Пикассогийн алга болсон бүтээл Афинаас олджээ

Хуучирсан мэдээ: 2021.06.29-нд нийтлэгдсэн

Пикассогийн алга болсон бүтээл Афинаас олджээ

Пикассогийн алга болсон бүтээл Афинаас олджээ

Одоогоос есөн жилийн өмнө Грекийн үзэсгэлэнгээс хулгайд алдагдсан, Пабло Пикассогийн уран бүтээл Афинаас олджээ. Тухайлбал, энэ долоо хоногт Афин хотын цагдаа нар Пикассогийн “Эмэгтэйн толгой” бүтээл Нидерландын уран бүтээлч Пит Мондрианы 1905 онд зурсан салхин тээрмийн зураг болон өөр нэгэн уран зурагтай хамт олдсон талаар мэдээлсэн байна.

Дээрх гурван уран зураг бүгд 2012 онд Афины үндэсний галлерейд зохион байгуулагдсан үзэсгэлэнгээс хулгайлагджээ. Хулгайч нар зургуудыг өглөө эрт жаазнаас нь маш шаламгай салган авч явсан аж.

Цагдаагийн байгууллагын мэдээлж байгаагаар зургуудыг хотын захын нэгэн хавцлын ойролцоо нуусан байсныг олж, сэжигтэнийг баривчилсан байна. Үүнээс хэдэн сарын өмнө Грекийн цагдаа нар алдагдсан зургуудыг хил даваагүй гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгджээ.

Пабло Пикассо өөрийн үндэслэсэн кубизм урсгалаараа туурвисан эмэгтэйн хөрөг зургийг 1949 онд Афины үндэсний галлерейд дурсгасан байна. Тэрбээр эл зургаа 10 жилийн өмнө зурснаа хэлээд, нацист Германы эсрэг Грекийн эсэргүүцлийг үнэлж байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж