Орон нутагт халдвар өсч, 18 аймаг, сумдад хязгаарлалт тогтоожээ | News.MN

Орон нутагт халдвар өсч, 18 аймаг, сумдад хязгаарлалт тогтоожээ

Орон нутагт халдвар өсч, 18 аймаг, сумдад хязгаарлалт тогтоожээ

Орон нутагт халдвар өсч, 18 аймаг, сумдад хязгаарлалт тогтоожээ

Хөвсгөл аймагт өнөөдөр (2021.06.29)-өөс долдугаар сарын 9-нийг дуустал орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлалаа. Тус аймагт өчигдрийн байдлаар 54 хүн Covid-19 авсан нь батлагдаж, тохиолдлын тоо 1086 болсон байна. Тиймээс хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлаж, халдварыг тогтоон барих шаардлагатай гэж Хөвсгөл аймгийн Онцгой комисс шийдвэрлэжээ.

Зайлшгүй зорчих шаардлагатай иргэд Аймгийн онцгой комиссоос зөвшөөрөл авах юм байна. Өнөөдрийн байдлаар дараах аймаг сумдад хязгаарлалт тогтоожээ. Үүнд:

  • Архангай аймгийн хэмжээнд
  • Хөвсгөл аймгийн 24 сум бүгд
  • Булган аймгийн долоон сум буюу Гурван булаг, Хутаг-Өндөр, Тэшиг, Могод, Бугат, Баян-Агт, Сайхан
  • Төв аймгийн дөрвөн сум буюу Лүн, Баян-Өнжүүл, Эрдэнэ, Зуунмод
  • Сүхбаатар аймгийн есөн сум буюу Онгон, Наран, Сүхбаатар, Дарьганга, Баяндэлгэр, Түвшинширээт, Асгат, Эрдэнэцагаан
  • Баянхонгор аймгийн 20 сум бүгд
  • Хэнтий аймгийн 18 сум бүгд
  • Дорнод аймгийн таван сум буюу Сэргэлэн, Баяндун, Матад, Булган, Гурванзагал, Хөлөнбуйр
  • Ховд аймгийн нэг сум буюу Булган
  • Дундговь аймгийн 11 сум буюу Сайнцагаан, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Өлзийт, Дэрэн, Эрдэнэдалай, Хулд, Гурвансайхан, Адаацаг, Баянжаргалан
  • Дорноговь аймгийн 14 сум бүгд
  • Сэлэнгэ аймгийн 14 сум буюу Алтанбулаг, Баруунбүрэн, Баянгол, Ерөө, Жавхлант, Зүүнбүрэн, Мандал, Орхон, Сайхан, Хушаат, Хүдэр, Түшиг, Сант, Орхонтуул
  • Увс аймгийн зургаан сум буюу Давст, Тэс, Наранбулаг, Сагил, Өмнөговь, Малчин
  • Өмнөговь аймгийн 15 сум бүгд
  • Дархан-Уул аймгийн хоёр сум буюу Дархан, Шарын гол
  • Баян-Өлгий аймгийн гурван сум буюу дэлүүн, Цэнгэл, Булган,
  • Завхан аймгийн 11 сум буюу Завханмандал, Баянтэс, Тэлмэн, Сонгино, Дөрвөлжин, Цэцэн-Уул, Ургамал, Сантмаргад, Отгон, Цагаанчулуут, Алдархаан сум
  • Говьсүмбэр аймгийн гурван сум бүгд иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж