Ц.Нямдоржийг "гишгэж" гарч ирсэн улстөрч | News.MN

Ц.Нямдоржийг "гишгэж" гарч ирсэн улстөрч

Хуучирсан мэдээ: 2021.06.29-нд нийтлэгдсэн

76:1

Ц.Нямдоржийг "гишгэж" гарч ирсэн улстөрч

Ц.Нямдоржийг "гишгэж" гарч ирсэн улстөрч

News агентлаг УИХ-ын гишүүдийг нэрсийн дарааллаар танилцуулдаг 76:1 булангийнхаа энэ удаагийн дугаарт УИХ-ын сонгуулийн 20-р тойрогт нэр дэвшиж, ялалт байгуулсан Дамбын Батлутыг танилцуулж байна.


Орхон аймаг хэдийнээсээ аль нэг намд давуу эрх олгохгүйгээр өнгө алаглуулж УИХ-д төлөөллөө сонгодог тойрог.  Тус тойрогт энэ удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшиж, анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүн бол Д.Батлут.

Цахилгааны инженер мэргэжилтэй Д.Батлут эрдэнэтчүүдэд бол танил улстөрч. Ялангуяа сүүлийн 10 гаруй жил аймгийнхаа Засаг даргын Тамгын газарт, төлөөлөгч, Засаг даргаар ажиллаж байсан нэгэн. Эрх баригч МАН энэ удаагийн сонгуульд олон аймгийн Засаг дарга “сойсон” бөгөөд сонгуулийн өмнөх дөрвөн жил аймагтаа танигдсан хүмүүсийг нэр дэвшүүлсэн юм.

Ингэхдээ түүнийг Монголын парламентад хамгийн олон удаа сонгогдсон, хууль зүйн салбарын “загалмайлсан эцэг” гэгддэг Ц.Нямдоржтой хамт нэр дэвшүүлж байв. Гэхдээ тэр МАН-ын, Монголын “шилдэг” парламентчдыг хол тасархай орхиж, 2020 оны УИХ-ын сонгуульд хамгийн өндөр санал авсан нэр дэвшигч болсон юм.

Д.Батлут өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа олны анхааралд өртөж, хэл дагуулах нь их байлаа. Ялангуяа Тамгын газрынхаа ажилтнуудад байр өгсөн, төрийн албанд ажилласан жилээр нь тооцож байр олгосон асуудал нь хэсэг маргаан дагуулж байв. Гэхдээ тэрбээр энэ талаар тайлбарлахдаа төрийн албанд ажилласан журмыг нь үндэслэснээс гадна залуу гэр бүлийг дэмжиж байр олгосон нь үнэн. Залуу хүмүүсийг би дэмжинэ хэмээн эл шуугианыг дарж байв. Яг үүн шигээ Эрдэнэтчүүдэд гавьяа байгуулсан нэг зүйл бол Шинжлэх ухаан технлогийн паркыг байгуулсан явдал. Эрдэнэтчүүд төдийгүй монголчуудын саалийн үнээ "Эрдэнэт" үйлдвэр урд хөршөөс өндөр үнээр, их хэмжээгээр худалдан авч байсан электрод, эко будаг зэргийг дотоодод үйлдвэрлэж, нийлүүлж эхэлсэн явдал. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэт" үйлдвэрээс гадагшаа урсдаг мөнгөн урсгалыг зогсоож, дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, 100 хувь үйлдвэрийн хэрэгцээг хангадаг болсон нь эдийн засгийн хувьд томоохон дэвшлийг авчирсан хэмээн орхончууд ам сайтай байдаг.

Аймгийн Засаг дарга нарын хувьд төрийн бүх шатанд хаана ямар ажил чухал, иргэндээ хүрч ажиллах, ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг зүйл нь ажлын байр. Эрдэнэт үйлдвэрийг дагасан олон аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулж, дотоодын хэрэгцээ хангахад ээлтэй Засаг дарга байсан гэж нутгийнхан нь үнэлдэг аж.

Улстөрчдийн хувьд тэрбээр орон нутагтаа мэргэшсэн нэгэн. Сүүлийн найман жилийн хугацаанд Орхон аймгийн МАН-ын даргаар ажиллажээ. Аймгийнхаа төрийн бүхий л шатанд ажилласан туршлагатай, шат өгсөж яваа улстөрч.

Харин УИХ-д бол тэр шинэ тоглогч. Гэсэн хэдий ч аж ахуйн ажилд гаршсан Засаг даргын зангаа гээлгүй өнөөдөр Улаанбаатар-Эрдэнэт чиглэл рүү зам тавих том амбицаа тэр эхлүүлжээ. Ингэхдээ Улаанбаатар-Шар хөтөл-Эрдэнэт чиглэлд 100 км хатуу хучилттай зам барих ажлыг эхлүүлж, ТЭЗҮ-гээ боловсруулаад эхэлсэн бөгөөд санхүүжилтийн хэлэлцээрүүдээ ч амжилттай хийж эхэлсэн байна. Эрдэнэт-Улаанбаатарын чиглэлд иргэд 400 орчим км зорчиж буй. Тэгвэл Улаанбаатар-Шар Хөтөл-Эрдэнэт чиглэлд хатуу хучилттай авто зам тавьснаар 100 орчим км товч болно. Энэ нь Эрдэнэт хот болон Булган, Хөвсгөл, Төв аймгийн иргэдийн цаг, мөнгийг хэмнэх чухал хөрөнгө оруулалт гэдгийг тэр олж харжээ. Дархан-Улаанбаатарын замаа засч чадахгүй, хоёр Ерөнхий сайд, гурван Зам тээврийн сайдын нүүр үзэж буй эрх баригч МАН Д.Батлутын амбицыг гүйцээнэ гэдэг юу л бол. Гэхдээ санхүүжилтээ шийдэж чадвал МАН байна уу, Д.Батлут нь байна уу хийчих л асуудал. Ямар ч гэсэн тэр сонгогдсон тойргийнхоо иргэдэд “таалагдах” барьж авсан, дандаа ярих зүйлтэй болсон. Харин түүнийг хэлснээ, амласнаа биелүүлэх эсэхийг ирэх дөрвөн жил харж, орхончууд дүгнэлтээ хийх болов уу.

Д.Батлут гишүүний хувь тойрогтоо танигдсан улстөрч боловч улсдаа, парламентад танигдах ажил одоогоор тодорхой бус. Хэсэг гишүүдийн хамт НДШ-ийг 2 хувиар бууруулах төслийг өргөн барьж, батлуулснаар өөрөөр түүнд автор болох хууль, гардаж хийсэн ажил тодорхойгүй байна.

Д.БАТЛУТ НАМТАР

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1985 онд Архангай аймгийн Ерөнхий боловсролын сургууль
  • 1992 онд Орхон аймгийн Ерөнхий боловсролын V дунд сургууль
  • 2004 онд ШУТИС-ийн харьяа Ш.Отгонбилэгийн нэрэмжит технологийн сургууль, цахилгааны инженер
  • 2007 онд Удирдлагын академи, төрийн удирдлага

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1994-2000 онд“Эрдэнэт хивс” ХХК-д туслах ажилтан
  • 2003-2006 онд“Дэлхийн Зөн Монголд” олон улсын байгууллагад гүйцэтгэх захирал
  • 2006-2007 онд Орхон аймгийн газрын Харилцаа барилга хот байгуулалтын газарт мэргэжилтэн
  • 2008-2012 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч
  • 2006-2013 онд НАМЗХ-ны дарга
  • 2013-2020 онд Орхон аймгийн МАН-ын дарга
  • 2010-2012 онд Баян-Өндөр сумын НАШБ-ын дарга
  • 2008-2020 онд Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, бүлгийн дарга
  • 2016-2020 онд Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ:

  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
  • 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
  • 2017 онд Алтан гадас одон

ГАДААД ХЭЛ:

Орос, Англи

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Орхон ИРГЭН 2021-06-29 66.181.177.48

Яг ҮНЭНДЭЭ УГ ХҮН НЬ ХҮН АЛАЖ ХҮРЭЭ ТАЛААГҮЙ БАЙХ!!! ХАРИН БУСАДЫГ НЬ БОЛ ХИЙСЭН ХҮНДЭЭ!!! ОРХОН АЙМГЫН ИРГЭД СОНГОГЧИДЫГ ТӨСВИЙН МӨНГӨӨР ХАЛАМЖ НЭРТЭЙ ХАХУУЛИЙГ ТУЛТАЛ ХИЙНЭ ШҮҮ ХАРИН ТЭР ТУЛДАА Л ЭНЭ ОЛОН ЖИЛ УЛС ТӨРИЙН АЛБИН БОЛЖ БАЙГАА ХҮН!!! ТҮҮНЭЭС БОЛОВСРОЛТОЙ ГЭЖ ХУДЛАА ХЭЛЭЭД ЮУ ГЭХЭВ!!! 10-АНГИАА АРАЙ ГЭЖ ТӨГССӨНЫГ НЬ АНГИЙН АНДУУД НЬ АНДАХГҮЙ АРГҮЙ ЗАЛЬТАЙ Л ХҮН, БАРИГДАНА ДАА БАРИГДАНА

Avatar

Зочин 2021-06-29 115.131.12.150

Хогийн хогийн новшнуудыг сонгосон тэнэг ард түмэн бүүр хогийн

Avatar

юнгэр 2021-06-29 202.126.88.212

Яах гэж албаар хүн хорлож байдаг юм бэ.Энэ хүн орос ,англи хэл мэдэхгүй.

Avatar

Зочин 2021-06-29 64.119.27.193

Za yostoi hel usgui hun shude.Erdeneted Tsetserlegt hureelen barina gj mash olon terbum togrog hussan hulgaich shde.

Avatar

Зочин 2021-06-29 103.26.195.178

Хууль тогтоох, бодлого боловсруулах чадвартай хүмүүсийг улс төрийн намууд иргэдэд санал болгож баймаар юм.

Avatar

Зочин 2021-06-29 124.158.96.242

Iim gishuun baidag ymuu anhbudaa harj baina yu hiij ywdag ym boldoo. Medehgui baihiig bodohod suudliin bugluus shineer mendeljdee huurhii

Avatar

Зочин 2021-06-29 122.201.22.214

Сонголт сохор гэж энэ биз?! Ккк.

Avatar

Эрдэнэтчүүдийн төлөөлөл 2021-06-29 66.181.168.82

Эрдэнэтчүүдийн төлөө хийсэн юмтай хэлэх үгтэй хүн дээ. Ажил хийдэг хүнд алдаа ч бий оноо ч бий иргэдийнхээ төлөө санаачлагатай сайн ажиллаж байгаа. Орон нутгийнхаа бизнес худалдаа эрхэлж байгаа иргэд аж ахуйн нэгж байгууллагаа сайн дэмжих бодлого хууль, журам хэрэгтэй байна даа Эрхэм Д.Батлут гишүүндээ цаашдынх нь ажил үйлсэд өндөр амжилт хүсье.

Avatar

Зочин 2021-06-29 115.131.12.150

Чи энэнөхрийн бөгсийг хэдээр долоодог вэ? Нэг долооход чамд хэдийг төлдөг вэ суганы үс ээ

Avatar

Сок 2021-06-29 202.55.188.34

Хэл мэддэг нь хийж чадаагүй л байна. Сэтгэл байвал болно до тэгээд, цаг хугацаа харуулнаа гайгүй

Avatar

Ш 2021-06-29 64.119.23.176

Махнаас өөр юм иддэггүй орк л бхдаа царай нь! Англи орос хэл энэнд арай томдох бхаа!

Avatar

Зочин 2021-06-29 66.181.160.73

angli hel bailaa yu

Avatar

Зочин 2021-06-29 122.201.26.172

Англии хул мэддэг гэж үү

Avatar

Зочин 2021-06-29 202.126.88.234

Энэ нь бидэн 2 орос англи хэлээр ойлгож ярьж чадах уулнаасаа хахаха

Avatar

Зочин 2021-06-29 103.57.93.217

Дүр эсгэсэн ардчилагчдын хийж чаддаг зүйл нь хүн гүжирдэж гүтгэх дайрч доромжлох,нэр төрийг нь гутаах,хийсэн ажлыг нь харлуулах үгүйсгэх, өөрсдөөсөө бусдыг дарангуйлагч, коммунист,фашист болгон цоллохявдал. Гэтэл өөрсдөөтолгойдоо жинхэнэ луйварчид залсан,эгнээндээ гурамжны архичид,танхай зэрлэг этгээдүүдийг цуглуулж үржүүлсэн,хийж буй ажил нь үймээн самуун дэгдээх,эмх замбараагүй байдал үүсгэх,хэлж байгаа үг нь алж х***х,тарчлаан зовоох,шонд өлгөх.Ийм л ардчилал эрх чөлөө ярьж хуурамч баг өмссөн

Avatar

Зочин 2021-06-29 202.126.89.149

Холь очиж уль баас идэгчээ

Avatar

Батаа 2021-06-29 192.82.83.84

Хүүкийн халдвар авсан нөхөр бололтой том төсөл ярьж сурталчилаад ахиухан цавчаа хийж бор ходоодоо дүүргэх байрын нөхөр байна. Угаасаа засаг дарга нар төсөвийн мөнгө идэж сурсан төрөөс төрсөн тэрбумтангууд байдаг шүү. Хүмүүсийн социализмын үеийн сэтгэлгээний үлдэгдэл дээр попорч байгаа коммунист хөрөнгөтөн байна. Одоогийн залуу үе эдгээр хүмүүсийг тоохгүй биздээ. АН-ын нэг дутагдал бол хийсэн ажилаа сурталчилж чададгүй, харин МАН бол хийгээгүй байж хийсэн юм шиг ярьдаг хүмүүс шүү.

Avatar

зочин 2021-06-29 192.82.86.178

Ялагдагсад хилэнтэй байна даа kkkkkkkkkkkk

Avatar

Зочин 2021-06-29 192.82.68.44

халтирчихгүй бол боломжийн хүн шиг . хэлтэй байлаа гээд хийсэн юмгүй хүн бишгүйдээ л байна .

Avatar

Зочин 2021-06-29 103.26.193.95

үхсэн МАН-ы хулгайчдыг сайн муу гэх нь. 2 баас тавьчаад энэ баас нь гоё энэ баас нь муухай гэж байгаагаас ялгаа алга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж