарын ажилчдын урамшуулалд 454.6 тэрбум, резиндент эмч нарыг дайчлан ажиллуулахад 3.7 тэрбум төсөвлөсөн. Мөн иргэдийн орлогыг хамгаалж, эдийн засгийг дэмжих чиглэлд 576 тэрбум төсөвлөв.

Он дуустал 1.2 сая хүүхдэд 100 мянган төгрөг олгохоор боллоо. “Эрдэнэт” ТӨҮГ, “Тавантолгой" компаниас нийгмийн хариуцлагын хүрээнд олгож байсан цахилгаан дулаан, ус, хогны төлбөрийн хөнгөлөлтийг он дуустал үргэлжлүүлэхээр төсвийн тодотголд тусгалаа. Энэ жилийн төсвийн тодотголыг Covid-19-ийн нөхцөл байдалд зориулна гэсэн концепц хийлээ.

Эрүүл мэндийн салбарт урсгал зардал болон хөрөнгө оруулалтуудыг нэмэгдүүлэх чиглэлээр нөөцийг нэмэгдүүлэхээр болов. Нөгөө талаас Эрүүл мэндийн даатгалын сангаас тарифаар дамжуулан Covid-19-ийн эсрэг тусламж үйлчилгээг санхүүжүүлэх. Үүнд Эрүүл мэндийн даатгалын санд хуримтлуулсан хөрөнгөөс 493.9 тэрбум буюу нийт 725.1 тэрбумыг эрүүл мэндийн санхүүжилтэд нэмэхээр төсөвт тодотгож танилцуулж байна" гэв.

Иргэний эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах чиглэлд 321.2 тэрбум төсөвлөжээ. Үүнийг задалбал, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг нэмэгдүүлэх чиглэлд 110 тэрбум, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэлд 61.9 тэрбум, иргэдэд мэдээ мэдээлэл өгөхөд 9 тэрбум, Засгийн газрын нөөц, орон нутгийн Засаг дарга нарын нөөцийг нэмэгдүүлэхэд 60 тэрбум төсөвлөсөн байна.

Мөн иргэдийн орлогыг хамгаалж, эдийн засгийг дэмжих чиглэлд нэмж 618.9 тэрбум шаардлагатай аж. Тодруулбал, 2021 он дуустал 1.2 сая хүүхдэд 100 мянган төгрөг олгох, 71.5 мянган иргэний нийгмийн халамжийн тэтгэвэр олгоход нэмж 42.9 тэрбум төгрөг тусгажээ.

2021 оны төсвийн тодотголд, хөрөнгө оруулалтын түвшинд хэмнэлт хийнэ гэж Сангийн яамнаас мэдээлэв. Тодруулбал, гэрээ байгуулаагүй, худалдан авах ажиллагааны явц хангалтгүй ажлын гүйцэтгэл удаашралтай, бэлтгэл ажил бүрэн биш төслүүдийн санхүүжилтийг бууруулж, хойшлуулах  аж. Үүнд 22 төслийг 94 тэрбум төгрөгөөр бууруулсан. Зөрүүлэн эрүүл мэндийн салбарт нэн тэргүүний ээлжинд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах болон эмнэлэг, лаборатори, хяналтын төвийн барилгын бэлтгэл ажлыг хангах хүрээнд ТЭЗҮ, зураг төсөл боловсруулахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх юм байна.

ХАМГИЙН БАГА ХҮҮТЭЙГЭЭР ӨМНӨХ БОНДУУДЫГ ДАХИН САНХҮҮЖҮҮЛЖ ЧАДЛАА

Сангийн сайд Б.Жавхлан шинэ бондын талаар дараах мэдээллийг өгөв. Тэрбээр “Засгийн газар өнгөрсөн оны есдүгээр сард олон улс дахь таатай нөхцөл байдлыг ашиглан, 600 сая ам.доллартай тэнцэх өрийн удирдлагын зохицуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлсэн билээ. Бид "Чингис" болон "Гэрэгэ" бондын нэг тэрбум ам.долларын өр төлбөрийг түүхэндээ хамгийн бага хүүтэйгээр дахин санхүүжүүлж, өрийн зохицуулалтын арга хэмжээ авлаа.

Монгол Улс 2011-2012 онд 12.3-17.3 хувийн өсөлттэй, зээлжих зэрэглэл одоогийн түвшнээс 2 зэрэглэл дээгүүр байсан эдийн засгийн оргил үедээ 10 жилийн хугацаатай, 5.25 хувийн хүүтэй, 1.5 тэрбум ам.долларын "Чингис" бонд гаргаж байсан. Энэхүү бондын эргэн төлөлт ирэх жил хийгдэх гэж байна.

Монгол Улсын эдийн засаг 2020 онд 5.3 хувийн агшилттай, зээлжих зэрэглэл "В" түвшинд байгаа нь цар тахлын үед бид "Century" төслийн хүрээнд түүхэндээ хамгийн бага хүүтэйгээр буюу зургаан жилийн хугацаатай, 3.5 хувийн хүүтэй, 500 сая ам.доллар, 10 жилийн хугацаатай, 4.45 хувийн хүүтэй, 500 сая ам.долларын нийт нэг тэрбум ам.долларын өрийн зохицуулалтыг амжилттайгаар хийлээ.

Монгол Улс В үнэлгээтэй улсуудтай харьцуулахад хамгийн бага хүүтэйгээр өмнөх бондуудыг дахин санхүүжүүлж чадлаа. Энэ нь олон улсын хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэл өндөр байгааг харууллаа. Ирэх жилүүдэд төлөх өрийн дарамт буурах төдийгүй зээлжих зэрэглэл сайжруулахад чухал нөлөөтэй” гэлээ.

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН ХУГАЦААГ СУНГАХ ЭСЭХИЙГ УИХ-ААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

 Сангийн яам, Монголбанкныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Ипотекийн зээл төлөлтийг долдугаар сарын 1-нийг хүртэл хойшлуулсныг үргэлжлүүлэн сунгах уу. Бусад зээл төлбөрүүдийг яах вэ?

Монголбанк: Covid-19-өөс урьдчилан сэргийлэх, эдийн засгийг хамгаалах зорилгоор УИХ-аас баталсан хуулийн хүрээнд төрөөс хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй ипотекийн зээлийн эргэн төлөлтийг долдугаар сарын 1-нийг хүртэл хойшлуулсан. Хугацааг сунгах эсэхийг УИХ-аар хэлэлцэж байна. Монголбанкнаас хуульд нийцүүлэн эл асуудлыг шийдвэрлэнэ. Бидний хувьд хүндрэлтэй тал нь Монголбанк ипотекийн хөтөлбөрийг санхүүжүүлэхдээ эргэн төлөгдсөн санхүүжилтээ буцааж гаргах байдлаар санхүүжүүлдэг. Төлбөрийг хойшлуулснаар Монголбанкин дахь төлбөр эрс буурч, эргээд ипотекийн зээлийг санхүүжүүлэхэд хүндрэл гарч байна. Тиймээс цар тахлын үед иргэдийн амьжиргааны орлого, төлбөрийн чадамж, эргэн төлөлтийн уялдаа холбоог уян хатан байдлаар зохицуулахаар шийднэ гэсэн байр суурьтай байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах эсэх талаар тодорхой хариулт өгөх боломжгүй.

Засгийн газар эмч, эмнэлгийн ажилчдын төлбөрийг 50 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Гэсэн ч эмч нар цалинг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлага тавьж буй. Тийм боломж бий юу?

Сангийн яамны төсвийн Зарлагын хэлтсийн дарга М.Санжаадорж: 2021 оны төсвийн тодотголоор Эрүүл мэндийн салбарт хоёр чиглэлээр дэмжлэг үзүүлж байна. Улсын төсвөөс, голомтын улаан бүсэд ажиллаж буй эмч, ажилтан, төрийн албан хаагчдад 2 сая, бусад эмнэлгийн ажилчдад 1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр 45.6 тэрбумыг төсөвт тусгаж, өргөн мэдүүлээд байна. Хоёрдугаарт, эрүүл мэндийн салбар 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс санхүүгийн шинэ тогтолцоогоор ажиллаж эхэлсэн. Эрүүл мэндийн шинэчлэлийн хүрээнд цалингийн өртгийг 50 хувиар нэмэгдүүлсэн. Улаанбүсэд ажиллаж буй эмч нарын цалин 50 хувиар нэмэгдэх боломжтой болсон.

-Төрийн байгууллагыг хэмнэлтийн горимд шилжүүлснээр хэчнээн төгрөг хэмнэх вэ. Нийт 22 төслийн хүрээнд 90 тэрбумыг хэмнэнэ. Үүнээс илүү хэмнэх боломжтой юу?

-2021 онд цар тахлын нөхцөл байдал эрт хумигдаж, вакцины үр дүн гарах болов уу гэж тооцсон. Засгийн газраас төсвийн хэмнэлтийн горимд шилжсэн. Эрүүл мэндийн салбар, Онцгой байдлын газраас бусад төрийн бүх шатны байгууллага хэмнэлтийн горимд шилжсэн. Энэ оны эцэс хүртэл 132 тэрбумын хэмнэлт гарах тооцоо байна. Аймаг орон нутагт 60 орчим тэрбум хэмнэгдэнэ. Цаашид хэмнэлтийн горимд шилжиж, Covid-19-ийн үед зарцуулна.

Сангийн сайд Б.Жавхлан Covid-19-т өртөж, Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж буй. Энэ талаар тэрбээр хэлэхдээ “Хэдэн өдрийн өмнө шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан. Эмч хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэж үзсэн. Ямартай ч эмнэлгийн нөхцөл байдалтай танилцах боломж бүрдэж байна. Өвчин хэлж ирдэггүй, дайрч ирдэг. Эмч нарын хувьд аль болох хурдан эмчилж, ажилд нь оруулъя гэж бодсон байх. Миний хувьд ч бас нэг өдөр, нэг цаг ч чухал байна. Тиймээс хурдан эмчлүүлж, яаралтай хэвийн горимдоо орж ажиллахыг бодож байна” гэлээ.

Сангийн яамнаас шинэ бондын талаар мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Tuesday, June 29, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зүгээр л 2021-06-29 64.119.22.5

Энэ хүн ханшаа алдчихгүй гайгүй ажиллаж байгаа шүү

Avatar

Зочин 2021-06-29 202.21.109.43

l******d DANDAA OROO URD HOIROMOIGOOROO HOID HORMOIGOO NOHCHOOD AMJILTTAI NTR GEJ CHAANA GARCH P-SDAA NAR NI OR TAVIJ IDED ALGA BOLDOG JISHEGEER YAVAD UDAJ BAINDA BUGD OIMS NI GOZOLZUULARAI

Avatar

f 2021-06-29 150.129.141.160

Said maani emnelegeesee garchihsan yum uu ?

Avatar

Зочин 2021-06-29 192.82.88.30

Өртэй хүн өөдлөхгүй гэж…Эд нар өр тавихаас өөр юу ч чадахгүй. Ганц чадах юм нь өр тавих. Аа бас хулгай хийж чадна. Одоо МАН шанцаараа ноёрхож байгааг ч хэлэх үү. Ёстой дураараа дургиж джнд чөмгөөрөө жиргэнэ. Та нар чөтгөр аваасай.

Avatar

Тахал тараагчид 2021-06-29 202.126.88.197

Улс орныг минь өрөнд унагааж байна . Эх орноо өрөнд алдах вий дээ

Avatar

Зочин 2021-06-29 202.126.90.51

Yahaw dee songogchid ni urund durtaim bailgui. Teneg yum shig dahin dahin unemlehui songood baina sh dee.

Avatar

Зочин 2021-06-29 64.119.18.4

Хамгийн гол нь хэн худалдаж авч байгаа юм бол доо. Хэн хэдэн улс орон өрнөөсөө болоод аль нэгэн их гүрний эрхшээлд орчихоод байгааг мартаж болохгүй. Энэ бол улсын маань тусгаар тогтнолтой холбоотой учраас л ингэж бичиж байна.

Avatar

Z 2021-06-29 66.181.191.152

Hoooe

Avatar

Зочин 2021-06-29 103.26.193.95

манай гаргадаг нүүрс алт зэс өндөр үнэтэй асар их ашиг олсон жилүүд өнгөрсөн гэтэл өр нь 3 дахин нэмэгдчихсэн байдаг өр төлсөн худлаа хуцаал. АН-ы хулгайчууд өр тавиад баахан зам тавьж элдэв хөнгөлөлттэй зээл тараагаад дуусгасан гэтэл МАН-ы хулгайчууд нүдэнд харагдаж гарт баригдах юу хийвээ. 3-н жилийн төсөвтэй тэнцэх мөнгө хаашаа алга болов. ковид нэрээр баахан хулгай хийлээ. н**ш гэж

Avatar

Зочин 2021-06-29 85.218.48.83

Ter ih tabisan uriig chin tuluh gej zutgej bga hoo

Avatar

Валют 2021-06-29 202.126.89.181

Нэг зүйлд тайлбар өгөөч валютийн нөөц өсөөд бдаг хэрнээ зээл аваад байдаг энэ юмар утгатай вэ? Зээл авсангаа валютын нөөц өслөө гэж ярьдаг юм уу?

Avatar

Зочин 2021-06-29 64.119.27.172

Мэдкү эд нар ер нь юу л хийж холиож байгаа боль доо.

Avatar

Зочин 2021-06-29 76.107.165.63

Энэ олон халамжаа яаж санхүүжүүлж байгаагаа хэлэсэн үү?

Avatar

Зочин 2021-06-29 146.115.161.230

Соц нийгэм гээд л хараагаад байдаг. Хаа очиж монголоо гэх сэтгэлтэй улс байжээ. Энэ хэд шиг ингэтэл хулгай хийсэнгүй. Хамгийн сүүлийнх гэхэд л Батмөнх гуай байна. Сансрын гурван өндөрт энгийн, жирийн амьдарч байгаад л бурхан болсон. Тэр үеийн сайд нараас хулгай хийсэн гэж хараах хүн олохгүй л байна би хувьдаа.

Avatar

Зочин 2021-06-29 192.82.75.215

Өрөө багач гэсэн төлөх хэрэгтэй.!!! Ажил хийж байгаа нь энэ юм байх даа Ажлын байр л татварыг,төсвийг бүрдүүлнэ.Ажлын байраа нэмэгдүүл.!!!

Avatar

Зочин 2021-06-29 124.158.107.98

ipotek sungah bailgui dee burhan mini

Avatar

haaniihaa neriig hairlay 2021-06-29 64.119.20.120

surtei surtei ner uguhiimaa urund orj bj.

Avatar

Зочин 2021-06-29 202.179.25.147

uriig uruur gj .

Avatar

ханд 2021-06-29 66.181.190.13

ипотикоо сунгаач

Avatar

ЗОЧИН 2021-06-29 64.119.20.116

КОРОНА ТУСЧИХСАН ГАРЧИХСЭЭН ЭМНЭЛГЭЭС???

Avatar

Зочин 2021-06-29 202.126.89.224

Өрөнд бариулж хужаад идүүлэхээр шийдэв МАНгар нам

Avatar

Зочин 2021-06-29 202.126.89.224

Өрөнд бариулж хужаад идүүлэхээр шийдсэн бна даа МАНгар х***а нам

Avatar

зочин 2021-06-29 202.55.188.87

Энэ сайд сайн ажиллаж байгаа. Наадам хийх гээд чичрээд байгаа дарга нар гай бага шиг тариарайдаа

Avatar

Зочин 2021-06-29 192.82.84.126

здийн засаг гээд л анх халдварыг дотоодод алдахад хөл хорио тавихгүй гээд лбайсны балаг улсаараа халдвар тархчихлаа анх цөөхөн хоног хэлбэрдэхгүй каринтийлах байсым.зөрүүдлээд байсан одоо ковид ярвдаг нок дарга алга

Avatar

Аялагч 2021-06-29 192.82.89.113

Хэнтий аймаг даяар хөшөөнүүд барихаа зогсоовол мөнгө хүрнээ

Avatar

Зочин 2021-06-29 103.57.93.217

Энэ дор нэг мал бусдыг хулгайч гэж баахан хараажээ.Жинхэнэ хулгайч нар бол АН дотор л бий .Тэд үүний өмнө төрийн эрх барьж байхдаа улсын хөрөнгийг бүр төсвөөс гадуур хяналтгүй зарж,үлэмж завхрал үүсгэж хөрөнгө завших боломж гаргаж байсан биз дээ.Эдийн засгийг сүйрүүлж,улсын төсөв улайлгаж, ард иргэдийн амьдралын төвшинг бууруулж,улсаа давагдашгүй өр зээлэнд оруулсан.Тэгээд сонгуулиар дүнгээ тавиулж төрийн бүх эрхээ алдсан.МАН та нар биш.Гүжир гүтгэлгээр амжилт олдог цаг өнгөрсөн.

Avatar

Зочин 2021-06-29 192.82.72.128

Тэр үнэн шүү. АН-ын засаглалын үед тавьсан өрийг дарах гэж одоо бүгдээрээ хацартаа юугаанааж байна даа. Тэр их мөнгөөр юу хийснээ энэ АН-ынхан нэг мэдээлэл өгөөсэй. Аудит, АТГ-ийнхэнч бас тэр мөнгө яасныг судалж, хариуцлага тооцоосой. Н.Энхбаярын үед их өоийг цайруулж, хөгжлийн гацааг гаргасан. Тэгтэл АН-ынхан баахан бонд нэртэй зээл аваад, хуваагаадидэцгээсэн. Одоо тэгээд ард түмэн тэр их өрийг төлж байна. Ядаж ганц нэг үйлдвэр, дэд бүтэц хөгжсөн бол ч яахав.

Avatar

nohoi doloo 2021-06-29 202.131.226.66

hahah er ni vnegvi bolgchih yumuu ain.
chuluu zah zeeld ug ni bvh zvil vntei bdagsan bish bilvv neg l buruu ediin zasag ni ch ter ard tvmen ch ter zasag tur ni ch ter buruu hvmvvs neg bhiimdaa ter buruu hvmvvsiin bodvol neg bi l bhdaa hahah aiiidaaa nohoi doloomor gej heliidaa

Avatar

зочин 2021-06-29 59.153.115.171

УРА. АЯТАЙ ЮУ ДА. ЭНЭ ХЭЦҮҮ ҮЕД ХЭДЭН САР Ч ГЭСЭН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ НЬ.
БАЯРЛАЛАА ЖАВХЛАН САЙДАА.

Avatar

Зочин 2021-06-29 202.9.46.219

Маш хурдан хувирах юм даа Саяхан л эдийн засаг гээд чангална болино гээд л яриад л байсан Эд нарт итгэж болохгүй дээ

Avatar

No naadam 2021-06-29 66.181.186.47

Хэдийн 1 жаалхүү моринд чирэгдээд өнгөрсөн гэж яригдаж бна. Ямар их харамсал билээ энэ чин Мундаг хүн болох гэж бидэнд ирсэн Монголд төрсөн бяцхан зүрх Даанч бид хайрлаж хамгаалсангүй. Ямар их гомдсон болдоо. Ум ма ни бад мэ хум. Энэ их бороо устай жил хүүхэд мал 2ыг тамлахаа больчихоосой. Эвий юу ч мэдэхгүй нялх үрсийг хамгаалаач Гуйж байна дарга нараас . Өвдвөл тэд их зовно гэдгээ ч тэд мэдэхгүй юм шүү дээ з

Avatar

Зочин 2021-06-29 66.181.161.14

төсөв нэртэй тэр чигтээ хулгай, ямарч хяналт тайлан байхгүй, ковидын хууль гэгчээр халхалж зүгээр хулгай хийж байгаам. ковидод гэсэн нэрээр асар их мөнгө зарцуулж байгаа даанч ковиддоо биш өгөр хүүкчидийн тансаг машин хауст зориулагдаж байна. аль болох олон Монгол энэ тахлаар үхэж өвчлөх нь МАН-ы хулгайчдад ашигтай байна тийм ч болхоор 100 жил, сонгууль медаль наадам гэхчилэн санаатай халдвар тарааж байгаам

Avatar

Зочин 2021-06-29 192.82.69.236

Чи бол зүгээр л хавьтсан ойртсон болгоноо харааж зүхэж явдаг амьсгаа. Амьсгаа байгаа чинь бусдын буруу гэж боддог амьсгаа. LOSER.

Avatar

зочин 2021-06-29 124.158.68.253

чи идэлцэх бодолтой байсан юмбол хэлэх нь яасан юм мэдээгүйшдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж