Улаанбаатарт дархлаажуулалтын суурин 23 цэг ажиллана

Хуучирсан мэдээ: 2021.06.29-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт дархлаажуулалтын суурин 23 цэг ажиллана

Улаанбаатарт дархлаажуулалтын суурин 23 цэг ажиллана

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн Даваа гаригт Covid-19 цар тахлын эсрэг вакцины I тунд 5322, II тунд 1732, нийт 7054 иргэнийг хамруулсан байна. Үүнээс 115 жирэмсэн эх, 12-15 насны 3390, 16-17 насны 1008 хүүхэд дархлаажуулалтад хамрагдаж, вакцины эхний тунгаа хийлгэжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 994.186 иргэн I тунд, 877.379 иргэн II тунд хамрагдсан байна. Мөн нийт 1768 (14.8 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 3390 (3.3 хувь), 16-17 насны 11699 (34.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгэжээ.

Улаанбаатар хотод өнөөдөр (2021.06.29) суурин 23 цэгт 37 багийн 267 эмч, ажилтан ажиллаж, 12904 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулъя.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж