97 айлын орон сууцыг буулгаж, 360 айлынх болгон дахин төлөвлөв | News.MN

97 айлын орон сууцыг буулгаж, 360 айлынх болгон дахин төлөвлөв

97 айлын орон сууцыг буулгаж, 360 айлынх болгон дахин төлөвлөв

Төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлсэн төслийн талаар цувралаар танилцуулж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 01-01/05 дугаар шийдвэрээр Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо, “Мишээл экспо” төвийн баруун талд байрлах 1950 онд ашиглалтад орсон 97 айлын хоёр давхар нийтийн зориулалттай орон сууцны БҮК-53, 54 дүгээр байрыг ашиглалтын шаардлага хангахгүй болохыг тогтоосон. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/782 дугаар захирамжаар орон сууцыг буулгах, дахин төлөвлөн, шинээр барилгажуулах шийдвэр гаргасан юм. Тус шийдвэрийн дагуу төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж, 2018 онд дээрх барилгуудыг буулган, 15 давхар 360 айлын, үйлчилгээтэй орон сууцны барилгыг 2020 онд ашиглалтад оруулсан.

Нийслэлийн  иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах үндсэн эрхийг хангах зорилгоор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дөрвөн удаагийн шийдвэрээр газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай 344 барилгын ашиглалтыг хориглосон. Ийн Нийслэлийн Засаг даргын 17 удаагийн захирамжаар 170 барилгыг буулган, дахин төлөвлөж, барилгажуулах тухай шийдвэр гарсан юм. Одоогоор төслийн хүрээнд 531 айлын 27 орон сууцыг буулган, 1556 айлын 13 орон сууц ашиглалтад оруулж, 215 айлыг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангаад байна.

ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-29 103.80.210.183

шавааралдуулаад байх юм даа.

Avatar

Зочин 2021-06-29 202.9.46.165

Түгжрэл нэмэгдэх нь дээ.

Avatar

Зочин 2021-06-29 103.57.93.217

Актлагдсан, оршин суух боломжгүй болсон орон сууцыг нурааж,шинэ байр барих нь зөв .Сөрөг хүчний хэдэн бохир юмнууд өнөө л муу санаагаараа бээж, зөв зүйтэй нааштай зүйлийг эсэргүүцдэг,нийгэмд хэрэгтэй зүйлийг харлуулж гуйвуулах,жадлан эсэргүүцэх нэр хүндийг унагах оролдлого хийж, нийгмийг бузарлах санаатай..Хуучирсан ашиглах боломжгүй болсон хаягдсан обьектуудыг нурааж цэвэрлэж шинэчилэх ажил улс орон бүрт, газар сайгүй хийгдэж байна. Энгэж хотынхоо дүр төрхийг сайжруулах хэрэгтэй.

Avatar

Хотуудын Төлөвлөлтийг Төр Засаг Өөрөө Алдагдуулж Нохойн Замаар Оруулсан !!!! 2021-06-29 202.126.88.181

✔ ОХУ-ЫН ХОТУУД АНХНЫ ТӨЛӨВЛӨЛТӨӨ ЕР АЛДААГҮЙ ЭМХ ЦЭГЦТЭЙ САЙХНААРАА БАЙХ ЮМАА…

✔ СҮҮЛИЙН 30 ЖИЛД МОНГОЛД ХУВИЙН ХЭВШЛИЙН ХӨРӨНГӨӨР БАРИГДСАН БАРИЛГУУДАД ЦЭВЭР БОХИР; ДУЛААН ТЁХНИКИЙН НӨХЦӨЛ ОЛГОХ НЭРЭЭР ТӨР ЗАСАГ ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭНИЙ АЖИЛ БИЗНЭСТ ГАР БИЕЭР ОРОЛЦОЖ ХУТГАЛДАЖ АВИЛГА АВСААР ХОТУУДЫН ТӨЛӨВЛӨЛТИЙГ НАМЗАСАГ НЬ ӨӨРӨӨ АЛДАГДУУЛЖ БАЙГАЛЬ ОРЧНЫ БОХИРДОЛ; ДОРОЙТЛЫГ БИЙ БОЛГОСОН ДОО ГЭМТЭЙ НҮГЭЛТЭЙ ПОПЧИН ТӨР ЗАСАГ ДАА …!!!

Avatar

Бод доо 2021-06-29 192.82.89.113

97 айлын газарт 360 ийг шахахаар Эрүүл авулгүй амар тайван байх уу

Avatar

Зочин 2021-06-29 202.21.108.254

Хүнээ биш мөнгө л боддог компаний ажил !!

Avatar

ESUIGEN 2021-06-29 197.210.44.228

Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2.223.746.107.44 төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802.
Одоо хэрэгжүүлэх.
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу

Avatar

Зочин 2021-06-29 202.179.26.117

Энэ нэг балай зар байнга явж байх юмаа.

Avatar

Зочин 2021-06-29 202.55.188.102

Тагнуулынхан харж байдаг л байгаа даа…гаднаас бичсэн байгаа юм шүү .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж