БНСУ умардаас хамгаалж, “Төмөр дээвэр” төст систем хөгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2021.06.29-нд нийтлэгдсэн

БНСУ умардаас хамгаалж, “Төмөр дээвэр” төст систем хөгжүүлнэ

БНСУ умардаас хамгаалж, “Төмөр дээвэр” төст систем хөгжүүлнэ

БНСУ өчигдөр (2021.06.28) Пёньяны алсын тусгалтай их буу, пуужингуудын болзошгүй халдлагаас хамгаалахаар Израилийн “Төмөр дээвэр”-тэй төстэй хамгаалах систем хөгжүүлэхээр 2.6 тэрбум ам.долларын санхүүжилт баталжээ.

Учир нь Нийслэл Сөүл хотын эргэн тойрон буюу нийт 52 сая хүн амынх нь тэн хагас амьдардаг нутгууд БНАСАУ-ын алсын тусгалт их буу, хэд хэдэн пуужингуудын хүрэх газарт байрладаг аж. Тиймээс Хөх ордон өнгөрсөн жилээс “Солонгос маягийн төмөр дээвэр” систем хөгжүүлж, Сөүл болон гол дэд бүтцийг хамгаалах төлөвлөгөө боловсруулж эхэлсэн байна.

Тус улсын Батлан хамгаалахын сайд Со Үг өчигдөр (2021.06.28) дээрх төлөвлөгөөг баталж, 2.89 их наяд вон буюу 2.6 тэрбум ам.доллар төсөвлөн, 2035 онд дуусгахаар болжээ. Тэрбээр “Эл төсөл хэрэгжиж эхэлснээр Сөүл гадаадын алсын тусгалт их буу, пуужин зэрэг болзошгүй халдлагуудаас өөрсдийгөө хамгаалах хүчин чадлаа бэхжүүлнэ. Түүнээс гадна дотоодын технологийн хөгжилд дэвшил гаргаж, олон ажлын байр бий болох юм” хэмээн дурдсан байна.

Батлан хамгаалах яамны мэдээлснээр, өдгөө ашиглаж буй “THAAD” тэргүүтэй хамгаалах системүүд нь БНАСАУ-ын ойрын тусгалт зэвсгүүдээс хамгаалахад зориулагдсан бол шинэ систем алсын тусгалт зэвсгүүдээс хамгаалах зориулалттай аж. БНСУ ийн шийдвэрлэсэнд Пёньян албан ёсны хариу өгөөгүй байгаа юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Умард Солонгосын 13600 орчим их буу, пуужин хөөргөгчийн олонх нь хилийн дагуу буюу Сөүлээс 40 орчим км-ын зайд байрладаг ажээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж