ЗГ: Улаан бүсэд ажиллаж буй эмч, ажилчдад хоёр сая төгрөг олгоно | News.MN

ЗГ: Улаан бүсэд ажиллаж буй эмч, ажилчдад хоёр сая төгрөг олгоно

ЗГ: Улаан бүсэд ажиллаж буй эмч, ажилчдад хоёр сая төгрөг олгоно

ЗГ: Улаан бүсэд ажиллаж буй эмч, ажилчдад хоёр сая төгрөг олгоно

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулъя.


Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Засгийн газар хуралдаж, Эрүүл мэндийн салбарт санхүүжилт нэмэх зорилготой төсвийн тодотголыг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар боллоо. Тодруулбал, эрүүл мэндийн салбарт нэмж 700 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төсвийн төсөлд тусгасан. Мөн айл өрх, аж ахуйн нэгжийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хүүхдийн мөнгөн тэтгэмжийг он дуустал олгох саналыг төсвийн төсөлд тусгасан. Мөн айл өрхийн цахилгаан, дулаан, цэвэр бохир усны, хог хаягдлын хураамжийг он дуустал үргэлжлүүлэн төрөөс олгохоор тусгасан төсвийн тодотголыг Засгийн газар хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар боллоо.

Эрүүл мэндийн салбарт нэмж олгож буй төсвийн санхүүжилтийг ямар зүйлд зарцуулах талаар тодруулга хийе. Тодруулбал, "Улаан бүс"-д ажиллаж буй 13 мянган эмч, эмнэлгийн ажилчдад нэг удаагийн хоёр сая төгрөгийн тэтгэмж, мөн бусад байгууллагуудад ажиллаж байгаа 19.5 мянган ажилчинд нэг удаагийн нэг сая төгрөгийн тэтгэмж олгох, мөн "Улаан бүс"-д ажиллаж буй эмнэлгийн ажилчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх санал төсвийн тодотголд туссан.

Цаашдаа цар тахлын хариу арга хэмжээнд зориулж 2000 ор дэлгэхэд 110 тэрбум төгрөг, резидент эмч нарыг дайчлах асуудалд 3.7 тэрбум, эмийн нөөц бүрдүүлэхэд 60 тэрбум гэх мэт эрүүл мэндийн салбарт санхүүжилт нэмэх төсөв өргөн барьж байна. Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоход улсын төсвөөс зарцуулагдана. Харин айл өрхийн цахилгааныг "Эрдэнэт" үйлдвэр нийгмийн хариуцлагын үүднээс, сайжруулсан түлшний үнийг 50 хувиар буулгах асуудлыг 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэл сунгах талаар тусгасан.

Аймаг, орон нутгийн наадмыг долдугаар сарын 20-ноос хойш тэмдэглэж болно. Гэхдээ зөвхөн УОК-ын шийдвэрээр буюу эрсдэлийн үнэлгээнд үндэслэж тэмдэглэх боломжоор хангана. Өөрөөр хэлбэл заавал тэмдэглэнэ гэсэн үг биш. Зарим аймгийн хувьд санаачилгаар наадам хийхгүй гэсэн шийдвэр гаргаж буйг харсан байх. Жишээ нь, Өвөрхангай аймгийн Засаг дарга мэдээлсэн байсан. Үүнийг тухайн аймгийн удирдлагууд өөрсдөө шийдвэрлэх боломжтой. Тэмдэглэнэ гэвэл УОК-ын эрсдэлийн үнэлгээ хийгдэж байж, өвчний нөхцөл байдалд үндэслэж, шийдвэр гаргана" гэв.

Ерөнхий сайд өглөө болгон УОК-ынхонтой шуурхай ажлын хэсгийг хуралдуулж байна. Цар тахлын эсрэг авч буй хариу арга хэмжээтэй танилцаж байна. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарын төсвийн тодотголыг нэмж шийдэж байна гэсэн үг. Одоо үргэлжлүүлэн байнгын хороо, УИХ-аар хэлэлцэнэ.

Вакцинжуулалт эрчимтэй үргэлжилж байна. Өчигдрийн байдлаар 12-15 насны 14 мянган хүүхэд вакцинд хамрагджээ. Нийтдээ 12-17 насны 30 мянган хүүхэд вазцинд хамрагдаад байна. Хүн амын 61 хувь нь вакцины нэгдүгээр тунд хамрагдсан. Мөн 2.5 сая тун "Файзер" вакцины худалдан авалтын гэрээ хийгдсэн. Татан авалт үргэлжилнэ. Эрдэмтэд судлаачдын өгч буй мэдээллээр хүн амын 60 хувийг дархлаажуулснаар өнөөдрийн байдлаар 15-46 мянган хүний нас барах эрсдэлээс хамгаалсан гэсэн судалгааг танилцуулж байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Улаан бүсэд ажиллаж буй ажилчдын цалинг нэмнэ гэсэн Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал бий. Дөрөвдүгээр сард хамтарсан тушаал гарч, долдугаар сарын 1-нээс мөрдүүлэхээр нэмэлт, өөрчлөлт оруулан, тарифыг шинэчилсэн. Үүнд тухайн ажилчдын цалингийн 50 хувийн нэмэгдлийг тооцож оруулсан. Тэгэхээр долдугаар сарын 1-нээс "Улаан бүс"-д ажиллаж буй эмч, сувилагч, бусад ажилчдын цалинг тооцож оруулсан. Цахимаар наадам хийх болсон.

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар 16-ны ажлын өдрийг 24-ний өдөр рүү шилжүүлсэн. Наадмын өдрүүдэд 9-10 хоног амралтын байдалтай байна. Энэ үед төрийн албан хаагчдаа уриалахад болж өгвөл хотод биш, цэвэр агаарт байх боломжуудыг  эрэлхийлж, УОК-оос шийдвэрүүд гарч байна. Хөдөлгөөний нягтралыг багасгаж, хотоос зайдуу, гэр бүлийн хүрээнд амрах нөхцөлийг бүрдүүлж байна” гэлээ.

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна#NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Monday, June 28, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хүннү 2021-06-29 202.179.24.177

Наадал гэдэг чинь төрт ёсны баяр. Төр үүнийгээ цахимаар зохион байгуулах нь. Бид наадахгүй гэртэй зурагтаа үзэх нь. Олон хоног амрах учираас халдвар хамгахлалын дэглэмээ сахиад хөдөө агаар салхинд гарч гэр бүлээрээ сайхан амарч болох нь. Түүнээс биш архидан согтуураад дэмий тэнэ гээгүй.

Avatar

Ч 2021-06-29 202.126.90.106

Хүүхэд вакциндхаа болиочээ алуурчид аа хогийн бузрын гадны тагнуулууд бүгд үхнэ дээ та нар

Avatar

Зочин 2021-06-29 202.179.24.177

Чи үзүүл “хурц” хэлбэртэй орсон байна.Юу ч ойлгохгүй болсон байна. Хүүхдийг албадаагүй. Ер нь вакцин сайн дурийнх. Үзүүл

Avatar

Иргэн 2021-06-29 202.126.89.222

Ипотек ээ яах юм бээ … байрнуудаа банкинд хураалгах уу ….

Avatar

Зочин 2021-06-29 66.181.161.22

Хаачих юм бээ Хамаг аймаг сум нь хаалттай бхөд

Avatar

Зочин 2021-06-29 202.179.24.177

Онгойноо

Avatar

Зочин 2021-06-29 43.228.130.63

Naadam hiih heregtei bas 100 jil. Cocid bol darj diilehgui todorhoi

Avatar

ооб 2021-06-29 66.181.165.48

hotoos zaidu yv ch geh shig hodoo yvj corona taraa feed bgamu malnuudaa

Avatar

naadmaa bolio 2021-06-29 103.10.20.198

yun naadam be. naadamguigeer humuusee gaduur salhind gargaach. naadam hiih mongooroo eruul menddee zartsuulaa

Avatar

Зочин 2021-06-29 66.181.164.214

ЯАГААД АРД ИРГЭДЭЭ СОНСДОГГҮЙ ЮМ БЭ, НААДАМ ХИЙХГҮЙ БОЛ ИДЭЖ УУХ МӨНГӨ ОЛДОХГҮЙ БАЙНА УУ. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ЧИНЬ ЭЛГЭЭРЭЭ МӨЛХӨЖ АРД ИРГЭД ЧИНЬ ҮНЭЖ БАЙХАД АМРАЛТ НААДАМ ЯРЬДАГ ТӨРТЭЙ БАЙГААДАА ИЧИЖ БАЙНА УУР ХҮРЧ БАЙНА АРАЙ Ч ДЭЭ ИЙМ ЮМНУУДЫГ СОНГОСОН ХҮМҮҮСТ ДУРГҮЙ ХҮРЧ БАЙНА !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2021-06-29 66.181.164.214

NO NAADAM !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2021-06-29 202.179.24.177

Yes Naadam

Avatar

zochin 2021-06-29 202.55.188.43

Neg l ih amrah shiidver gargasan teriigee zaralsan uls.

Avatar

иргэн 2021-06-29 202.179.31.242

olon honog amraaj huduu eruul agaart yavuulj kobidiig huduuguur ahiuhan taraagaad ir gej bgaa yum bna l daa. ene turiin bodlogo neg l bish ee

Avatar

Зочин 2021-06-29 119.40.98.153

гэртээ бай гэхээр хорилоо гээд агаарт гар гэхээр бас болохгүй юм байна тэгээд яавал танд таалагдах юм бол

Avatar

иргэн 2021-06-29 202.126.90.22

хяналтын, тусламжийн, эмчилгээний, урьдчилан сэргийлэх зохион байгуулалтаа янзлаачээ. Ерөнхий лоозон маягийн юм яриад хүмүүст хүрэхгүй, айл бүр гар утас, ТВ -гээ үзэж мэдэж авч байгаа гэдэг чинь худлаа шүүдээ.

Avatar

иргэн 2021-06-29 66.181.189.56

Сонгууль эсэргүүцлээ засаг тоосонгүй наадам эсэргүүцлээ засаг тоосонгүй Уг нь ард түмэн өөрсдийгөө ч төр улсаа ч хамгаалах гээд байгаа юм шүү дээ Эрх мэдэл мөнгө найр наадам ч эрх баригчдын дур тачаал нь болж дээ

Avatar

Багш 2021-06-29 202.9.40.140

Орос сургуулийн 8-12 ангийн хүүхдүүдэд Орос-Англи -Орос хэл дээр бичгийн орчуулга хийх чадварыг төлөвшүүлэх ганцаарчилсан хичээлд урьж байна. 99922603

Avatar

Зочин 2021-06-29 192.82.69.153

Цахим наадмаа болиочээ мангасуудаа.

Avatar

naadmaa bolio 2021-06-29 103.10.20.198

no naadam

Avatar

p***a nar 2021-06-29 66.181.161.14

цахим наадам гэчихжээ, тэнд чинь хэдэн мянган уяач унаач болоод дагалдах хүмүүс байна, хэдэн мянган допинг хэрэглэгч бөхчин засуул гээд амьтад байна, тэнд хэдэн зуун харваач байна, хэдэн мянган намчин хулгайчид цуглана, хэдэн мянган хамгаалалт цэрэг цагдаа байна, хэдэн мянган урлаг спортын яшканууд байна, хэдэн зуун хэвлэл мэдээллийнхэн, хэдэн мянган мяндагтан дарга хулгайч урвагч хүчиндэгчид байна. тэнд тэгээд корона тарахгүй юу, 2 хүн сууж байгаа хуушуурны гуанзанд л корона тараад байгаа биз.

Avatar

Зочин 2021-06-29 202.126.89.80

Баяр наадмын үндэсний хэв шинжийг гутаадаг гудамжны муусайн хулигаанууд боло Никитоны Батчулуун, дуучин Наран, Хар сарнайгийн Амармандах, Номин талстын Дэлгэрмөрөн, Харангын Лхагвасүрэн мэтийн болж бүтэхгүй хог шаарнуудыг бүү оролцуул.

Avatar

Зочин 2021-06-29 202.179.24.252

төрийн үйлчилгээ авах хүмүүст л цаг алдаад хэцүү байнаа. ер нь амралтыг болимоор юмаа

Avatar

Зочин 2021-06-29 202.126.89.6

9-10 хоног амрана гэнэ үү
Юу ч ойлгосонгүй
14 нд ажилдаа ордоггүй билүү

Avatar

Зочин 2021-06-29 202.21.108.23

ОЭ ийн ЗГ юу ч хийхгүй байх даа гаргууд, хийвэл цавчаа, торгууль, хөл хорио, хорих цагдах. Дэлхийн хамгийн чадваргүй поп ЗГ Монголд л байна. Ядаж байхад бүх Сайд нар нь хөлдүү.

Avatar

Naadmaa bolio 2021-06-29 202.55.188.38

Em taria nemj avaajee mongoor ni humuus uheedbaihad

Avatar

Зочин 2021-06-29 103.26.193.154

16 ний ажлын өдрийг 21 гэдэг нь юу гэсэн үг вэ

Avatar

Зочин 2021-06-29 124.158.70.39

16nii 5 dah odor amarch 24nii hagas sain bailgui dee

Avatar

Зочин 2021-06-29 66.181.191.150

Мөнгөтэй хүмүүс амарах сайханл бх өлсөж гэртээ хэвтэхийн оронд ажил хж талх махныхаа мөнгийг олмоор бн

Avatar

Иргэн 2021-06-29 112.72.15.6

"Цаашдаа цар тахлын хариу арга хэмжээнд зориулж 2000 ор дэлгэхэд 110 тэрбум төгрөг" 110'000'000'000/2000=55'000'000төгрөг. Машинаас үнтэй ор уу?? Иж бүрэн цэцэрлэгийн барилга нэг маягийн зургаар тендерийн үнэ нь 16 тэрбум төгрөг байдаг. Хэдэн цэцэрлэг барьчихмаар юм бишүү.

Avatar

Зочин 2021-06-29 203.91.115.55

Нэг мөсөн хойтонгийн наадам хүртэл амраачих.

Avatar

Иргэн 2021-06-29 112.72.15.6

"Цаашдаа цар тахлын хариу арга хэмжээнд зориулж 2000 ор дэлгэхэд 110 тэрбум төгрөг" 110'000'000'000/200=55'000'000төгрөг. Машинаас үнтэй ор уу?? Иж бүрэн цэцэрлэгийн барилга нэг маягийн зургаар тендерийн үнэ нь 16 тэрбум төгрөг байдаг. Хэдэн цэцэрлэг барьчихмаар юм бишүү.

Avatar

Зочин 2021-06-29 147.161.192.125

Эмч сувилагч асрагч нарын ажиллах болон амрах цагийг нарийн зохион байгуулж өгөх нь УОК -ийн ажил бишүү. Зөв зохион байгуулалтаар ажиллавал ямар ч асуудалгүй.

Avatar

ВАКЦИНЖУУЛАЛТЫН АЖИЛ ЯВАХГҮЙ БАЙНА !!!!!!! 2021-06-29 202.126.89.107

ХООСОН НЭР ХҮНД; ХЭЛБЭР ДҮРСИЙН ХОЙНООС ХӨӨЦӨЛДСӨН 3 НАЙРУУЛАГЧ "БИД НАР ЭНЭ ЖИЛЙИН НААДАМ НАЙРУУЛАХГҮЙ ИРЭХ ЖИЛ БОДОЖ ҮЗЬЕ" ГЭЭД ХЭЛЧИХВЭЛ ТЭР 3Н ЭНЭ НАСНЫ ХАМАГ НҮГЭЛ НЬ ЦАЙРААД ЗОГСОХГҮЙ 3 САЯ МОНГОЛЧУУДАД БӨӨН БУЯН БОЛОХ ГЭЭД БАЙДАГ…

Avatar

Zochin 2021-06-29 103.26.195.8

Yag ulaan bused achaalaltai ajillaj bgaa humuust uguh ni zuv. Urhiin emneleg chini shal hudlaa ajillaj bgaa. Yag 5.00 tarna. Amraltiin udur ajilladaggui neg l shaltag yarisan zugatsan humuus l bna.

Avatar

Зочин 2021-06-29 202.9.46.27

наадам гээд байхын оронд эмч сувилагч, жолооч асрагч лаборант гээд хүмүүсдээ өгмөөр л байна шүү

Avatar

zochin 2021-06-29 59.153.114.195

ЯГ УЛААН БҮСДЭЭ АЖИЛЛАЖ БАЙГАА ЭМНЭЛГИЙН АЖИЛТАНГУУДАД ӨГӨХ ЮМАА ӨГ…БУСАД ХУВИЙН ЭМНЭЛГҮҮД БОЛОН ЭНГИЙН УЛААН БҮСЭЭС БУСАД АЖИЛТАНД ЭНЭ ХҮНД ҮЕД ОЛГОХ НЬ ЗӨВ ҮҮ? ӨРХИЙН ЭМНЭЛЭГТ ЭМЭЭ БИЧИЖ МЭДЭХГҮЙ ХҮНГҮЙ МӨРТЛӨӨ ҮЗКҮҮЛЭХ ГЭЭД ИРЖ БАЙГАА ХҮНИЙГ ГАДАА ХҮЛЭЭЛГЭЭД КОФЕ УУГААД СУУГАА ХҮНД СУРТАЛТАЙ ЭМЧ НЭРТЭЙ АВГАЙ НАРТ ӨГӨХ НЬ ИЛҮҮЦ БАЙХ..ХАРИН ХҮЧЭЭ ШАВХАН АЖИЛЛАЖ БАЙГААД НЬ ӨГӨХ НЬ ЗӨВ

Avatar

Зочин 2021-06-29 202.179.24.177

Чи зөв хэллээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж