Москвагийн төв замууд өдөр бүр 24 цагийн турш олон мянган автомашин зорчдог, хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Энэ долоо хоногт орж эхэлсэн усархаг аадар борооны улмаас хойд хөршийн нийслэлийн төв замууд усан суваг болж хувирчээ.
Өнгөрсөн долоо хоногийн турш Москвад агаарын хэм түүхэнд байгаагүй хамгийн халуун түвшнүүдийн нэгд хүрч, цельсийн 36 хэмээс буулгүй байсаар өчигдөр (2021.06.28) нутгийнхны нэрлэснээр “Супер бороо” оржээ. Москва хотын зарим хэсэгт нэг сард буудаг дундаж хур тунадасны 70 орчим хувь хэдхэн минутын дотор орж, салхи 22 м/сек болж ширүүссэн байна.
Байгалийн олон үзэгдэл давхардсанаас болж үер, эвдрэл, олон сүйрэл болжээ. Жишээлбэл, барилгын өргөгч цамхагууд нурж, барилгуудын дээвэр хуулагдаж, хэд хэдэн түймэр гарсан байна. Түүнчлэн ОХУ-ын хамгийн өндөр барилга болох 540.1 метр "Остакино" цамхаг дээр 22 удаа аянга бууж, 60 орчим нислэг цуцлагджээ.
Construction crane collapses in Moscow’s #Ramensky district amid heavy rains. No injuries have been reported thus far.
Follow us on Telegram https://t.co/4xzXvo6aO3 pic.twitter.com/sYOAyOjQ6M
— RT (@RT_com) June 28, 2021
Lightning strikes a power station in Moscow’s #Shchelkovo district, starting a fire, as #Moscow experiences heavy storms
Follow us on Telegram https://t.co/4xzXvnOzWv pic.twitter.com/gtEvLPoCaw
— RT (@RT_com) June 28, 2021
Эдгээр байгалийн давхардсан олон үзэгдлээс ихэнх хүн айж эмээх боловч хаа газар ямар ч нөхцөл байдлыг хөгжилдөх боломж болгон хардаг нөхөд бас байх юм.
Жишээлбэл, хотын төв дэх гуравдугаар тойрог зам дээр тогтсон үерийг улаан богино өмдтэй эр хувийн усан сангаа болгоод амжсан байна. Түүний цахим орчинд цацсан бичлэгээс харахад зам дээр ташаагаар татсан гүн ус тогтжээ.
Гэвч ийм “хөгжилтэй” санаа ганц түүний толгойд орж ирээгүй бололтой. Хотын зүүн хойд хэсгийн мөн л үерт автсан авто зам дээр хагас нүцгэн эр сэлж буй бичлэг хийж, цахим орчинд нийтэлсэн байна. Гэхдээ түүний хувьд өмнөх бичлэгийг бодвол арай гүехэн усанд сэлжээ.
Түүнчлэн өөр нэгэн залуу эр борооны тогтсон усанд хийлдэг гудас тавин хэвтэхийг завдах үед ойролцоохон цахилгааны шалбарсан утас байгааг хүн анхааруулахад даруй уснаас гарчээ. Борооноос болж олон бүтээн байгуулалт саатаж, эвдрэл гэмтэл бүртгэгдсэн ч одоогийн байдлаар аз болж хүний амь нас, эрүүл мэнд хохирсон тохиолдол гараагүй байна.
На улице Флотской в Москве молодой человек решил извлечь максимум из сегодняшнего потопа и поплавать на надувном матрасе. К счастью, его вовремя осекли: в воде оказался оголенный проводhttps://t.co/trLrxyuSoy pic.twitter.com/esjHJM4CcY
— @kpru (@kpru) June 28, 2021
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ