418,206 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2021.06.29-нд нийтлэгдсэн

418,206 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр энгийн арилжаагаар 31 хувьцаат компанийн 160,255,193.89 төгрөгийн үнийн дүн бүхий 418,206 ширхэг хувьцаа арилжигдсанаас 17 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Жуулчин дюти фрий" ХК (SUL+6.38%) болон "Ард кредит ББСБ" ХК (ADB +5.54%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ган хийц" ХК (GHC -7.50%) болон "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК (JLT -5.17%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 28,499 ширхэг нэгж эрхийг нийт 7,486,638 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1 ширхэг үнэт цаасыг 94,000 төгрөгөөр арилжаалсан байна.

ТOP-20 индекс 1.74 хувиар өсөж, 32945.46 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,751,027,433,986.62 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж