Олимпийн алтан медалиас илүү тамирчдын эрүүл мэнд чухал гэв

Хуучирсан мэдээ: 2021.06.29-нд нийтлэгдсэн

Токио 2020

Олимпийн алтан медалиас илүү тамирчдын эрүүл мэнд чухал гэв

Олимпийн алтан медалиас илүү тамирчдын эрүүл мэнд чухал гэв

Токио-2020 олимпийн наадам эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдсэн энэ үед Японы үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Ясүхиро Ямашита хэвлэлд ярилцлага өгчээ. Түүний хэлж буйгаар цар тахал дэгдэхээс өмнө Япон Улс өмнөх олимпийн наадмын амжилтаа 12 алтан медалиар ахиулж, нутаг дээрээ 30 алтан медаль авна гэж зорьж байсан бол одоо тамирчдаа эрүүл энх, эрсдэлгүй олимпод оролцуулахыг хүсч байгаа аж.

Тэрбээр өчигдөр (2021.06.28) ярилцлагадаа “Хэрэв надаас 30 алтан медаль авах нь чухал уу?" гэж асуувал би "Үгүй" гэнэ. Надад медаль чухал биш ээ. Миний хувьд цар тахлын үед тамирчид хүссэн үр дүнгээ үзүүлж, олимпийн наадамд амжилттай оролцох нь амжилт. Олимпийн наадам хойшилсон нь зарим тамирчдад боломж болсон бол заримд нь таатай байгаагүй. Улсынхаа тамирчдыг шаргуу хөдөлмөрлөж, олимпод оролцох эрхтэй болсон гэж би бодож байна. Тэд маань мөрөөдлөө биелүүлэх биз. Би олимпийн наадмыг дэлхийн хүн бүрийн итгэл найдварын гэрэл байх болно гэдэгт итгэж байна” гэжээ.

Ясүхиро Ямашита Токиогийн олимпийг Covid-19-ийн тэг тохиолдолтой зохион байгуулна гэдэг байж боломжгүй гэжээ.

Ясүхиро Ямашита нь 1984 оны Лос Анжелесын олимпоос алтан медаль хүртэж байсан жүдо бөхийн тамирчин юм.

Цар тахлын улмаас Япон улс гурван удаа хөл хорио тогтоогоод байна. Мөн саяхан Токиогийн олимпийн зохион байгуулагчид цэнгэлдэхэд архи, согтууруулах ундаа зарахыг хориглож, үзэгчдийг орилж, хашгирахгүй байхыг сануулжээ.

Олимпийн наадмын цэнгэлдэхүүд 50 хүртэлх хувийн дүүргэлттэй, 10 мянга хүртэлх тооны үзэгч оруулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж