ЭМЯ: 1727 тохиолдол шинээр бүртгэгдэж, 15 хүн нас барлаа

Хуучирсан мэдээ: 2021.06.29-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: 1727 тохиолдол шинээр бүртгэгдэж, 15 хүн нас барлаа

ЭМЯ: 1727 тохиолдол шинээр бүртгэгдэж, 15 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаар өнөөдөр (2021.06.29) ээлжит мэдээллээ хийлээ.


Эрүүл мэндийн яамны мэдээллийн эхэнд НҮБ-ын Хүн амын сангийн Эхийн эрүүл мэндийн зөвлөх н.Цэдмаа Covid-19 цар тахлын үед жирэмсэн эмэгтэйчүүд юу анхаарах талаар зөвлөгөө өглөө. Судалгааны дүнгээр жирэмсэн эхчүүдийг вакцинд хамрагдахыг зөвлөсөн байна.

Олон Улсын судалгааны төвөөс жирэмсний 14 дэх долоо хоногт эхний тунг хийлгэсэн байх, хоёр дахь тунг жирэмсний 35 дахь долоо хоногт хийлгэсэн байхыг зөвлөжээ. Хөхүүл эхчүүдэд вакцинд хамрагдахыг зөвлөж байна. Мөн хөхөөр хооллохыг хориглохгүй байгаа юм. Энэ жилийн хувьд Монгол Улсын хэмжээнд 15 мянган эмэгтэй дархлаажуулалтад хамрагдахаас 30 хувь нь вакцинаа хийлгэжээ. Улсын хэмжээнд жирэмсний 14-33 дахь долоо хоногийн дотор вакцин тарьж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.УУГАНБАЯР: 

-Монгол Улсын хэмжээнд цар тахал бүртгэгдсэнээс хойш нийт 25038 хүүхэд халдварт өртжээ. Түүнээс 12114 нь эмэгтэй, 12924 эрэгтэй хүүхэд байгаа аж.

Халдвар авсан хүүхдүүдийг насны бүлгээр ангилбал:

0-4 насны 5690

5-9 насны – 8000

10-14 насны – 7597 хүүхэд байна. Хүүхдүүдийн дийлэнх нь гэр бүлийн хүрээнд, эцэг эхээсээ халдвар авчээ.

Нийт халдвар батлагдсан хүүхдийн 83.53 хувь буюу 20915 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 24 хүүхэд зөөвөрлөгдсөн тохиолдолд тооцогджээ.

Орон нутагт хүүхдийн халдвар харьцангуй ялгаатай байна. Тухайлбал,

Архангай аймагт – 289
Баян-Өлгийн аймагт – 57
Баянхонгорт – 8 хүүхэд,
Булган аймагт – 138,
Говь-Алтайд – 222
Говьсүмбэрт – 65
Дарханд – 559
Дорноговьд – 19
Дорнод аймагт – 166
Дунговьд – 73
Завханд – 247
Орхонд – 611
Өвөрхангайд – 280
Сүхбаатарт – 135
Сэлэнгэд – 146
Төв аймагт – 519
Увсад – 88
Ховдод – 149
Хөвсгөлд – 108
Хэнтийд – 220 тус тус бүртгэгдээд байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 1727 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 113232 болж байна. Цар тахлын халдварын нэн хүнд хэлбэрээр нийт 15 хүн нас барж, нийт 548 хүн амиа алдаад байна.

Мөн хугацаанд 2215 хүн эмнэлгээс гарч, нийт 73007 хүн эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмнэлэг болон бусад орон нутаг, дүүргийн эмнэлгүүдэд Covid-19-тэй нийт 14131 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас:

251 хүний биеийн байдал маш хүнд,

1210 нь хүнд,

3147 нь хүндэвтэр,

9523 нь хөнгөн гэж оношлогджээ.

Шинэ халдварын 934 нь нийслэлд бүртгэгдсэнээр Улаанбаатар хотын нийт халдвар 88526 боллоо. Орон нутагт 790 тохиолдол нэмэгдэж, нийт халдварын тохиолдлын тоо 23884 болов.

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.06.29-НИЙ 11 ЦАГ/

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.06.29-НИЙ 11 ЦАГ/

Posted by Эрүүл Мэндийн Яам on Monday, June 28, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж