Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд аянга буусны улмаас хээрийн түймэр гарч, 10.500 га талбай шатжээ. Хээрийн түймрээс болж мал болон эд хөрөнгөөр хохирсон тохиолдол бүртгэгдээгүй байна. Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад:
-Өчигдөр Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн "Шовголдой" гэдэг газар 18:00 цагийн орчимд аянга бууж, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 18:06 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. Дуудлага мэдээллийн дагуу Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 70 км зам туулан, 20:05 цагт очиж, Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудтай хамтран ажилласан.
Түймрийг зургадугаар сарын 29-ний өдрийн 02:25 цагт бүрэн унтрааж, алба хаагчид өглөө 09:00 цаг орчимд ирсэн. Хээрийн түймэр 20 км урттай, 5 км өргөн талбайд тархсан байсныг алба хаагчид бүрэн унтраасан байна" гэв.
Холбоотой мэдээ