Тиграйн цэргүүд нийслэлээ эзлэн авч, дайны байдал эрс өөрчлөгдөв

Хуучирсан мэдээ: 2021.06.29-нд нийтлэгдсэн

Тиграйн цэргүүд нийслэлээ эзлэн авч, дайны байдал эрс өөрчлөгдөв

Тиграйн цэргүүд нийслэлээ эзлэн авч, дайны байдал эрс өөрчлөгдөв

Энэ долоо хоногт Тиграйн цэргүүд мужийнхаа нийслэл хотыг эзлэн авснаар Этиопын дайны байдал эрс өөрчлөгдөж, тус нутагт дайчлагдан ажиллаж буй засгийн газрын цэргүүдэд тааварлаж байгаагүй аюул нүүрлэжээ.

Мекелле хот долоон сарын өмнө засгийн газрын цэргүүдэд эзлэгдсэнээр Тиграйн батлан хамгаалах хүчин ууланд дүрвэсэн билээ. Өдгөө тэд хотоо эргүүлэн авсан тул иргэд нь дуулан бүжиглэж, галын наадам хийн тэмдэглэж байна.

Сүүлийн үед Этиопын удирдагч, Нобелийн энх тайвны шагналт Абий Ахмед Тиграй муж руу цэрэг илгээж, улсыг 30 жил удирдсан Тиграйн орон нутгийн засгийн газартай ширүүн дайн эхлүүлсэн хэрэгт буруутгагдаж буй юм. Гэвч өчигдөр (2021.06.28) нийслэл хотыг Тиграйн цэргүүд буцааж авснаар Абий Ахмедийн Мекеллед байгуулсан түр засгийн газар нурж, сайд, цэргүүд нь суудлаа орхихоос өөр аргагүйд хүрчээ.

Ард иргэдийн мэдээлж байгаагаар өчигдөр (2021.06.28) Тиграйн цэргүүд хотод орж ирэхэд хүмүүс ихэд баярлан хөөрсөн аж. Түүнчлэн засгийн газрын цэргүүд хэдэн өдрийн өмнө зугтацгаасан учир хотыг буцаан авахад ямар нэг ноцтой тулаан болоогүй байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж