"Орон нутагт халдвартай хүн нас барах эрсдэл өндөр байна" | News.MN

"Орон нутагт халдвартай хүн нас барах эрсдэл өндөр байна"

"Орон нутагт халдвартай хүн нас барах эрсдэл өндөр байна"

"Орон нутагт халдвартай хүн нас барах эрсдэл өндөр байна"

Улс орон даяар дархлаажуулалтын ажил үргэлжилж, өчигдөр (2021.06.28)-өөс 12-15 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр вакцинжуулж эхэлсэн билээ. Халдварын тархалт нэмэгдэхийн хэрээр хүн амын дунд дархлаа тогтоогүй бүлэгт өвчлөлийн эрсдэл нэмэгдэж буй юм. Тиймээс хүүхдийн вакцинжуулалтын төлөвлөгөө, вакцины нөөц болон үр дүнгийн талаар Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхантай ярилцлаа.


Улсын хэмжээнд 12-15 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэллээ. Төлөвлөгөөний дагуу энэ насны хэчнээн хүүхэд вакцин хийлгэх вэ?

-12-17 насны 290 мянга гаруй хүүхдийг вакцинд хамруулахаар төлөвлөсөн. Хүүхдийн вакцинжуулалт 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд хийгдэж байна.

-Вакцины нөөц хангалттай байгаа юу, нэмэлт татан авалт хийх үү? 

-"Файзер" вакциныг анх 12 мянган тун татан авч байсан. Түүнээс хойш ирж буй вакцинаар ахмад настан, жирэмсэн, хөхүүл эхчүүд болон хүүхэд гэх мэтчилэн төлөвлөгөөт хуваарийн дагуу дархлаажуулж байна. 80 мянган тун вакцины татан авалт хийлээ гэж бодоход нэгдүгээр тунд тал хувийг нь хийж, үлдсэн хувийг нь хоёрдугаар тунд хамрагдах иргэдэд хүргэх зохицуулалттай ажиллаж байна.

-Хүн амын дунд тархаж буй халдварын тодорхой хувийг хүүхдийн өвчлөл эзэлж байна гэлээ. Яг  хэдээс хэдэн насны хүүхэд Covid-19-өөр өвчилсөн байна вэ?

-Нийт батлагдсан халдварын тухайд авч үзвэл, зургадугаар сарын 25-ны өдрийн байдлаар 107262 тохиолдол улсын хэмжээнд бүртгэгдсэн. Үүний 22.46 хувь буюу 24095-ыг хүүхдийн өвчлөл эзэлж байгаа юм. Covid-19 -өөр өвчилсөн хүүхдүүдийг насны бүлгээр ангилж үзвэл,

  • 0-4 насны хүүхэд 26.3 хувь,
  • 5-9 насны хүүхэд 33.1 хувь,
  • 10-14 насны хүүхэд 27.1 хувь,
  • 15-17 насны хүүхэд 12.5 хувийг тус тус эзэлж байна.

Халдвар авч байгаа хүүхдүүд ихэвчлэн ойрын хавьтал болж, гэр бүл буюу ахуйн хүрээнээс өвчилж байгаа юм. Монгол Улсын хэмжээнд нэг сая 185 мянга гаруй хүүхэд байгаа гэсэн статистик бий. Энэ нь нийт иргэдийн дийлэнх хувийг эзэлж байгаа учраас дархлаажуулалтад хамрагдахгүй бол өвчлөлийн тоо буурахгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд сайн дурын үндсэн дээр, эцэг эхийн зөвшөөрөлтэйгөөр вакцинд хамрагдах нь дархлаа тогтоохоос гадна хичээл, сургуульдаа явах, хэвийн амьдралдаа эргэн орох боломжийг бүрдүүлнэ.

"12-ООС ДООШ НАСНЫХАНД ВАКЦИН ХИЙХ ЭСЭХ АСУУДАЛД СУДАЛГААНЫ ТҮВШИНД ЯВЖ БАЙНА"

5-9 насны хүүхдүүдийн дунд өвчлөл хамгийн өндөр хувиар бүртгэгдсэн байна. 12-оос доош насны хүүхдүүдэд вакцин хийж эхлэх тов гарсан уу?

-Бид эхний ээлжид 12-17 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулна. Үр дүнг судалж байж дараагийн насны бүлэг буюу 12-оос доош насны хүүхдүүдийг вакцинд хамруулах эсэх тухай яригдана. Одоогоор 12-оос доош насны хүүхдүүдийг дархлаажуулах төлөвлөгөө гараагүй. "Файзер" болон бусад үйлдвэрийн вакцин хүүхдэд дархлаа тогтоож байгаа эсэх талаар судалгааны ажлууд хийгдэж байна. Тухайлбал, дэлхийн олон оронд "Файзер" вакциныг 12-15 насны хүүхдүүдэд хийсний дараа халдвараас 100 хувь хамгаалж байгааг тогтоож, хүүхдүүдийг албан ёсоор вакцинжуулж байна. "Синофарм" үйлдвэрийн вакциныг зургаан сараас дээш насны хүүхдүүдэд хийж, вакцины үр нөлөө ямар байгааг тодорхойлох судалгааны ажлууд улс орнуудад хийгдэж байна. Тэдгээр судалгааны ажлын дүн мэдээ хараахан хэвлэгдэж гараагүй. "Спутник" вакциныг ч мөн адил судалж байгаа бөгөөд хүүхдэд дархлаа сайн тогтоож байгааг мэдээлсэн. Мөн БНХАУ-д "Синовак" үйлдвэрийн "Коронавак" вакциныг 3-17 насны хүүхдүүдэд хийхийг зөвлөсөн мэдээллүүд байна.

-Covid-19-өөр гурван ч хүүхэд амиа алдлаа. Хамгийн сүүлд хоёр сартай нялх хүүхэд гэртээ эндсэн талаар Эүүл мэндийн яам болон Нийслэлийн эрүүл мэндийн газраас зөрүүтэй мэдээлэл өгсөн. Та энэ асуудал дээр тайлбар өгөхгүй юу?

-Харамсалтай тохиолдол гарч, хоёр сартай нялх хүүхэд нас барсан. Бид тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Өрхийн эрүүл мэндийн эмч нар "Сүүлийн гурван өдөр очиж үзэхэд хүүхдэд халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй" гэсэн мэдээлэл өгсөн. Иргэд "Эмнэлэг хөхүүл эхчүүдийг хүлээж авахгүй байна" гэж олон нийтийн сүлжээнд бичиж байна. Эмнэлэг болон эмч, ажилтнууд ачаалал ихтэй ажиллаж байна. Орны хүрэлцээ ч хангалттай биш болж байна. Энэ нөхцөл байдлыг харгалзаж, иргэд хүлээцтэй байх хэрэгтэй. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ихэнх эмч нар өвчилсөн. Түүнээс болж эмч, ажилчдын хүний нөөц дутагдах тохиолдол ч гарч байна. Аль болох зохион байгуулалтыг зөв хийж, ард олны эрүүл мэндийг сахин хамгаалах гэж хичээж байна. Хөхүүл эхчүүдийг ор дүүрсэн зэрэг шалтгаанаар буцаах тохиолдол гарч байгааг үгүйсгэхгүй.

-Насанд хүрсэн хүнтэй харьцуулахад хүүхдэд илрэх хариу урвал ямар байгаа вэ. Ялгаатай шинж тэмдэг ажиглагдаж байна уу?

-Хүүхдэд илрэх шинж тэмдэг хоёр төрөл байна. Нэгдүгээрт, вакцинд хамрагдсаны дараа илрэх ерөнхий шинж тэмдэг. Халуурах, ядрах, сульдах, тариа хийлгэсэн газарт хөндүүр орох гэх мэт. Харин хоёр дахь төрөл нь ховор тохиолдох шинж тэмдэгтэй. Даралт унах, шок өгөх зэрэг тохиолдол богино хугацааны дотор илэрч болдог. Энэ үед шаардлагатай хариу арга хэмжээ авах эмийн бэлдмэл бэлдсэн. Мөн яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт вакцины тусгай дуудлага хүлээн авах зохицуулалт хийсэн. Гэхдээ вакцин хийлгэж, хоёр тундаа бүрэн хамрагдаад 14 хоносон ч иргэд тайвширч болохгүй. Халдвар хамгааллын дүрэм журмаа сайтар баримтлах ёстойг эцэг, эхчүүд хүүхдүүддээ мөн зөвлөх нь зүйтэй.

"ОРОН НУТАГТ ХАЛДВАРААР ӨВЧИЛЖ ХҮНДЭРВЭЛ НАС БАРАХ ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА"

-Орон нутагт нөхцөл байдал хүндхэн байгаа талаар мэдээлж байна. Аймаг, сумдад эрсдэлийн үнэлгээ хийсэн үү?  

-Хөдөө, орон нутагт бэлэн байдал шалгаж, эрсдэлийн үнэлгээ хийхэд аймгуудын тодорхой хувь “Улбар шар түвшин”-д байна. Мөн зарим аймаг хүн амын дунд халдвар өргөн тархсан буюу “Улаан түвшинд” шилжсэн байгаа юм. Тиймээс аймгууд нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээг маш сайн хэрэгжүүлэх хэрэгтэй.

Яагаад гэвэл хөдөө байгаа хүний биеийн байдал хүндэрвэл шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, аппарат зэрэг байхгүй. Тиймээс архаг хууч өвчтэй болон биеийн байдал нь хүндэрсэн иргэд халдвараар нас барах эрсдэл өндөр байна.

Үүнийг иргэд ойлгож, аялал зугаалга зохион байгуулахгүй байх, айл хөршийндөө зочлохгүй байж аль болох халдварын дэглэмийг чанд баримтлах ёстой.

-ЭМЯ-наас өмнө нь долдугаар сарын эхээр сүргийн дархлаа тогтоно гэж мэдээлсэн. Хэзээ хүн амын дунд халдварын тохиолдол буурах төлөвтэй байна вэ? 

-Хүн амын дунд дархлаа тогтолт үүсэх хугацааг нарийн хэлэх боломжгүй. Нийт хүн амын 80 гаруй хувь вакцин хийлгэж байж нийтийн дархлаа тогтоно.

Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь хүүхэд. Одоогийн байдлаар вакцинд хамрагдсан нийт нэг сая 900 мянга гаруй иргэн байна. Үүний 20 хувь нь хамгаалагдсан буюу зөвхөн нэгдүгээр тунгаа хийлгэсэн гэж үзвэл 400 мянган хүн халдвараар өвчлөх эрсдэлтэй байна. Монголд вакцины нэгдүгээр тунд хамрагдсан болон вакцин хийлгээгүй байгаа иргэд дээр хүүхдүүдийг нэмбэл ойролцоогоор нэг сая 600 мянган хүн өвчлөх эрсдэл өндөр байгаа юм.

Сүүлийн үед вирусийн мутаци зэрэг хувилбарууд мөн гарч ирж байна. Өмнө нь 15 минут амны хаалтгүй хүнтэй харилцахад халдвар дамжих эрсдэлтэй байсан бол одоо 3-5 минутын дотор халдвараар өвчлөх эрсдэлтэй болсон. Халдварлуулах чадвар өндөр байгааг иргэд ойлгох хэрэгтэй байна.

-Бусад товлолт вакцинд хамрагдах хугацаа нь болсон, эсвэл харшилтай хүүхдүүд Covid-19-ийн эсрэг вакцин хийлгэх боломжтой юу?

-Дархлаажуулалтад хамрагдах хүүхдүүдийн хувьд бусад вакцин тариулах хугацаа нь нэг сарын зайтай байх шаардлагатай. Хэрэв товлолын вакцинаа хийлгэсэн бол нэг сарын дараа Covid-19-ийн эсрэг вакцин хийлгэнэ. Мөн архаг, халдварт өвчтэй бол эдгэрснээс хойш нэг сарын дараа дархлаажуулалтад хамрагдах нь зүйтэй байдаг. Хүүхдүүд вакцинаа идэвхтэй хийлгэж байгаад талархаж байна.

-Вакцинд хамрагдах хүүхдүүдэд ямар зөвлөмж өгч байгаа вэ?

-Вакцин хийлгэх гэж байгаа хүүхдүүд урьд өдөр нь сайн унтаж амарсан, хоол ундаа идсэн байх хэрэгтэй. Мөн тариулсан хэсэгт гурав хоног ус хүргэхгүй байх нь зүйтэйг мэргэжлийн байгууллагууд болон вакцинжуулалтын цэгийн эмч нар зөвлөж байна. Дархлаажуулалтын цэгийн ачаалал их байвал бид Нийслэлийн эрүүл мэндийн газартай ярилцаж цэгийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулалт хийнэ. Гэхдээ вакцинжуулалт эхэлсэн эхний 2-3 өдөр ачаалал эрс нэмэгддэг талтай. Тиймээс иргэд заавал өнөө, маргаашдаа гэж дугаарлаж зогсохгүйгээр 4-5 хоногийн дараа ч хүүхдүүдээ вакцинд хамруулах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Чааваас даа 2021-06-29 64.119.25.30

Энэ нэг онигор нүдтэй, жонгор хоолойтой царай муутын туйлын утгагүй зүйл ярихыг сонсохоор ой гутах юм. Өөр олигтой хүн олддоггүй юу

Avatar

Зочин 2021-06-29 192.82.68.108

Хүүхдүүд нас барсан гэдэг нь худлаа л байгаамдаа хужаааа вакцин шахах гээл сэтгэл санааг нь засаад байгаа бололтой үхэрнүүдээ.Иргэд тэгээд бас хүлээцтэй үхэцгээ гэнүү

Avatar

Зочин 2021-06-29 64.119.16.10

Монголд дархлаажуулалт биш, вакцинжуулалт биш, харин вакцины туршилт явагдаж байгаа юм.

Avatar

Зочин 2021-06-29 202.9.46.75

Aliin bolgon corona gj solioroh ym be yaduural gazar avlaa

Avatar

ESUIGEN 2021-06-29 197.210.44.228

Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2.223.746.107.44 төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802.
Одоо хэрэгжүүлэх.
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу

Avatar

Арай 2021-06-29 59.153.114.30

Энийг шалгадаг газар баына уу

Avatar

Зочин 2021-06-29 216.38.195.77

oyc

Avatar

ubchinxaldaaj ,out bolgotsgoox sanaatsi,dairsan,TENDEE,taxiagaa,uchnuungazra nyyrs 2021-06-29 216.38.195.77

cyrganj,jigjemj, taramdchaad,xiideg UBCHIN dairax,buurai bolgoxooc,

Avatar

yxsenii chun bayjij,xool bn,ylcuun olon cyyts bn, ene aixtar dairch shunadag,yum xiigeed saldgui galzuu ubchinv yax BOLJ BN,,XYNII ecoo bodotsgoo,tam butguu GARGAAD bai gecen ynen yum bnERYYL BAIX 2021-06-29 216.38.195.77

ubchtei xyn 2 s ulyy xyyxed gargamgyi,CHUTGURUJ alj chadgyi Bain sainiix ni xuuxdiigbugdii ni ALCHAAD chutguriiga bool boloxgyi yu.

Avatar

Зочин 2021-06-29 172.58.141.2

Ene livshiig zailuulaachee

Avatar

ТОМОР ЗАМЫН ЭМНЭЛГИЙН ХУЧ ЧАДЛЫГ ЦАР ТАХАЛЫН ЭСРЭГ АШИГЛАЯ 2021-06-29 64.119.20.109

ЦАР ТАХАЛЫН ЭНЭ УЕД МОНГОЛЫН ТОМ ЭМНЭЛГУУДИЙН НЭГ ТОМОР ЗАМЫН ЭМНЭЛЭГ ЦАР ТАХАЛЫН ЭСРЭГ ТЭМЦЭОД ОГТ ОРОЛЦОХГУЙ ЦООН ХЭДЭН ХУНД УЙЛЧИЛСЭН БОЛООД АСАР ХУЧТЭЙ ЭМНЭЛГИЙН НООЦ БОЛОЛЦОО ХИЙ ХООСОН ОНГОРЧ БАЙГАА НЬ МАШ ХАРАМСАЛТАЙ УОК -ч ЭНЭ ТАЛААР ТОМОР ЗАМЫН ЭМНЭЛГИЙН ХУЧ ЧАДЛЫГ ЭНЭ ХУНД ХЭЦУУ УЕД ЦАР ТАХАЛЫН ЭСРЭГ ТЭМЦЭЛД АШИГЛАХ ЕСТОЙ ТОМОР ЗАМЫН ЭМНЭЛЭГ МАШ ТОМ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГА ЦАР ТАХАЛЫН ЭСРЭГ ТЭМЦЭЛД ОРОЛЦОХГУЙ БАЙГАА Н Ь МОНГОЛД УЛААНБААТАРТ НООЦ БОЛОЛЦОО БАЙСААР БАЙНА ЗОВХОН ЗОХИОН

Avatar

Иргэн 2021-06-29 139.5.218.60

Энэ 7 хоног бороотой байх юм байна. Гэр гэртээ яс хэд хоног суучих. Халдвар хамаагүй багасна.

Avatar

Зочин 2021-06-29 64.119.24.85

Энэ мангар хятад хүүхнээ ажлаас нь хал. Худал ярьж, хулгай хийхээс өөр шидгүй хүнийг халах нь ёс юм.

Avatar

Зочин 2021-06-29 202.9.46.159

Yag!!

Avatar

Зочин 2021-06-29 66.181.185.56

Энэ мэлээллийг ерөнхий сайд Оюун-Эрдэнэ, ерөнхийлөгч Хүрэлсүх нарт уншуулах юм сан өвчил эмчилнэ үхэг гэсэн бодлогоо өөрчилж өвчлүүлэхгүй өвсилсөнг нь эмчилнэ гэсэн бодлого барих хэрэгтэй үүний тулд хатуу хөл хорио тогтоох

Avatar

Арай ч дээ 2021-06-29 139.5.218.37

Энэ нөхөр төрийн захиргааны албанд ажиллах хуулийн шаардлага хангахгүй нөхөр ковидын хуулиар халхавч хийж амь зогоож байна

Avatar

Зочин 2021-06-29 43.242.243.114

12 nastai geheer 2009 ond tursun huuhdiig vaktsinjuulna gej oilgogdoj bna. Gehdee 2009 onii 10 sard tursun, odoo 11 nas 9 sartai huuhed vaktsin hiilgej bolohuu?

Avatar

Зочин 2021-06-29 192.82.65.225

яг үнэндээ өдөр бүрийн 11-н мэдээ бол шал худлаа гэдгийг хүн болгон мэдэж байгаа, улсаараа короно туссан нь МАН-н сонгууль , батлага 2-н гайнаас болсон

Avatar

Зочин 2021-06-29 66.181.176.217

бусад намууд сонгуульд оролцоогүй билүү оролцсон ч сурталчилгаа хийгээгүй юм байлгүй дээ . энэ хүн бичсэнээр

Avatar

иргэн 2021-06-29 202.179.24.83

сэтгэгдэл устгаж байна

Avatar

иргэн 2021-06-29 202.179.24.83

бас л Иргэдийн тархийг угаах зүйл яриад л сууж байна, Худлаа шүү дээ, Иргэд дээ иймэрхүү зүй ярьж байгаад л Албан хүчээр шахуу чанаргүй вакцин шахсан одоо хаа байна тэгээд Халдвар улам нэмэгдээд Нас баралт ч улам нэмэгдлээ, тэгэхэд Гадны Улс орнууд Иргэд дээ чанартай вакцин тарьсан Улс орнууд тэмцээн уралдаан зохиогоод үзэгчид нь маскгүй байцгааж байна

Avatar

Зочин 2021-06-29 202.9.46.159

Солиот

Avatar

Хөдөөний мангуу 2021-06-29 202.126.89.31

Чи өөрөө солиот. Сэтгэцийн өвчин, наад донгоо очиж үзүүл. Үхэр монгол. Эргүүтсэн төлөг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж