"Спутник-V" вакцины хоёр дахь 10 мянган тун маргааш ирнэ | News.MN

"Спутник-V" вакцины хоёр дахь 10 мянган тун маргааш ирнэ

"Спутник-V" вакцины хоёр дахь 10 мянган тун маргааш ирнэ

"Спутник-V" вакцины хоёр дахь 10 мянган тун маргааш ирнэ

Монгол Улсад "Спутник-V" вакцины хоёрдугаар тун тасраад удаж байгаа билээ. Өчигдөр (2021.06.28) ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас "Спутник-V" вакцины 20 мянган хоёр дахь тунг Монгол руу нийлүүлэхээр болсныг дуулгалаа.

ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яам “Монгол Улсын Эрүүл мэндийн яам ОХУ-ын Оросын шууд хөрөнгө оруулалтын сан хооронд 2021 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу энэ сарын 30-ны өдөр Covid-19-ийн эсрэг “Спутник V” вакцины хоёр дахь 10 мянган тунг, түүнээс нэг долоо хоногийн хойно дахин 10 мянган тунг Монгол Улсад нийлүүлэхээр болсныг Оросын шууд хөрөнгө оруулалтын сангаас мэдээллээ” гэжээ.

Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 23 цэгт 37 багийн 267 эмч, ажилтан ажиллаж, 12904 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна. Өчигдөр 115 жирэмсэн эх, 12-15 насны 3390, 16-17 насны 1008 хүүхэд дархлаажуулалтад хамрагдаж, вакцины эхний тунгаа хийлгэжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 994186 иргэн I тунд, 877379 иргэн II тунд тус тус хамрагдсан байна. Мөн нийт 1768 (14.8 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 3390 (3.3 хувь), 16-17 насны 11699 (34.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгэжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

АРД 2021-06-29 66.181.182.220

Хөндлөнгийн гадаад хяналт хийгдээгүй, тоон мэдээллээ нуудаг Оросын эрх баригчдын яаран сандран гаргаж авсан Спутник вакциныг амьдрал өөрөө Оросын ард түмэнд хэр зэрэг хулхи болохыг нь таниулаад өгөв. Мутацид орсон вирусын эсрэг огт үйлчлэх чадваргүйгээ Спутник вакцин давхар харуулав. Мэдлэг, мэдээлэл хомс ард түмэн спутник-д хошуураад байгаагийн цаана нэг учир байсан. Зориуд ард түмний тархийг угааж байсан гэдгийг Монголын ард түмэн ойлгосон болов уу гэж бодож байна.

Avatar

Зочин 2021-06-29 122.201.22.125

Хүрэлсүх тэргүүтэй луйварчдын балгаар хичнээн олон хүн өвдөж үхэж бна гэдгийг мэдэх үү. Спутникийн 2р тунгаа хугацаанд нь хийлгэсэн бол… хулгайч луйварчид нь 2 дахь тун бэлэн бсныг хулгай шаагаад өөрсөддөө хийлгэчихсэн. үнэхээр ичгүүртэй. Эмч нар нь чадвар сэтгэл бхгүй. Өвдөөд эмчлүүлж чадаагүы өнгөрсөн хүмүүсийн нэрээр тэр 8саяыг нь хусаж бгаа даа. Ой гутмаар.

Avatar

зочин 2021-06-29 103.26.194.150

10 хан мянгаар яах вэ дэ, ёстой доромжилчих юмаа энэ оросууд

Avatar

Зочин 2021-06-29 192.82.68.228

Сайхан мэдээ байна! Одоо таслахгүй зөөгөөд байх хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-06-29 66.181.160.99

Өөрсдөө хийлгэхгүй байгаа хогоор яахийм.

Avatar

Тахал тараагч ЗГ огцор 2021-06-29 202.126.89.132

Мөнгөө төлсөн иргэдийн 2 дахь тунг ЗГ авч сонгуулийн шоунд хэрэглэсэн. Иргэдийнхээ иөнгө төлсөн вакцины 2 дахь тунг сонгуульд дээрэмдсэн ЗГ огцор.!!!

Avatar

Zochin 2021-06-29 103.229.120.104

Zasag tur maani ovoodoo amjilt husie!

Avatar

санаа 2021-06-29 112.72.8.90

харьцангуй сайн вакцин бол маргаангүй пфайзер. гэхдээ бидний биес сул дархлаа муу бол аль ч вакцин бараг хамгаалахгүй санагдлаав. иймээс халдвараас хамгаалах дэглэмийг шинээр штамм илрэхгүй бол нэгээс хоёр жил сахих байхдаа

Avatar

Zochin 2021-06-29 103.57.95.239

Sputnik V bish shdee mulguunuu haranhui muu har shaarnuudaa! Kovivak vakcin geech dee buur hudlaa yarisaar baigaad surtsan medrel muutai shaarnuud vee! Oros hezeech manaid Sputnik V uguhgui, iim teneg l***r erunhiilugch nartai ulsad yu gej hamag sainaa ugdgiin! Erunhiilugch n hurtel hyatadin kommunist namin karmaand n ortson ulun gulug!

Avatar

Зочин 2021-06-29 66.181.161.69

Оросууд өөрсдөө С.Путник вакцинаа хийлгэхээс зайлсхийгээд байгаагийн учрыг сайтар ухаж мэдсэний дараа энэ вакцин руу хуйлран дайраарай даа, та минь?!!!

Avatar

Иргэн 2021-06-29 150.129.142.16

Таслахгүй дараагийн 2-р спутник вакцинаа яаралтай авчраарай.

Төр засагтаа баярлалаа.

Avatar

Зочин 2021-06-29 66.181.160.99

Энэ хогийн вакцинаар яадаг юм. Оросууд вирусээр бөөстөж байгаа биз дээ

Avatar

Зочин 2021-06-29 202.126.88.237

sputnik huleej baij covid tusaad heden hun ungursun boldoo

Avatar

Зочин 2021-06-29 202.126.89.186

Orosuud vaktsinaa ogohgui (hudaldaj avch bhad) ih shogtloo doo

Avatar

Зочин 2021-06-29 202.21.118.6

Баярлалаа, Засгийн газар маань сайн ажиллаж байна, одоо ингээд таслахгүй шиг хийлгэсэн бүх хүнийхээ 2 р тунг хугацаанд нь хийлгээрэй, хувь хүний сонголтыг хүндлээрэй,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж