Монгол Улсад "Спутник-V" вакцины хоёрдугаар тун тасраад удаж байгаа билээ. Өчигдөр (2021.06.28) ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас "Спутник-V" вакцины 20 мянган хоёр дахь тунг Монгол руу нийлүүлэхээр болсныг дуулгалаа.
ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яам “Монгол Улсын Эрүүл мэндийн яам ОХУ-ын Оросын шууд хөрөнгө оруулалтын сан хооронд 2021 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу энэ сарын 30-ны өдөр Covid-19-ийн эсрэг “Спутник V” вакцины хоёр дахь 10 мянган тунг, түүнээс нэг долоо хоногийн хойно дахин 10 мянган тунг Монгол Улсад нийлүүлэхээр болсныг Оросын шууд хөрөнгө оруулалтын сангаас мэдээллээ” гэжээ.
Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 23 цэгт 37 багийн 267 эмч, ажилтан ажиллаж, 12904 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна. Өчигдөр 115 жирэмсэн эх, 12-15 насны 3390, 16-17 насны 1008 хүүхэд дархлаажуулалтад хамрагдаж, вакцины эхний тунгаа хийлгэжээ.
Холбоотой мэдээ