Монгол Улсын Засгийн газрын санал болгож буй шинэ бонд | News.MN

Монгол Улсын Засгийн газрын санал болгож буй шинэ бонд

Монгол Улсын Засгийн газрын санал болгож буй шинэ бонд

Монгол Улсын Засгийн газрын санал болгож буй шинэ бонд

Монгол Улсын Засгийн газар сүүлийн жилүүдэд өрийг өрөөр дарах буюу бондыг дахин санхүүжүүлэх арга хэмжээ авч буй билээ. Өндөр хүүтэй, хугацаа тулсан “Мазаалай” болон “Чингис” бондыг хэсэгчилсэн байдлаар дахин санхүүжүүлэхээр “Номад” бонд гаргасан. Fitch”, S&P агентлаг Монгол Улсын Засгийн газрын санал болгож буй ам.долларын бондын үнэлгээг “B”-гээр тогтоогоод буй юм.

Олон улсын эх сурвалжуудын мэдээлснээр, Монгол Улсын Засгийн газар 2022 онд эргэн төлөгдөх “Чингис” бондыг дахин санхүүжүүлэхээр шинэ бонд санал болгож байгаа аж.

Зургаан жилийн хугацаатай шинэ бондын хүү ойролцоогоор 4.25 хувь гэж мэдээлж буй ч эцэслэн шийдэгдээгүй байна. Мөн 2023 онд төлөгдөх 800 сая ам.долларын “Гэрэгэ” бондыг дахин санхүүжүүлэхээр тендерийн санал яригдаж эхэлжээ.

Шинээр бонд гаргаж, хэдий хэмжээний санхүүжилт татах нь одоогоор тодорхойгүй байгаа ч татан төвлөрүүлэх хөрөнгөөр 2022 болон 2023 онд хугацаа нь дуусч буй бондын зарим хэсгийг дахин санхүүжүүлж магадгүй. Мөн бонд эзэмшиж буй хөрөнгө оруулагчдад тендерийн санал хүргүүлэхээр төлөвлөсөн бөгөөд хөрөнгө оруулагч талуудтай яриа хэлэлцээ үргэлжилж буй талаар эх сурвалж мэдээлэв.

Хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгөх уулзалтууд зургадугаар сарын 21-ний өдрөөс зохион байгуулагдаж эхэлжээ. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “HSBC”, “J.P. Morgan”, “Morgan Stanley”, “Nomura” зэрэг банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа аж.

Засгийн газрын гадаад өр 2021 оны эхний улиралд 8.4 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум ам.доллараар өссөн.

Ирэх онуудад төлөгдөх өр төлбөрийн хувьд 2022 оны арванхоёрдугаар сард “Чингис” бонд, 2023 онд “Гэрэгэ”, 2024 онд “Хуралдай”, 2026 онд “Номад” бонд бий. Үүн дээр нэмээд цар тахлын үед нийгмийн чиглэлийн зарцуулалтууд өссөн учраас өр төлбөрийн хувьд ачаалалтай жилүүд хүлээгдэж байгааг эдийн засагчид хэлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарснаас хойш Засгийн газрын ихэнх бондын ханш өсчээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр буюу зургадугаар сарын 9-нд “Номад” бондын ханш бага зэрэг өсч, 107.3 ам.долларт хэлбэлзэж байв.

Хөрөнгө оруулагчдын шаардах өгөөжийн хувьд сонгуулийн дүн гарснаас хойш бага зэрэг буурч байсан бол 3.4 орчим хувьд тогтворжжээ. Түүнчлэн “Чингис”, “Гэрэгэ” бондуудын ханш өсч, “Хуралдай” бондын ханш бага зэрэг буурсан байна.

Ирэх оны эцэст төлөгдөх “Чингис” бондын ханш нэгдүгээр сарын 26-нд огцом буурснаас хойш 0.9 хувиар өсчээ. Мөн зургадугаар сар гарснаас хойш тогтмол өссөн үзүүлэлттэй байгаа аж.

“Гэрэгэ” бондын хувьд нэгдүгээр сарын эцсээр огцом буурснаас хойш 0.5 хувиар өсчээ. Засгийн газрын бондуудаас хамгийн өндөр хүүтэй нь “Хуралдай” бонд. Нийт 8.75 хувийн хүүтэй тус бондын ханш энэ сарын эхээр хамгийн өндөр буюу 115 ам.долларт хэлбэлзсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-29 103.26.193.95

псдаа дахиал зээл , МАН-ы хулгайчууд зээл төлөөл байна гээд гэтэл өнөө өр нь 3 дахин нэмэгдчихсэн байдаг. АН-ы хулгайчууд хэрэгцээгүй хэдэн мянган км зам өрөөр тавьчлаа гэж хараагаад байсан гэтэл МАН-ы хулгайчууд гарт баригдаж нүдэнд харагдах юу ч хийлгүй өр тавиад байдаг. псдаа яаж ийм үзээрийн байдаг юм.

Avatar

КОПИ ПЭЙСТ МЭДЭЭ ЮҮ ДЭЭ 2021-06-29 202.131.248.198

Сэтгүүлчид эх сурвалжаа дурддаг ёстой биз дээ.

Avatar

Зочин 2021-06-29 192.82.72.128

Засагт гарсан нам болгон бидний нэрээрбонд гэж өр тавихаа болих хэрэгтэй. Тэгэхийн тулд түрүүчийн бондуудын өгөөжийг нээлттэй мэдээлэх хэрэгтэй байна. Өгөөжгүй бол хариуцлага тооцдог болох хэрэгтэй байна. МАХН их өрийг тэглээд манай хөгжлийн эхлэл болсон, гэтэл Алтанхуягийн засгийнгазар баахан өр тавьсан, ямар ч ашиггүй. Тэрийг ил тод ярьдаг бодохгүй бол цаашдын нөхдүүд биднийг бүр их өрөнд оруулах аюултай шүү.

Avatar

Сок 2021-06-29 202.55.188.34

Чайна бүгдийг нь авсан, авах, авсаар ч байх болов уу да. Харамсалтай нь….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж