Видео: Москвагийн төв замууд усан суваг болж, оросууд сэлж байна | News.MN

Видео: Москвагийн төв замууд усан суваг болж, оросууд сэлж байна

Видео: Москвагийн төв замууд усан суваг болж, оросууд сэлж байна

Видео: Москвагийн төв замууд усан суваг болж, оросууд сэлж байна

Москвагийн төв замууд өдөр бүр 24 цагийн турш олон мянган автомашин зорчдог, хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Энэ долоо хоногт орж эхэлсэн усархаг аадар борооны улмаас хойд хөршийн нийслэлийн төв замууд усан суваг болж хувирчээ.

Өнгөрсөн долоо хоногийн турш Москвад агаарын хэм түүхэнд байгаагүй хамгийн халуун түвшнүүдийн нэгд хүрч, цельсийн 36 хэмээс буулгүй байсаар өчигдөр (2021.06.28) нутгийнхны нэрлэснээр “Супер бороо” оржээ. Москва хотын зарим хэсэгт нэг сард буудаг дундаж хур тунадасны 70 орчим хувь хэдхэн минутын дотор орж, салхи 22 м/сек болж ширүүссэн байна.

Байгалийн олон үзэгдэл давхардсанаас болж үер, эвдрэл, олон сүйрэл болжээ. Жишээлбэл, барилгын өргөгч цамхагууд нурж, барилгуудын дээвэр хуулагдаж, хэд хэдэн түймэр гарсан байна. Түүнчлэн ОХУ-ын хамгийн өндөр барилга болох 540.1 метр "Остакино" цамхаг дээр 22 удаа аянга бууж, 60 орчим нислэг цуцлагджээ.

Эдгээр байгалийн давхардсан олон үзэгдлээс ихэнх хүн айж эмээх боловч хаа газар ямар ч нөхцөл байдлыг хөгжилдөх боломж болгон хардаг нөхөд бас байх юм.

Жишээлбэл, хотын төв дэх гуравдугаар тойрог зам дээр тогтсон үерийг улаан богино өмдтэй эр хувийн усан сангаа болгоод амжсан байна. Түүний цахим орчинд цацсан бичлэгээс харахад зам дээр ташаагаар татсан гүн ус тогтжээ.

Гэвч ийм “хөгжилтэй” санаа ганц түүний толгойд орж ирээгүй бололтой. Хотын зүүн хойд хэсгийн мөн л үерт автсан авто зам дээр хагас нүцгэн эр сэлж буй бичлэг хийж, цахим орчинд нийтэлсэн байна. Гэхдээ түүний хувьд өмнөх бичлэгийг бодвол арай гүехэн усанд сэлжээ.

Түүнчлэн өөр нэгэн залуу эр борооны тогтсон усанд хийлдэг гудас тавин хэвтэхийг завдах үед ойролцоохон цахилгааны шалбарсан утас байгааг хүн анхааруулахад даруй уснаас гарчээ. Борооноос болж олон бүтээн байгуулалт саатаж, эвдрэл гэмтэл бүртгэгдсэн ч одоогийн байдлаар аз болж хүний амь нас, эрүүл мэнд хохирсон тохиолдол гараагүй байна.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ХахаХаха
7
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
4
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Manai ** hotiin darga Moscow hotiin hajuud Ulaanbaatar cool😤 2021-06-29 64.119.23.61

Manaihan buh bolohgui butehgui ymtai uursdiiguu haritssuulchaad ih goe amidarch bn gj bodood bdag ni uneheer ichgevertei ymaa. ** hotiin darga ni Moscow hotiin hajuud Ulaanbaatar goe gj bodoj bgaa daa, iim malnuud yaj yvaad tur bolon ulsiin tolgoi deer garchdag bn aa

Avatar

ҮНЭН 2021-06-29 103.26.195.153

ХОТЫНХОО УДИРДЛАГЫГ Л ШОГЛОЖ БАЙХГҮЙ ЮУ ДАА

Avatar

Иргэн 2021-06-29 49.0.142.128

Оросууд тулдаа л сэлэхийм даа. Манайхан ч бас сэлвэл сэлж л орхино шүү. Арай ч үгүй байх аа?!

Avatar

Зочин 2021-06-29 103.57.93.217

Зарим тэнэг мулгуу, онгироо сагсуу, ясан толгой нөхдийн хувь бусдыг муулж, доромжилж, дайрч давшлахад олзуурхмаар сайхан сэдэв байна Хүний мууд дуртай хулгайчууд монголоор дүүрэн.

Avatar

Зочин 2021-06-29 202.126.89.149

МАНиар бол МАНдуулдаг нөхөд тэнд мөн МАНдуулж бгаашдээ

Avatar

ҮНЭН 2021-06-29 103.26.195.153

ҮНЭН ҮНЭН

Avatar

Зочин 2021-06-29 203.91.118.150

Орос монгол гэж 2 орон яасан ч адилхан юм бэ дээ.

Avatar

ҮНЭН 2021-06-29 103.26.195.153

АХ ДҮҮ ШҮҮ ДЭЭ ХАХА

Avatar

Зочин 2021-06-29 192.82.73.21

Ub-d 7 honog boroo orno gsn yana da ueriin aman dr buusan ailuud goliin ergeerh oron suutstai humuus minee

Avatar

Монголд жорлонгын үер болдог тул сэлж болохгүй. 2021-06-29 202.21.108.23

Манайд хэд хоногын дараа орон сууцнууд нь жорлонгийн үерт урсах байх даа, эхнээсээ ч гэрт нь ороод ирсэн байна лээ дээ.

Avatar

Зочин 2021-06-29 107.77.204.161

Europiin enetheguud

Avatar

Бат 2021-06-29 202.131.247.171

Энийг одоо манай КҮҮХ дуурайгаад шаахвйидээ хэ хэ

Avatar

Hvvk 2021-06-29 202.21.108.53

Tanai kvvh magdagvi shvv

Avatar

Хүүкийн фэн 2021-06-29 202.131.247.171

ОДоо энийг нь ХҮҮК дуурайгаад ш*** вийдээ

Avatar

Зочин 2021-06-29 202.9.46.145

Оросын комеди Амараа, 🖕🖕🖕😂😂😂

Avatar

Зочин 2021-06-29 202.21.107.100

Задгай жорлон байхгүй нь яамай даа.

Avatar

зочин 2021-06-29 66.181.161.61

Хаа газар сумтөй гарууд олон байх юм даа. Хүсээд байх ажил бишээ.

Avatar

Зочин 2021-06-29 203.91.115.55

Оросууд хараалын үгээс өөр яриагаар ярихаа байжээ. Хөвөрсөн х****л дотор нь ганц нэгхэн хэвлэлийн үг явж байна.

Avatar

Зочин 2021-06-29 66.181.186.160

Энэ 7 хоногийн сүүлээр манайд ийм юм болж магадаа хахаха

Avatar

Зочин 2021-06-29 192.82.73.214

hund gazar shuuuu horsniii bohirdoltoi usand orooood buthgui eeeee

Avatar

Зочин 2021-06-29 202.21.109.89

Үнэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж