Олимпийн алтан медалиас илүү тамирчдын эрүүл мэнд чухал гэв | News.MN

Олимпийн алтан медалиас илүү тамирчдын эрүүл мэнд чухал гэв

Токио 2020

Олимпийн алтан медалиас илүү тамирчдын эрүүл мэнд чухал гэв

Олимпийн алтан медалиас илүү тамирчдын эрүүл мэнд чухал гэв

Токио-2020 олимпийн наадам эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдсэн энэ үед Японы үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Ясүхиро Ямашита хэвлэлд ярилцлага өгчээ. Түүний хэлж буйгаар цар тахал дэгдэхээс өмнө Япон Улс өмнөх олимпийн наадмын амжилтаа 12 алтан медалиар ахиулж, нутаг дээрээ 30 алтан медаль авна гэж зорьж байсан бол одоо тамирчдаа эрүүл энх, эрсдэлгүй олимпод оролцуулахыг хүсч байгаа аж.

Тэрбээр өчигдөр (2021.06.28) ярилцлагадаа “Хэрэв надаас 30 алтан медаль авах нь чухал уу?" гэж асуувал би "Үгүй" гэнэ. Надад медаль чухал биш ээ. Миний хувьд цар тахлын үед тамирчид хүссэн үр дүнгээ үзүүлж, олимпийн наадамд амжилттай оролцох нь амжилт. Олимпийн наадам хойшилсон нь зарим тамирчдад боломж болсон бол заримд нь таатай байгаагүй. Улсынхаа тамирчдыг шаргуу хөдөлмөрлөж, олимпод оролцох эрхтэй болсон гэж би бодож байна. Тэд маань мөрөөдлөө биелүүлэх биз. Би олимпийн наадмыг дэлхийн хүн бүрийн итгэл найдварын гэрэл байх болно гэдэгт итгэж байна” гэжээ.

Ясүхиро Ямашита Токиогийн олимпийг Covid-19-ийн тэг тохиолдолтой зохион байгуулна гэдэг байж боломжгүй гэжээ.

Ясүхиро Ямашита нь 1984 оны Лос Анжелесын олимпоос алтан медаль хүртэж байсан жүдо бөхийн тамирчин юм.

Цар тахлын улмаас Япон улс гурван удаа хөл хорио тогтоогоод байна. Мөн саяхан Токиогийн олимпийн зохион байгуулагчид цэнгэлдэхэд архи, согтууруулах ундаа зарахыг хориглож, үзэгчдийг орилж, хашгирахгүй байхыг сануулжээ.

Олимпийн наадмын цэнгэлдэхүүд 50 хүртэлх хувийн дүүргэлттэй, 10 мянга хүртэлх тооны үзэгч оруулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ухаантай хүн 2021-06-29 122.201.21.24

АРГАГҮЙ ухаантай хүний үг

Avatar

513467 2021-06-29 119.40.98.177

Ямар ч хэрэггүй тэмцээн гэж юу яриад байнаа. Бүрэн эрхт улс гэдгээ олимпод бас харуулдаг юм шүү.

Avatar

амьдраллага 2021-06-29 202.9.46.34

өөрөө алтан медаль авчихаад алтан медаль чухал биш гэж юугаа солиороод бгаа л***р вэ? тамирчдын хувьд медаль гэдэг бол амьдралынх нь утга учир ш дээ

Avatar

Зочин 2021-06-29 202.9.46.165

Зөв. Манайхан ч гэсэн эдийн засаг муу гээд байгаа байж ямар ч хэрэггүй уралдаан тэмцээн рүү очиж эрүүл мэндээ эрсдэлд оруулах хэрэггүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж