Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2021.06.29-нд нийтлэгдсэн

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Засгийн газар өнөөдөр (2021.06.29) 09.00 цагаас ээлжит бусаар хуралдаж эхэллээ. Хурлаар 2021 оны төсвийн тодотголыг хэлэлцэж буй юм.

Өнгөрөгч долоо хоногт ҮАБЗ төсөвт тодотгол хийх замаар хүүхдийн 100 мянган төгрөг болон тог, ус, дулаан, цахилгааны төлбөрийн хөнгөлөлт, тэтгэмжийг он дуустал олгох тухай асуудлыг хэлэлцсэн. Засгийн газар уг асуудалд дэмжсэн байр сууринаас хандсан бөгөөд УИХ-д холбогдох тогтоолын төслийг хүргүүлэхээр болсон билээ.

Эргэн сануулахад, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Хүүхдийн мөнгөний асуудлаас эхлээд улсын төсөвт тодотгол хийх шаардлага үүссэн. Засгийн газар улсын төсөвт тодотгол хийх чиглэлээр ажиллаж байна. Удахгүй УИХ-д өргөн барина. Өргөн барьсны дараа УИХ хэлэлцэж, шийдвэрээ  гаргана" гэж мэдээлж байсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж