Өвөрхангай, Дархан-Уул аймаг баяр наадмыг өнжинө | News.MN

Өвөрхангай, Дархан-Уул аймаг баяр наадмыг өнжинө

Өвөрхангай, Дархан-Уул аймаг баяр наадмыг өнжинө

Өвөрхангай, Дархан-Уул аймаг баяр наадмыг өнжинө

Үндэсний Их баяр наадмыг энэ жил орон нутагт наймдугаар сард тэмдэглэхээр болсон. Халдварын нөхцөл байдлаас шалтгаалан зарим аймаг, сумд баяр наадмыг өнжихөөр болсныг мэдэгдлээ. Тодруулбал, Дархан-Уул аймаг есдүгээр сарын 1-нийг хүртэл баяр наадам, ойн арга хэмжээ зохион байгуулахыг хориглов. Тус аймгийн Онцгой комисс өнөөдөр (2021.06.29) хуралдаж, уг шийдвэрийг гаргажээ.

Энэ талаар тус аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Сумдын удирдлагуудад сумын нутаг дэвсгэрт ямар нэг ой, баяр наадам тэмдэглэхгүй байх үүрэг, даалгаврыг 14 хоногийн өмнө өгсөн. Иймд бөхийн барилдаан, сур харваа болон хурдан морины уралдаан болохгүй. Харин уяачдад улсын наадамд оролцох боломжийг нь хангаж өгсөн. Мөн долдугаар сарын 20-ноос хойш аймаг, сумд наадам тэмдэглэх хугацааг тус аймгийн Онцгой комиссын шийдвэрээр есдүгээр сарын 1-ний өдөр болголоо” гэж мэдэгдэв.

Өвөрхангай аймаг энэ жил Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхэд зарцуулах хөрөнгийг Covid-19-ийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулахаар болов. Тус аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэхгүй байх асуудлаар санал нэгджээ. Харин наадам тэмдэглэхээр тусгасан байсан зардлыг эрүүл мэндийн салбарын ажилтнуудын урамшууллыг нэмэх, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг авахад зарцуулахаар болсон байна. Өнөөдрийн байдлаар 18 аймгийн 181 суманд хязгаарлалт тогтоогоод байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-29 66.181.161.114

МАН засгийн бүх сонголтууд 30 жилийн өмнөх лугаа адил 99.9 хувиар явагддаг болсон энэ үед энэ аймгийн дарга нар иим шийдэл гаргаж байгаа нь том амжилт бас ухаалаг шийдэл. Даргын өөдөөс хэг ёг гээд байдаг нөхдүүд цаашдаа яах бол харцгаая.

Avatar

Зочин 2021-06-29 59.153.114.72

зөв дэмжиж ба бүх аймаг үүниыг дэмж

Avatar

хүннү 2021-06-29 202.179.24.177

зүү, дархлаагаа дэмж. Өвчин багатай сайхан наадах ёстой. Аймаг орон нутгийн удирдлага “заазуур царөйлж” суухаар иргэдээ баярлуулах хэрэгтэй.

Avatar

хүннү 2021-06-29 202.179.24.177

Улсын хэмжээнд төрт ёсоо хүндэтгэн баяр наадмыг тэмдэглэж болно. Наадам гэхээсээ илүү улс үндэстний тусгаар тогтнолын бэлэгдэл болсон баяр. Энэ л өдөр ард түмэн төр засагтайгаа хамтдаа баярладаг. Үүнийг олимптай зүйрлэх аргагүй. Олимп өнжиж болно. Улс үндэстний бахархал тусгаар тогтнолын бэлэгдэл өнжиж болохгүй. Ямар нэг байдлаар тэмдэглэх ёстой. Харийхан, түүний тэжээврүүд үүнийг эсэргүүцэх нь зүйн хэрэг. Иймд бүх аймаг, сумд 20/7-нд наадамаа хийх хэрэгтэй тэр болтол вакциндаа хамрагд, маскаа

Avatar

Зочин 2021-06-29 103.212.119.250

Тусгаар тогтнол чинь халдвараас болж ганхаж байна. Цаашид хэдэн хүн үхэхийг чөтгөр бүү мэд. Энэ тусгаар тогтнолоо бэхжүүлэх шаардлага буй тул эдийн засгийнхаа нөөц боломжийг хятадтай хийх дайнд бэлэн байлга. Хятадын тарьсан гайгаар дэлхий сүйрч байна. Хятадад хагас дамжуулагчийн үйлдвэр байхгүй тул цаашид гар утас, компьютёр бүү зар. Хятадыг сүйрүүлж, задлах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-06-29 66.181.161.69

Эдгээр аймгийн удирдлагууд Төв засгийн газраас л хамаагүй эрүүл сэтгэлгээтэй байна даа!!!!

Avatar

Зочин 2021-06-29 202.179.24.177

Ёстой л заазуурдлаа даа. Иргэд нь хэр зэрэг дэмжих пм болдоо. Нэ өдөр эсэргүүцэлтэй тулаад “тэмдгэлсэн” болохвий дээ.

Avatar

Зочин 2021-06-29 139.5.218.157

Ard tvmen ni boslogo garganadaa !

Avatar

Зөв шүү 2021-06-29 64.119.25.30

Олимп хүртэл хойшилж болж байхад наадам ч яямяя байнаа

Avatar

Зочин 2021-06-29 202.179.24.177

ном унш, олимп спортын баяр, Наадам улс үндэстний тусгаар тогтнолын баяр.

Avatar

Зочин 2021-06-29 202.126.88.181

ЗӨВ. 👍👍👍 УХААНТАЙ ДАА МИНИЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН !!!!

Avatar

ESUIGEN 2021-06-29 197.210.44.228

Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2.223.746.107.44 төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802.
Одоо хэрэгжүүлэх.
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу

Avatar

Зочин 2021-06-29 202.179.24.177

Бүгдээрээ л дүмбийгээд сууж байя.Босоод иртэл Ковид алга болсон байх биз.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж