Монгол Улс боломжоо АНУ-д “алдав” | News.MN

Монгол Улс боломжоо АНУ-д “алдав”

Хуучирсан мэдээ: 2021.06.29-нд нийтлэгдсэн

Монгол Улс боломжоо АНУ-д “алдав”

Монгол Улс боломжоо АНУ-д “алдав”

Дэлхийн түүхий эдийн зах зээлд коксжих нүүрсний нийлүүлэлт буюу экспортын хэмжээгээр Австрали, АНУ, Канад, Монгол, ОХУ, Мозамбик улсууд тэргүүлдэг. Бид “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа энэ удаа коксжих нүүрсний зах зээлийн сүүлийн үеийн мэдээллийг онцолж байна.

Манай урд хөрш Хятад улсад өнгөрсөн сарын 21-ний өдрийн байдлаар коксжих нүүрсний импорт буурсны зэрэгцээ үнэ нь 7.98 хувиар унаж, 1782.5 юаньд хүрчээ. Оны эхний дөрвөн сард тус улс нийт 14.74 сая тонн коксжих нүүрс импортолсон байна.

Хятадын Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, тус улсын коксжих нүүрс импортолдог гол орнуудаас АНУ-ын нийлүүлэлтийн хэмжээ 46.9 хувиар өсч, Монгол, Орос улсынхаас давжээ. Өөрөөр хэлбэл түүхий эдийн зах зээл дээр холын Америк сайн “тоглолт” хийсэн нь харагдана.

Хятадад зургадугаар сарын 25-ны байдлаар коксжих нүүрсний зах зээл харьцангуй тайван байсан нь ОХУ-аас нийлүүлэх боломжит нөөц хязгаарлагдмал байсантай холбоотой гэж зах зээлийн эх сурвалжууд мэдээлжээ.

ОХУ сайн чанарын коксжих нүүрсээ тонныг нь 170-175 ам.доллараар худалдаж авах саналыг Хятадад тавьсан ч одоогоор ямар нэгэн хэлэлцээ хийгдээгүй байгаа аж. Хятад улс өмнө нь тонн тутмыг нь 164-165 ам.доллараар авч байжээ.

Австралийн коксжих нүүрсний тонн тутмын үнэ өнгөрсөн сарын дундуур 180 ам.долларт хүрсэн байна.

Хятадын коксжих нүүрсний импорт дөрөвдүгээр сард 3.48 сая тоннд хүрсэн нь гуравдугаар сарын үзүүлэлт болох 4.91 сая тонноос 29 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 44 хувиар тус тус буурчээ.

Өмнөд хөрш өнгөрсөн оны аравдугаар сард Австралийн нүүрсний импортод хориг тавьсан. Энэ нь ОХУ, АНУ, Канадад том боломж болсон билээ. Монгол Улс Хятадын коксжих нүүрсний импортод томоохон үүрэгтэй оролцдог. Гэвч өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ хамгийн том экспортлогч орон болсныг “Metalbulletin” мэдээлэв.

АНУ өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятад руу 974.7 мянган тонн коксжих нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 10 дахин, өмнөх сарынхаас 47 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлт болсон байна. ОХУ Хятадад 761.3 мянган тонн коксжих нүүрс экспортолжээ.

Хятадын судалгааны “Today Think Thank” байгууллагаас мэдээлснээр, энэ онд Хятад улс нийт 55 сая тонн коксжих нүүрс импортлох төлөвийг дэвшүүлсэн. Улмаар Монгол Улаас 30 сая тонн, Канадаас 8-9 сая, АНУ-аас 7 сая тонн, ОХУ-аас 8 сая тонн тус тус импортолно гэж таамаглаж байснаа мэдэгдсэн билээ.

Хятадын тал 2021 онд Монголоос 33-37 сая тонн коксжих нүүрс импортлох таамаг тооцоо гарсан ч цар тахлын халдварын улмаас хилийн боомтууд тэг зогсож, боломж алсарсан.

Шинжээчид гэхдээ Хятадын зах зээл дээр Монголын коксжих нүүрсний эрэлт цаашдаа ч өндөр байхыг тэмдэглэж, энэ нь дэд бүтэц, тэр дундаа боомтын нэвтрүүлэх хүчин чадал болон төмөр замын тээвэр хөгжүүлэлтээс хамаарч байгааг онцолж буй юм.

Эрчим хүчний нүүрсний тухайд, Монголын борлуулалтын үнэ коксжих нүүрсний үнээс хамаагүй доогуур байгаа ч тээврийн зардал үндсэндээ коксжих нүүрснийхтэй ижил, боомт хүрэх өртөг өндөр байна. Монголын эрчим хүчний нүүрсний экспортын өртөг зардалтай харьцуулахад Өвөр Монголын дотоодын эрчим хүчний нүүрснийх өрсөлдөх чадвартай байгаа юм. Тиймээс төмөр замыг барьж дуусаагүй тохиолдолд Монголын эрчим хүчний нүүрс Хятадын зах зээлд үндсэндээ нэмэгдэх төлөвгүйг шинжээч хэлж байна.

Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, манай улсын хувьд дөрөвдүгээр сард урд хөрш рүү 641.1 мянган тонн, тавдугаар сарын эхний хагасын байдлаар нийт 420 орчим мянган тонн нүүрс тус тус нийлүүлсэн байна.

Монгол Улсын статистикаар, дөрөвдүгээр сард 641 мянган тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны гуравдугаар сараас хойших хамгийн доогуур үзүүлэлт юм.

Хятад улс нүүрсний олборлолтоо нэмэгдүүлэхээр зорьж байгаа аж. Хятадын Нүүрсний үндэсний ассоциациас мэдээлснээр, энэ онд тус улсын нүүрсний хэрэглээ болон дотоодын олборлолт аль аль нь нэмэгдэхээр байна. Харин нүүрсний импорт өнгөрсөн оны түвшинд хадгалагдах төлөвтэй. Ялангуяа коксжих нүүрсний импорт өмнөх оныхоос буурч болзошгүй байгаа юм.

"Bank of America"-ийн уул уурхай, металын салбарын хурал дээр (2021.05.18) “Anglo American” компанийн Гүйцэтгэх захирал Mark Cutifani коксжих нүүрс дараагийн 15-20 жилд дэлхийг ногооруулах үйлсийн нэг хэсэг байна” гэж мэдэгджээ.

Тэрбээр “Дэлхийн ган үйлдвэрлэлд коксжих нүүрс хэрэгтэй бол нөгөө талаас дэлхийн улс орнуудад эдийн засгаа нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлаас ангижруулахад ган хэрэгтэй” гэж  хэлжээ. Тус компани  эрчим хүчний нүүрс олборлолтын үйл ажиллагаагаа хумьж байгаа ч сайн чанарын коксжих нүүрсний олборлолтоо үргэлжлүүлэхээ мэдэгдсэ байна. “Anglo American” 2035-2040 онд коксжих нүүрс олборлолтоо үргэлжлүүлэх аж.

Монгол Улсад Covid-19-ийн тохиолдлын тоо эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотойгоор нүүрсний экспорт цаашид ч буурах төлөвтэйг “SXCoal” мэдээлж буй юм.

Монгол Улс 2021 онд 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Нэгдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 9.1 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ нь нийт төлөвлөсөн хэмжээний 21.6 орчим хувьтай тэнцэж байна.

Эх сурвалж: XINHUA, BLOOMBERG, METAL BULLETIN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2021-06-29 192.82.81.189

Төмөр замаар нүүрс тээх боломжгүй учраас маш их орлого алдаж байна. Женкогийн гавьяа.

Avatar

эрдэнээ 2021-06-29 49.0.154.200

за болж ард бидэнд хүртээлгүй юм чинь газар доороо байж байг америк т баярлалаа

Avatar

Зочин 2021-06-29 202.126.90.136

Үхчийсэн Жонхуугаас болж бид 10н тэрбум доллар олох боломжийг салхинд хийсгэв.

Avatar

Опоо яая гэхэв 2021-06-29 69.138.231.52

Одоо яая гэхэв дээ. Үнэн байдалтай нийцэж үз, Хятад мянга тийчлээд АНУ аас хараат. Манайх дотроо алалцаж байж бүх боломжоо үгүй хийлээ

Avatar

Зочин 2021-06-29 202.126.89.149

МАНгаруудын МАНдуулсан хорооноогийн улмаас хятад хилээ хаав. 5сард манайхаас нүүрс гаргаагүй шахамшдээ. Одоо ч гол боомт Цагаанхад 0 зогсолт хийж бгаа.

Avatar

Хятадаас ирэх танкыг хүлэхийн тулд төмөр замыг 10 жил гацаасан он жилүүд 2021-06-29 192.82.80.154

Сонин шүү дээ ард түмнийг машинаар нүүрс зөөлгөн говийн байгаль орчинг там болгож олон жолооч нар нүүрстэй машинтайгаа онхолдож цөөнх нь шатаж монголын эдийн засаг нүүрсээ экспортолж чадахгүйгээс ам доллар өч 2850 төгөрг болж бараа таваарыг үнэ өсөж хэзүү амьдралд голлох нөхцөлийг бүрэлдүүлсэн Х.Баттулгыг ерөнхийлөгчөөр сонгосон танк хүлэх дуртай ха масс өөрөө гайхамшиг юм

Avatar

Зочин 2021-06-29 202.126.89.149

Улина биз лүй овогт хасаг шээс

Avatar

Зочин 2021-06-29 202.9.46.207

тэнэг хог, бүр нэг мояа царайлсан, юу ч мэдэхгүй, мал байсан бол чи илүү хэрэгтэй байх байж

Avatar

Зочин 2021-06-29 202.9.46.207

яг үнэн

Avatar

Зочин 2021-06-29 122.201.22.214

Алдагдсан боломжоо сайн тооцож гаргаад Женко, Зи хоерыг нарсанд нь суулгах шаардлага тай болж бн!!

Avatar

Зочин 2021-06-29 64.119.22.120

uls turiin bodlogo, mungunii mun chanar iim l baidag yum daa. USA hyatadiig daisan daisan gej baigaad l mungu hiij chadaj baina. harin bid yaj baina.

Avatar

х 2021-06-29 202.9.47.15

х** аж мөөрхөөс өөр юм чадахгүй хүн малуууд

Avatar

Зочин 2021-06-29 202.131.246.134

Бусдын алдаанаас суралцаж чадахгүй, буруугаа хүлээж чадахгүй, бугшсан буруу тогтолцоо үүссэний үр дүн ийм л байна

Avatar

Зочин 2021-06-29 202.9.46.145

Америк бусад улс орнуудын сорон мөлжиж хүчирхэг болсон. Тэдэнд Монгол түй ч хамаагүй. Оркууд л Америк гэж далдагнадаг. Учраа мэднэ шүү.

Avatar

Зочин 2021-06-29 107.117.172.45

Америк өөрийнхөө нүүрсийг Хятадад зараадхаж л дээ….хэнийг сорон мөлжөөв?

Avatar

Зочин 2021-06-29 202.126.89.191

Оркууд ойлгохгүй ээ гээд байгаа юм биш үү. Ганц өгүүлбэр уншаад ойлгохгүй юмнууд Америк гээд үхчих гээд байдаг л даа. Юм уншиж толгойгоо цэнэглэж бай, цагаачаа.

Avatar

Зочин 2021-06-29 107.117.172.45

Бас л эргүү гар уу гүү юу

Avatar

Зочин 2021-06-29 107.117.172.45

Америк юу ч хийсэн хөгийн гуйлгачингууд харааж зүхдэг юм доо…..

Avatar

Хаха 2021-06-29 203.23.199.204

Жонхуугийн балаг хэзээ төгсөх юм бол оо

Avatar

Unshigch 2021-06-29 133.62.186.54

Temer zamiin asuudaliig ali ert hendej buruu zamaar yavj baigaag delgej tavisan yum. Gol buruutan Battulga-iig erenhiilegch bolgood asliig harsan zev shiidver gargaj ehlejb aisan Enhsaihan-iig shorond hiisen. Tegeed bygdeeree Enhsaihaniig am niilen muu muuhaigaar ni duudaj baigaa. Ynen yg helsen hynd esh hozon sanadag ni ergeed eersdiin tolgoi deer irseer baigaagaa bas l byren oilgoh boloogyi baina.

Avatar

Зочин 2021-06-29 107.117.172.45

Энхсайхан ТТ-Гашуунсухайтын төмөр замын далан нэртэй 280 сая долларын үнэтэй ОВООЛСОН ШОРООНД АУДИТ оруулна гэж зүтгээд буруудсан….алан х***х ажиллагаа,терроризм гэж баахан өвчигнаад барахгүй болоод сүүлдээ машины хэрэг тохсон болоод шоронд хийсэн….ҮНЭНЭЭР ЯВБАЛ ҮХЭР ТЭРГЭЭР ТУУЛАЙ ГҮЙЦНЭ…гэж нэг үг байдаг…женко үнэнд гүйцэгдэж оймсоо гозолзуулж пиджакаа нөмрөх цаг ирнэ ээ

Avatar

Зочин 2021-06-29 103.80.210.183

нэмээд өвчинөөр олон хүн алсан хэрэг тохогдоно. төо эргэж хууль хатуурхана шүү.

Avatar

Г 2021-06-29 64.119.23.176

1 дутуугын комплекстой хулгайчаас болж энэ улс орон ямар их боломж алдаж бнаа? Багаар бодоход 15 тэрбум доллар! УБ шиг 3 хот барихаар мөнгө шүүдээ! Одоо араас нь 2 дутуу ороод ирсэн! Яанаааааах?

Avatar

Зочин 2021-06-29 107.117.172.45

ТТ-Гашуун сухайтын,Нарийн сухайт-Шивээхүрэнгийн стандарт царигийн төмөр замуудыг аль эрт 10-аад жилийн өмнө бариад дуусгачихсан байсан бол бид өдийд ингэж балраа ч уу,үгүй ч үү? женко батлага охиноороо баахан юм яриулж өөрийгөө магтсан байна лээ….арчаагүй эр хүн л авгай хүүхдүүдийнхээ аруур ордог юм доо

Avatar

Зочин 2021-06-29 66.181.180.238

Гэмт хэргийн угшилтай халтмаагийн баттулга гэгч этгээдийн Халх Монголчуудад хийсэн нүгэл.

Avatar

Иргэн 2021-06-29 139.5.218.60

Хулгайч улс төрчид нь төмөр зам барих 280 сая долларыг нь шороо овоолж хаяад идчихээгүй бол Монгол ингэж балрахгүй л дээ. Хүрэлсүх тэр новшнуудад хариуцлага тооцоосой билээ

Avatar

Зочин 2021-06-29 147.135.36.175

Төмөр зам барих ажлыг улс төржүүлж гацааж зам биш овоолсон шороо болгосон улсууд нь МАН-хан гэдгийг яагаад ойлгодоггүй улсууд вэ.

Avatar

Зочин 2021-06-29 107.117.172.45

Нарийн төмөр замаар Хятадууд танкаа ачаад ороод ирнэ,Монголын хилийг 6 газраар сэтлээд хамаг баялагийг маань үнэгүй зөөгөөд дуусгах гэж байна гэдэг үлгэр хэнийх билээ?….бас төмөр ам барьж чадахгзй бол хариуцлагаа хүлээхэд бэлэн байна гэж ТВ-ийн камерын өмнө хэн ханхалзлаа…..

Avatar

Зочин 2021-06-29 124.158.96.87

Жонхуугийн балагаар монгол хэцүүдэж байна даа.

Avatar

С 2021-06-29 64.119.23.242

Гадаадад байгаа монголын оффшорчдын мөнгөөр хэдэн ч цахилгаан станц, төмөр зам, боомтын өргөтгөл хийх боломж бий.

Avatar

иргэн 2021-06-29 202.179.24.83

ямарч чадвар чадамжгүй Төр засаг ЗГ-тай Бид уруудаж доройтоно уу гэхээс Өөдлөнө гэсэн ойлголтгүй болжээ,

Avatar

Монгол 2021-06-29 64.119.22.96

Америкчуудад баярлалаа. Монголын баялаг маань үр хойчид маань үлдэх нь…

Avatar

зо 2021-06-29 202.9.40.30

тэр үед нүүрс үис болно

Avatar

М 2021-06-29 202.21.107.73

Нүүрс нүүрсээрээ л байх болно, харин газар дэлхийгээ сүйтгэгчид үнс болж мэднэ

Avatar

Зочин 2021-06-29 107.117.172.45

Нүүрс ч нүүрсээрээ л байна л даа….харин нүүрс маань үнэ нь навс унаад ахиухан хэдэн доллар болж чадахаа болино….тийм учраас л нүүрс үнс болно гэж хэлээд байгаам шүү дээ….доллар байхгүй бол,долларын үнэ өөрөө өснө дагаад юмны үнэ тэнгэрт хадна

Avatar

Onoch 2021-06-29 122.201.22.58

Юу ч мэдэхгүй хүний үгээрүгхийгчид

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж