“French town” хотхоны нээлт боллоо | News.MN

“French town” хотхоны нээлт боллоо

“French town” хотхоны нээлт боллоо

“French town” хотхоны нээлт өчигдөр (2021.06.28) боллоо. Эртний тансаг хэв шинжийг орчин үeийн модeрнист хэв маягтай хослуулсан “French town” хотхон нь Богд хан уулын ар хормой, шинэ суурьшлын бүс болох Арцатын аманд баригдаж байна. Тус хотхон нь нэгдсэн төлөвлөлттэй, төвийн инженерийн шугамд холбогдсон, архитектурын өвөрмөц шийдэлтэй, орчин үеийн шинэлэг технологийг шингээсэн онцлогтой аж.

Нээлтийн үеэр “Сантех ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Д.Шинэбаяр “French town” хотхон 2017 оноос эхлэн төслөө хэрэгжүүлж байна. Нийт 84 барилга баригдах ёстой. Үүнээс 14  байшингийн карказ цутгагдаж дуусаад гадна, доторх ажлаа гүйцэтгэж байна. Өнөөдрөөс нээлт буюу борлуулалтын ажил эхэлж байна. Гол төлөв таун хаус зонхилсон. Барилгын чанар, хийц маш сайн. Гадна талын фасадыг чулуугаар хийсэн” гэлээ.

 ФРАНЦЫН “БАРОККО” ХЭВ МАЯГИЙН ХИЙЦЛЭЛТЭЙ

“French town”  хотхоны борлуулалтын ахлах ажилтан М.Туяацэцэгээс тодрууллаа.

-“French town” хотхоны давуу тал, онцлог, барилгын чанар стандартын тухайд мэдээлэл өгөхгүй юу? 

-“French town” хотхон нь Францын “Барокко” хэв маягийн хийцлэлтэй. Байгалийн чулуун фасадтай. Хотхоны нийт талбайн 40 хувь нь ногоон байгууламж байхаар төлөвлөсөн. Хотхоны төвийн дулаан цэвэр ус хангамж бохирын систем Улаанбаатар хотын нэгдсэн системд холбогдсон давуу талтай. Манай хотхонд ЦТП ашиглалтад орсон. ЦТП ашиглалтад орсноор төвийн дулааныг шалны халаалт болгон хувиргаж, хэрэглэгчиддээ тав тухтай орчин бэлэглээд зогсохгүй ашиглалтын зардал багатай байхаар шийдвэрлэсэн. Төвийн дулааныг шалны халаалт болгон хувиргаж буй инженерийн шийдлийг Монголын барилгын салбарт анх удаа нэвтрүүлснээрээ онцлогтой.

-Захиалагчиддаа зориулж ямар урамшуулал санал болгож байна вэ?

-Хотхоны нээлтийн үйл ажиллагаанд зориулж нэг метр квадратыг 4 сая 850 мянган төгрөгөөр борлуулахаар захиалгын гэрээ хийж байна. Цар тахлын үед хүмүүс нягтаршил багатай таун хаус, сингл хаус сонирхож байна. Тиймээс залуу гэр бүл болон тусдаа хаус сонирхож байгаа хүмүүст давуу талтай. Монголын барилгын салбарын үнэ өссөн энэ цаг үед бид метр квадратын үнээ буулгаж байгаа нь иргэддээ үзүүлж буй маш том хөнгөлөлт гэж бодож байна.

-“French town” төсөл хэдий хугацаанд хэрэгжих вэ?

-Төсөл 1-3 жилийн хугацаанд үргэлжилнэ. Төслийн 10 га талбайд 84 объектоос бүрдсэн 340 айлын амины орон сууцны төсөл, хөтөлбөр хэрэгжинэ. Хотхон дотроо 300 хүүхдийн цэцэрлэгтэй, худалдааны төвтэй. Мөн “American school”, “Шинэ Монгол”, “Сакура” сургуулиудтай. Хүүхдүүд зам гарахгүй орох учир аюулгүй байдал талаасаа санаа зовох зүйлгүй. Манай хотхон төв замаас 500 метрийн зайд байрладаг бөгөөд дэд бүтцийн асуудал бүрэн шийдэгдсэн.

“ FRENCH TOWN”  ТӨСЛИЙН ДАВУУ ТАЛУУД

Байршлын үнэ цэнэ Улаанбаатар хотын төвөөс долоон метр зайд цэнгэг агаарт, хөрсний бохирдолгүй, эрүүл, тэгш талбайд байрлах Яармаг, Арцатын амны шинэ суурьшлын бүсэд байршилтай. Яармагийн төв замд ойр авто замын аюулгүй байдлыг бүрэн хангасан асфальт бетон замыг шийдэж өгсөн нь төслийн үнэ цэнийг бүрэн илэрхийлж чадна.

ДЭД БҮТЭЦ

Улаанбаатар хотын төвийн эрчим хүч, төвлөрсөн дулаан цэвэр ус, бохирын нэгдсэн сүлжээнд холбогдсон нь оршин суугчдад ашиглалтын зардал бага байх давуу талтай.

  • Европын улс орнуудад танигдсан эрчим хүчний хэмнэлтийн горимтой шалны халаалтын системийг төвийн дулаанаар хангах шинэ технологийг Монгол Улсад хурдацтай хөгжиж буй барилгын салбарт нэвтрүүлж байгаараа онцлог давуу талтай юм.
  • "The British school", "Сакура" олон улсын дунд сургууль, "Шинэ Монгол", "Харумафүжи" дунд сургууль нь “French town” төсөлтэй хаяа нийлэн оршдогоороо давуу талтай.

ТӨЛӨВЛӨЛТ, ДИЗАЙН, ХИЙЦЛЭЛ

  • Францын сонгодог интерьерийн шийдэл бүхий барокко хэв маягийн хийцийг төсөлд бүхэлд нь тусгаж өгсөн нь оршин суугчдын тав тух, соёл иргэншилд хандах хандлагыг бүрэн илэрхийлж чадах нэр хүндийн баталгаа болж байгаараа давуу талтай.
  • Дэлхийн стандартад танигдсан Европын, Хятадын шилдэг брэндийн смарт ухаалаг систем бүхий хяналтын систем, GRUNDFOS компанийн шахуургын төхөөрөмж, эргэлтийн насос, шахуургын цахилгаан мотор, ялтсан бойлер, системийг хянах самбар, цахилгаан тоног төхөөрөмжөөр "French town" төслийн ЦТП-г бүрэн тоноглосон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-29 192.82.65.64

bogd uuland shine suurishiliin bus uusej baigaa h yuyumu
ayalal juulchilaliin zoriulalttai l olgodog sanagda

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж