Гадаадаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн анхааралд | News.MN

Гадаадаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн анхааралд

Гадаадаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн анхааралд

УОК-ын даргын 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр тушаалаар шинэчлэн баталсан “Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д орсон анхаарах шаардлагатай зарим заалтын талаар танилцуулж байна. Үүнд:

-Гадаад улсаас ирж байгаа коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакцинд хамрагдаагүй, вакцины бүрэн тун хийлгээгүй, вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсанаас хойш 14 хоног болоогүй хүнийг тусгаарлан ажиглах байранд 7 хоног тусгаарлаж 6 дахь хоногт “ПГУ” (PCR)-ын шинжилгээ авна.

-Эрүүл мэндийн яамнаас “Анхаарал татаж буй хувилбарын мутацлагдсан вирус голомтлон бүртгэгдэж байгаа гадаад улс, орны жагсаалт”-ыг тухай бүр гаргах бөгөөд тус жагсаалтад дурдсан улсад сүүлийн 14 хоногийн хугацаанд оршин сууж байсан эсхүл 14 хоногийн хугацаанд дамжин өнгөрсөн хүнийг коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакцины бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, эсхүл улсын хил нэвтрэхээс сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвар (КОВИД-19) авч эдгэрснээс үл хамааран тусгаарлан ажиглах байранд 14 хоног тусгаарлаж 6 болон 12 дахь хоногт “ПГУ”-ын шинжилгээ авна.

– Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан хугацаа дуусахад эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй, “ПГУ”-ын шинжилгээний хариу “сөрөг” гарсан тохиолдолд тусгаарлалтыг дуусгаж, гэрийн 7 хоногийн ажиглалтад шилжүүлнэ.

-Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакцины бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, эсхүл улсын хил нэвтрэхээс сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвар (КОВИД-19) авч эдгэрсэн, түүнийг нотлох баримт бичигтэй хүнийг тусгаарлан ажиглах байранд тусгаарлахгүй гэрийн 7 хоногийн ажиглалтад шилжүүлнэ.

-Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакцины бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, эсхүл улсын хил нэвтрэхээс сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвар (КОВИД-19) авч эдгэрсэн, түүнийг нотлох баримт бичигтэй эцэг эх, асран хамгаалагчийн хамт зорчин яваа 18 хүртэлх насны хүүхдийг мөн адил тусгаарлахгүй бөгөөд гэрийн 7 хоногийн ажиглалтад шилжүүлнэ.

-Монгол Улсын хилээр нэвтрэх иргэд хилийн боомтоор нэвтрэхээс өмнөх 72 цагийн дотор коронавируст халдвар (КОВИД-19)-ын “ПГУ” шинжилгээ өгч, “сөрөг” хариу гарсныг нотлох баримт бичигтэй байх шаардлага хэвээр үргэлжилнэ.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Б 2021-06-29 192.82.87.94

Солонгос улсаас ирэх иргэд хэдэн хоногийн тусгаарлах , ажиглах байранд байх вэ?

Avatar

Зочин 2021-06-29 162.156.133.71

Өвчтэй улсуудаа хэвтүүлж эмчлэх болохоор ор байр олдохгүй (тэднээс ашиг гарахгүй) гадаадаас ирж байгаа улсуудаас ашиг хонжоо гарах учраас ийм эрүүл бус шийд гаргаж дээр нь хүний эрхийг ноцтой зөрчиж байна. Бүх улсууд бүрэн тундаа хамрагдсан ковидын шинжилгээ өгсөн хүмүүсээ шууд гэрт нь явуулж байгаа, энэ нь эрүүл ухаантай, шинжлэх ухаанч хүний эрхийн баталгаа. Монгол улсад бүх юм эсрэгээр ковидоос олох ашгийг өдий болтол тооцоолж хувааж идсэнээс энэ тахал халдварыг хумих талаар юу ч хийгээгүй.

Avatar

Зочин 2021-06-29 202.70.38.84

Тэдгээр орны жагсаалтад аль улсууд багтаж байгаа вэ

Avatar

Зочин 2021-06-29 162.156.133.71

Бүх улсууд орно энэ бол бизнесийн бас нэг арга. Өвчтэй улсуудаа хэвтүүлж эмчлэх болохоор ор байр олдохгүй (тэднээс ашиг гарахгүй) гадаадаас ирж байгаа улсуудаас ашиг хонжоо гарах учраас. Бусад бүх улсууд бүрэн тундаа хамрагдсан ковидын шинжилгээ өгсөн хүмүүсээ шууд гэрт нь явуулж байгаа, энэ нь эрүүл ухаантай, шинжлэх ухаанч байгаагийн баталгаа.. Монгол улсад бүх юм эсрэгээр ковидоос олох ашгийг өдий болтол тооцож хувааж идэж ирсэн болохоос тахлыг хумих талаар юу ч хийгээгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж