Өвөрхангай, Дархан-Уул аймаг баяр наадмыг өнжинө

Хуучирсан мэдээ: 2021.06.29-нд нийтлэгдсэн

Өвөрхангай, Дархан-Уул аймаг баяр наадмыг өнжинө

Өвөрхангай, Дархан-Уул аймаг баяр наадмыг өнжинө

Үндэсний Их баяр наадмыг энэ жил орон нутагт наймдугаар сард тэмдэглэхээр болсон. Халдварын нөхцөл байдлаас шалтгаалан зарим аймаг, сумд баяр наадмыг өнжихөөр болсныг мэдэгдлээ. Тодруулбал, Дархан-Уул аймаг есдүгээр сарын 1-нийг хүртэл баяр наадам, ойн арга хэмжээ зохион байгуулахыг хориглов. Тус аймгийн Онцгой комисс өнөөдөр (2021.06.29) хуралдаж, уг шийдвэрийг гаргажээ.

Энэ талаар тус аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Сумдын удирдлагуудад сумын нутаг дэвсгэрт ямар нэг ой, баяр наадам тэмдэглэхгүй байх үүрэг, даалгаврыг 14 хоногийн өмнө өгсөн. Иймд бөхийн барилдаан, сур харваа болон хурдан морины уралдаан болохгүй. Харин уяачдад улсын наадамд оролцох боломжийг нь хангаж өгсөн. Мөн долдугаар сарын 20-ноос хойш аймаг, сумд наадам тэмдэглэх хугацааг тус аймгийн Онцгой комиссын шийдвэрээр есдүгээр сарын 1-ний өдөр болголоо” гэж мэдэгдэв.

Өвөрхангай аймаг энэ жил Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхэд зарцуулах хөрөнгийг Covid-19-ийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулахаар болов. Тус аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэхгүй байх асуудлаар санал нэгджээ. Харин наадам тэмдэглэхээр тусгасан байсан зардлыг эрүүл мэндийн салбарын ажилтнуудын урамшууллыг нэмэх, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг авахад зарцуулахаар болсон байна. Өнөөдрийн байдлаар 18 аймгийн 181 суманд хязгаарлалт тогтоогоод байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж