Орос, Хятад хоёр гүрний удирдагч нар өчигдөр (2021.06.29) цахимаар дүрсээ харан ярилцаж, хамтын ажиллагаагаа ихэд сайшаан магтаад, барууны орнуудтай үүсээд буй таагүй харилцаанд харилцан нэгнээ дэмжиж, эвтэй найртай байхаа харуулан, 20 жил мөрдөж буй нөхөрлөлийн гэрээгээ сунгахаар тохиролцов.
Ши Жиньпин, Владимир Путин нар нөхөрлөлийн гэрээ анх 2001 оны долдугаар сард Москвад байгуулагдаж байсныг эргэн санаж, цаашид таван жилээр сунгаж буйгаа зарлажээ.
Путин Хятадын удирдагчтай ярилцаж үеэр "Хоёр орны баримталж буй нийтлэг гадаад бодлого дэлхийн нөхцөл байдалд тогтвортой байдал хангах чухал үүрэг гүйцэтгэж байна" хэмээн онцлов. Харин Ши Жиньпин хоёр орны стратегийн хамтын ажиллагаа тэдний нийтлэг ашиг сонирхлыг дэлхийн тавцанд хангалттай харуулж буйг сайшааж, "Бээжин, Москва хоёр олон улсад шударга ёс тогтоохын төлөө маш сайн гар нийлж байна" гэжээ.
Ярилцлагын төгсгөлд Владимир Путин эрх баригч Коммунист намын 100 жилийн ой тохиож байгаад халуун баяр хүргэж, Бээжин дэлхийн тавцанд хүчтэй өрсөлдөгч байж, нийгэм-эдийн засгаа чадварлаг хөгжүүлж, амжилт, бүтээлээр дүүрэн шинэ эрин үед орж байгааг сайшаахын ялдамд ЗХУ Хятадын коммунистуудыг дэмждэг байсныг сануулжээ.
Эх сурвалж: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ