УБТЗ ТОП-100 аж ахуйн нэгжийн эхний зургаад шалгарч, амжилтаа ахиуллаа | News.MN

УБТЗ ТОП-100 аж ахуйн нэгжийн эхний зургаад шалгарч, амжилтаа ахиуллаа

УБТЗ ТОП-100 аж ахуйн нэгжийн эхний зургаад шалгарч, амжилтаа ахиуллаа

Монгол Улсын 2020 оны ТОП-100 аж ахуйн нэгжийн 6 дугаар байранд  “Улаанбаатар төмөр зам” ХНН шалгарлаа. Тус нийгэмлэг нь сүүлийн 4 жил дараалан ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарч байгаа бөгөөд жил бүр амжилтаа ахиулж иржээ. 2017 онд 14 дүгээрт, 2018 онд 10 дугаарт, 2019 онд 8 дугаарт шалгарсан бол энэ удаа 6 дугаар байранд шалгарсан байна.

Монгол Улсын нийт ачаа тээврийн 70 гаруй хувийг тээвэрлэдэг тус нийгэмлэг 2020 онд 30 сая тонн ачаа тээвэрлэж түүхэндээ байгаагүй амжилт гаргасан юм. Мөн Монгол Улсын нутгаар дамжин өнгөрдөг транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд ихээхэн амжилт гаргаж, Ази-Европын хооронд 2020 онд 2312 чингэлгийн галт тэрэг аялуулж, бүс нутагтаа өрсөлдөх чадвар нь үлэмж өссөн төдийгүй Монгол Улсыг Ази-Европыг холбосон гол коридор болохыг дэлхий дахинаа бодитоор харуулжээ. Түүнчлэн тус нийгэмлэг нь шинэ төмөр замын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 414,6 км төмөр замын дээд бүтцийг барих ажлыг амжилттай хийж гүйцэтгэжээ. Дэлхий нийтийг хамарсан коронавируст цар тахлын үед эм тариа, эмнэлгийн тоног төхөөрөмж, хүнсний бүтээгдэхүүн зэрэг хүмүүст нэн чухал хэрэгцээтэй ачаа барааг тасалдалгүй тээвэрлэх ажлыг УБТЗ-ын хамт олон 24 цагаар зогсолтгүй тээвэрлэж байна. Ийнхүү Монгол Улсын нийгэм,эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байгаа УБТЗ-ын хамт олны хөдөлмөр, зүтгэлийг Монгол Улсын Засгийн газар, Монголын бизнес эрхлэгчдийн төлөөлөл МҮХАҮТ-аас үнэлж 2020 оны ТОП-100 аж ахуйн нэгжийн 6 дугаарт шалгаруулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж