Сурвалжлага: "Хариуцлагын гэрээ"-г зөвшөөрөхгүй бол хаалгаа барь! | News.MN

Сурвалжлага: "Хариуцлагын гэрээ"-г зөвшөөрөхгүй бол хаалгаа барь!

Сурвалжлага: "Хариуцлагын гэрээ"-г зөвшөөрөхгүй бол хаалгаа барь!

Сурвалжлага: "Хариуцлагын гэрээ"-г зөвшөөрөхгүй бол хаалгаа барь!

-“Хариуцлагын гэрээ”-гээ байгуулсан уу?

-Үгүй ээ, хүргэлтээр л ажиллаж байна. Тэр гэрээнд бидэнд наалдах юм байгаа юм уу?

-Мэдэхгүй ээ, гэрээг нь харж байгаад л байгуулъя, үгүй бол хаалгаа барихаас яах вэ. Хүн хооллосон биш өрөнд орвол бүр баларна… гэж нэгэн цайны газарт түрээслэгчид ийнхүү ярилцах нь сонсогдов. Хотын төвд, хөл хөдөлгөөн ихтэй газар байрладаг атал эл хуль тус цайны газрын түрээслэгч Л.Насанжаргал зэргэлдээх цайны газрын түрээслэгчтэй жаргал, зовлонгоо хуваалцаж байгаа нь энэ. Түүний хувьд хоолны салбарт олон жил ажилласан ч өдгөө энэ салбарыг орхих хүртлээ цөхөрсөн аж. Учир нь, аж ахуйн нэгжүүдтэй байгуулж буй “Хариуцлагын гэрээ” хөл хорионоос илүү хүнд дарамт болжээ.

Тэрбээр “Хариуцлагын гэрээ"-г нарийн судалж, байгуулна. Үгүй бол хаалгаа барихаас өөр яах вэ дээ. Гэрээ байгуулсан биш ачаалал, дарамт үүрч, өрөнд орох эрсдэлтэй ажилласнаас хаалгаа барьсан нь дээр. Хоёр хуушуур, хоёр мантуун буузны 6500 төгрөг авсныхаа дараа тэр хүний эрсдэлийг үүрч, эмчилгээний зардлыг нь даана гэдэг бидэнд хүндрэлтэй. Маш өндөр торгуультай, үйл ажиллагааг нь хаах хүртэл арга хэмжээ авна гэж заасан. Муугаар бодоход манай цайны газраар үйлчлүүлсэн хүн халдвар авбал эмчилгээний зардлыг нь даахаар нөхцөлийг “Хариуцлагын гэрээ”-нд тусгаж байна. Амьжиргаагаа залгуулах гэж өр тавьж, түрээс төлж ажиллаж байгаа болохоос хэн нэгний төлөө эрсдэл үүрч, өрөнд орохыг хүсэхгүй” гэв.

Энэ мэтчилэн олон шалтгаанаар зарим цайны газар “Хариуцлагын гэрээ” байгуулаагүй ч иргэдэд заалаар үйлчилгээ үзүүлээд эхэлжээ. Хэрэв мэргэжлийн байгууллагуудын хяналт шалгалтаар баригдвал хаалгаа барьсан ч алдах зүйлгүй болтлоо орлогогүй болж шантарсныг ч хэлж байгаа юм.

БИДНИЙГ "ШҮГЭЛ ҮЛЭЭСЭН"  Ч ТООХГҮЙ, ЗӨРЧЛИЙН ХУУЛИАР ТОРГУУЛАХ БАЙСАН

Хоолны салбарт 20 жил үйл ажиллагаа явуулсан, хотын төвд байрлах монгол хоолны газрар “Хариуцлагын гэрээ” байгуулаагүй ч энэ сарын 25-наас заалаар үйлчилж эхэлжээ. Энэ тухай тус газрын менежер “Төр фэйсбүүкээр ажлаа хийж болохгүй. Манай зоогийн газөр одоогоор “Хариуцлагын гэрээ” байгуулаагүй ч заалаар үйлчилгээ үзүүлж байна. Барьцаж байгаа юм биш. “Мисо” шөлний газар Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцсэний дараа хоолны газар, ресторан, кофе шопууд заалаар үйлчилгээ явуулахаар болж байна. Тухайн ресторан эрх бүхий, нөлөөтэй хүний мэдлийнх байна гэж харсан. Хэрэв над шиг хүн өнөөдөр УОК-ын шийдвэрийг эсэргүүцэж, заалаар үйлчилсэн бол Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст саатуулагдсан. Үгүй бол Зөрчлийн хуулиар торгуулчихсан л байгаа. "Мисо" шөлнөөс бусад газар үзэл бодлоо илэрхийлмээр байдаг ч бидний үг төрд хүрэхгүй. Хоол үйлдвэрлэлийн холбоо ч бидэнд үйлчилдэггүй. Төр засгийн шийдвэр уялдаа холбоогүй, хөрсөн дээрээ буудаггүй. Үүнд гайхаж, бас харамсдаг.

Хэрэв хяналт шалгалтаар үйл ажиллагааг маань хаана гэвэл надад харамсах зүйл байхгүй. Алдах ч зүйлгүй болсон.

Яах вэ дээ, би 20 жил хоолны салбарт ажилласан биз. Энэ хугацаанд төрийнхөө шийдвэрийг дагаж ирлээ. “Хариуцлагын гэрээ”-нд заасан шиг хүн бүрийн вакцины гэрчилгээг шалгаж чадахгүй, хянаж амжихгүй, хувь хүнийх нь ухамсарт итгэнэ. Вакцингүй хүн гээд Хотын даргын хэлсэн шиг хөөгөөд гаргаж чадахгүй. Хүний ёсоор харьцаж, хүнлэг хандана” гэлээ.

ВАКЦИНЫ БҮРЭН ТУНД ХАМРАГДСАН ЭСЭХИЙГ ШАЛГАХ БОЛОМЖГҮЙ

Цайны газруудаар үйлчлүүлж буй хүмүүсийн цөөн хэсэг нь л вакцины гэрчилгээгээ харуулж, бас QR кодоо уншуулаад үйлчлүүлдэг байна. Түрээслэгч нар ч бас вакцины гэрчилгээ шаардах нь цайны цагаар буюу оргил ачааллын үед бараг боломжгүйг хэлж байгаа юм. Учир нь, үйлчлүүлэгчдийн ихэнх нь вакцины гэрчилгээгээ үзүүлэхэд багагүй цаг шаарддаг, бас хүндрэлтэй байдаг аж. Иймд хүмүүсийн халууныг хэмжиж, заалаар үйлчилдэг байна.

“ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ” БАЙГУУЛСАН ЦАЙНЫ ГАЗАР, РЕСТОРАНД ЯМАР ХҮНДРЭЛ БЭРХШЭЭЛ ТУЛГАРЧ БАЙНА ВЭ?

Цайны газрын түрээслэгч О.Ганбүргэд өнгөрсөн Бямба гаригт тус гэрээнд гарын үсэг зуржээ. Түүний хувьд гэрээтэйгээ танилцаж, судалж амжаагүй байна. Учир нь олон хүн бужигнаж байсан тул гэрээнд ямар заалт тусгасныг ч мэдээгүй аж.  Ямартай ч вакцины хоёр тунд хамрагдсан иргэдийн бүртгэлийг ачаалалтай үед хөтлөхөөс авхуулаад хүндрэлтэй бөгөөд тулган шаардсан хатуу гэрээ болсныг хэлж байв.

Тэрбээр “Бидэнд гэрээнд оруулах нэмэлт санал байхгүй. Бэлдсэн дөрвөн хуудас гэрээ байгаа юм. Гэрээний хувийг бидэнд өгөөгүй, гарын үсэг, тамгаар баталгаажуулснаас биш танилцах боломж байгаагүй.

Ер нь шаардлага биелүүлж ажиллахгүй бол хаалгаа барь гэж тулгасан л гэрээ болсон. Орлоготой байхын тулд арга буюу гэрээ байгуулсан ч түүнд тусгасан шиг вакцины хоёр тунтай хүнд үйлчилнэ гэдэг бүтэхгүй юм билээ.

Одоо хэзээ торгуулах бол гэдгээс л айж байна. Үнэндээ хөлөө олчихсон томхон газруудын хөлд чирэгдэж гүйцлээ. Тэд эрсдэлээ даах чадвартай. Гэтэл жижиг газар түрээс төлж ажиллуулдаг бид хэцүү байдалд орно” гэлээ.

Багшийн дээдийн автобусны буудал орчимд эгнэсэн олон цайны газраар ороход ихэнх нь хүнгүй шахам, ийм нөхцөл байдалтай байгааг хэлж байв. Харин томоохон сүлжээ ресторануудаар үйлчлүүлэх хүмүүсийн хөл татрахгүй аж. Үүдээр нь орвол халуун хэмжиж, бас вакцины хоёр тунд хамрагдсан эсэхийг шалгаж, бүртгэл хөтөлж байв. Эзэд нь цайны газрын түрээслэгчидтэй адил “Хариуцлагын гэрээ” байгуулсан ч хэтэрхий тулган шаардсан гэрээ болсон гэдэгтэй санал нэг байв.

Тэд “Хариуцлагын гэрээний агуулга нь ажиллавал ажилла. Үгүй бол хаалгаа барь гэж байна. Ийм л шаардлага тавьж байна. Орлоготой байх, ажилчдадаа цалин олгохын тулд “Хариуцлагын гэрээ”-г хүлээн зөвшөөрөхөөс яах билээ. Хэтэрхий өндөр торгуультай, тулган шаардсан гэрээ болсон. Яг социализмын үед нэг намын тогтолцоотой байснаас ялгаа алга” хэмээв.

Олон удаагийн хөл хорио, Улсын онцгой комиссын эргэж буцсан шийдвэр аж ахуйн нэгжүүдийг сөхрүүлжээ. Саяхнаас “шүгэл үлээсэн” ресторан кафе, кофе шопуудын эсэргүүцлийн үр дүнд хотын дарга Д.Сумъяабазар “За яах вэ, та нарыг ажиллуулъя” гэж дуугарсан. Гэвч “Хариуцлагын гэрээ” гэх хэцүү шалгуур, шаардлагатай шийдвэр гаргасан нь бизнес эрхлэгчдэд бөөн дарамт болж байна.

Цайны газраас кофе шоп, томхон ресторануудын эзэд хүртэл “Хэзээ хаалгаа барих бол” гэсэн айдастай, "бүсээ чангалсан" байдалтай ажиллаж буйгаа нуусангүй. “Хариуцлагын гэрээ”-г өнгөрсөн Бямба гаригаас аж ахуйн нэгжүүдтэй байгуулж эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар 2510 үйлчилгээний байгууллагаас 1600 нь зөвшөөрлөө авчээ.

Аж ахуйн нэгжүүд гэрээгээ зөрчсөн тохиолдолд Зөрчлийн хуулиар торгуулахаас эхлээд үйл ажиллагааг нь хаах хүртэл хариуцлага тооцохыг холбогдох албаны хүмүүс мэдээлж буй. Ялангуяа ресторанууд томхон хүлээн авалт, “буяны ажил”-ын цагаалга зохион байгуулах хориотой. Мөн “Хариуцлагын гэрээ” байгуулаагүй  байж заалаар үйлчилгээ явуулсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах юм байна.

"ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ" БАЙГУУЛААГҮЙ БОЛ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ ЦУЦАЛНА

Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Т.ЗОЛЖАРГАЛ: 

-“Хариуцлагын гэрээ” байгуулснаар тухайн байгууллагын заалаар үйлчилгээ явуулах эрх нь нээгдэнэ. Хэрэв хяналт шалгалтаар хариуцлагын гэрээ байгуулалгүй заалаар үйлчилгээ явуулсан нь илэрвэл үйл ажиллагааг нь хаана. Хуулийн этгээд эрхээ эдэлж байгаа бол хүлээсэн үүргээ ч биелүүлэх ёстой. “Хариуцлагын гэрээ” бол үйлчилгээний байгууллагуудыг хариуцлагатай байлгах зорилготой. Тиймээс хааж боож, дарамталсан зүйл огт байхгүй. Мөн гэрээ байгуулсан бол дөрвөн хувь гэрээний нэг хувийг нь аж ахуйн нэгжид өгч байгаа. Ерөнхийдөө "Хариуцлагын гэрээ"-нд заалаар 50 хувиас хэтрэхгүй үйлчилгээ явуулах, ширээ алгасах, вакцины бүрэн тунд хамрагдаж, 14-өөс дээш хоносон хүнийг ажиллуулах болон үйлчлэх зэрэг халдвар хамгааллын энгийн дүрмийг тусгасан. Хамгийн гол асуудал нь, аж ахуйн нэгжүүдийн хувьд шаардлага хангаж ажиллаж буй нь цөөн байна.

Жишээ нь, Covid-19 авч эдгэсэн хүн гэрийн тусгаарлалтаас гарч, одонгийн найранд 150 хүнд халдвар тараасан тохиолдол ч байна. Нэг хүний хариуцлагагүй үйлдлээс болоод 150 хүний ар гэр, үр хүүхэд эрсдэлд орж байна. Халдвар авсан хүмүүс тухайн хүлээн авалт зохион байгуулсан ресторанд зарга үүсгээд байгаа юм. Иймд “Хариуцлагын гэрээ”-нд ресторанд хүлээн авалт, буяны ажлын цагаалга зохион байгуулахыг хориглох талаар тусгасан.

Төр ажлаа хийж байна. Аж ахуйн нэгжүүд үүргээ биелүүлж чадахгүй байна. Төр, хувийн хэвшил, иргэн гурван талаас хичээвэл цар тахлыг даван туулна. Тиймээс биш төр ажлаа хийгээд байхад аж ахуйн нэгж, хувь иргэн ухамсаргүй, шаардлага биелүүлэхгүй бол цар тахлын ард гарахгүй. Халдварыг хамтдаа давна гэдгийг хувийн хэвшлийнхэн ойлгохгүй байна" гэлээ.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өнгөрсөн Бямба гаригт аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, “Хариуцлагын гэрээ” байгуулахдаа “Гэрээнд гарын үсэг зурж, тамгаа дараад л байгууллагынхаа үүд хаалгыг нээж болно. Яг энэ гэрээнд зааснаар, стандартын дагуу хариуцлагатай ажиллавал цаашлаад фитнесс клубууд, амралтын газар, жуулчны баазуудыг мөн нээхээр төлөвлөж байна. "Хариуцлагын гэрээ"-г ойлголцлын, итгэлцлийн гэрээ гэж мөн ойлгож байна” гэж хэлсэн юм. Тэрбээр вакцинд хамрагдаагүй, амны хаалт зүүгээгүй хүмүүст бүү үйлчил! гэж аж ахуйн нэгжүүдэд уриалсан.

Бодит байдал дээр, цайны газруудаас авхуулаад олон үйлчилгээний байгууллага вакцины гэрчилгээнээс илүү хувь хүний ухамсарт итгэж байна. Вакцинд хамрагдаагүй хүмүүст үйлчлэхгүй байхыг уриалж, халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлж байгаа. Гэвч бас вакцинд хамрагдах боломжгүй харшилтай, архаг суурь өвчтэй, хавдрын мэс засал хийлгэсэн, бага сартай жирэмсэн, 12-оос доош насны хүүхэд зэрэг мянга мянган хүн үйлчилгээний байгууллагаар хэрхэн үйлчлүүлэх вэ гэдэг тухайн ресторан, кофе шоп, цайны газрын зохион байгуулалтын асуудал болохыг ч холбогдох албаны хүмүүс хэлж байгаа юм.

Ямартай ч “Хариуцлагын гэрээ”-г мөрдүүлэх зорилгоор мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагаас хамтарсан баг гарч, хяналт шалгалтыг өдөр бүр зохион байгуулах нь. Зөрчил гаргасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар эхний ээлжид хариуцлага тооцно. Хэрэв дахин зөрчил гаргавал тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахаар болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

50 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргзн 2021-06-29 202.179.24.83

Үйлчилгээний газрууд ажилласнаар Халдвар тарахгүй гэх Баталгаа байхгүй ш дээ, тэр тусмаа манай хэнэггүй Монголчуудад бүүр ч найдваргүй,бүүр мөсөн хаасан нь, тэгээд ч энэ цаг Цай хоолны газар Кино театруудаар үйлчлүүлээд байх Иргэд тэр болгон байхгүй л болов уу,

Avatar

ЭСРЭГЭЭРЭЭ БАЙМААР ЮМ ,,,, 2021-06-29 202.179.24.77

ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ ГЭГЧ ЗҮЙЛЭЭ ЭСРЭГЭЭР НЬ БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ. ХООЛНЫ ГАЗАРУУД АЖИЛДАГААРАА АЖИЛЛАЖ ИРГЭДЭЭ ВАКЦИНЖУУЛЖ ЧАДААГҮЙ ЯВУУЛСАН БОЛ ДАРГА НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ББОЛМООР ЮМ.

Avatar

BAKTSIN TARIULJ BOLOXGYI WE XALDBAR USTGAL XIIJBN 2021-06-29 216.38.195.77

DEER YDIIN SETGETSTEINBE?

Avatar

gondola,XOXIPOL ok meduulex bolno,DOCUMENT,BARIMTAT 2021-06-29 216.38.195.77

ytac uguudxuuree,bloklox bn

Avatar

Зочин-2 2021-06-29 139.5.219.198

Зарим хоолны газрын хоолны чанар тааруу, аяга тавгаа угаалгын нунтагаар угааж байгааг анхаарах хэрэгтэй. Мөн зарим газрын хоолны чанар тааруу байгаа нь мэргэжлийн тогоочийн ур чадвартай холбоотой биз. Цаашид ариун цэврийн байцаагчийн шаардлагыг өндөржүүлэх хэрэгтэй. Ялангуяа солонгос хоол хийдэг газруудын /бөхийн өргөөний ойролцоо байрладаг/ хийж байгаа хоолыг нарийвчлан шалгах хэрэгтэй. Тэд хүний идээгүй хоолны шавхруунуудыг нийлээд хоолонд хийж өгч байсан шүү. Шалгалтыг үе үе хийх хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-06-29 202.21.108.23

Муу ёрын ЗГ ууд. Хэнтийгээс ийм муу удамтай хүмүүс гарч ирэн Төр самрах юм гэж хэн саналаа.

Avatar

tamiixand b**s ugulgyi shiren nyyrlej,TAMAA salad,xamgaalax,GEREE XIIXGYI ZOPIGTOI TURSHLAGATAI XAMGAALAX H BNUU 2021-06-29 216.38.195.77

oyd

Avatar

Зочин 2021-06-29 216.38.195.77

BUGSS

Avatar

Orchuulagch yseg uurchluj banshee ,delgyyreesa,xubia bodoj zygtbal 8n aldaag 2021-06-29 216.38.195.77

chutguriiga curux,uym xiideg,xulgaildagt galzuu,yrbagchd ubchtei,xunuus GADNIIXAND URBAAD NIILEED GALZUURAADZ.

Avatar

yndaa,gadaaljSHUUD UBDULT UGCH,DARUI,XOXIPOL IX 2021-06-29 216.38.195.77

homosex tsarait gudmand xarsan,Monarchru bas dairsanda,xoishohio ybax zamd, toto,xarbal oilgox baix,YouTube ni AUYLGYI UYM ,

Avatar

Nobarumtat 1-2 2021-06-29 216.38.195.77

foto

0 0
Avatar

BARIMTAT1-2, APPLE XULGAILSAN,,KEY DEER1-2, 2021-06-29 216.38.195.77

FOTO
MASHINAA OPOLDUULGYI BX.

0 0
Avatar

m 2021-06-29 216.38.195.77

COlA

0 0
Avatar

opj garaad 2021-06-29 216.38.195.77

daisniix ch

0 0
Avatar

ylc 2021-06-29 216.38.195.77

o

Avatar

ylcuun xamgaaltad 2021-06-29 216.38.195.77

baix

0 0
Avatar

Зочин 2021-06-29 202.126.89.107

МОНГОЛД ҮСЧИН, ГУАНЗ РЕСТОРАН НЬ Ч ҮНЭХЭЭР ХОГИЙН БОХИР ЗАВААН ГАЗРУУД ШҮҮ ЭЭ БАЗАРВААНИЙ…..ЯЛАНГУЯА ҮСЧИД БОЛ ҮНЭНДЭЭ АЙМААР….ХҮНИЙ ҮСЭНД ӨМНӨХ ХҮНИЙ ҮЛДСЭН ШАВХРУУ БУДАГ ХИМИ ШАХАЖ ТҮРХЭЭД Л ЭСВЭЛ ХЯТАДЫН Ч ЮМУУ ХАМГИЙН ЧАНАРГҮЙ МИА САЛОНЫ БУДГААР ХҮНИЙ ҮС БУДАЖ ХОРДУУЛААД Л …..ЁСТОЙ БАЛЛАЖ ЗАВХРУУЛАНА ДАА ҮСЧИД…….

Avatar

23 !? SXSXSX+CHUTGURTEI 2021-06-29 216.38.195.77

prj

Avatar

Зочин 2021-06-29 202.9.40.189

ШУ хөгжсөн орнуудын гаргаж буй шийдвэрээс дандаа эсрэг шийдвэр гаргадаг хогийн төр

Avatar

Зочин 2021-06-29 202.126.89.107

ЭНЭ ГАМШИН ЧИНЬ ДЭЛХИЙН БҮХ ХҮН АМ 100% ВАКЦИНЖИЖ ДУУСАХААС НААШ НАМЖИХГҮЙ ХУМИГДАХГҮЙ ГЭНЭ ЛЭЭ ………..ДЭЛХИЙН ТҮҮХЭНД ИЙМ ТАХАЛ ЗӨНДӨӨ ГАРЧ БАЙСАН ДАНДАА ВАКЦИНЫ ХҮЧЭЭР ДЙИЛЖ БАЙСАН ГЭНЭ ЛЭЭ ….АРД ИРГЭД 100% ВАКЦИНД Л ХАМРАГДААД ДЭЭР НЬ ХУВИЙН САХИЛГА БАТ ХУВИЙН ХАРИУЦЛАГА ГЭЭЧ ЮМАА БАЙНГА ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ !!!!!!

Avatar

- ioydXORIG 2021-06-29 216.200.84.189

nzm +ardsyg10

Avatar

@@byltger gozgor,jijig maxir xamartai,h, 2021-06-29 216.200.84.189

tt

Avatar

zochin 2021-06-29 66.181.186.107

Ажиллуулж байгаа тохиолдолд Халдвар тарах эрсдэл улам л нэмэгдэнэ, Хаалаа гээд ямарч л байсан Иргэд Амь насаа алдахгүй шүү дээ, Эмнэлэгүүдээр дүүрэн Жирэмсэн эхчүүд Бага насны хүүхдүүд өндөр настангууд тэд өдөрт 10-аараа Амь насаа алдацгааж Ар гэр үр хүүхджж өнчирүүлж байна , бүүр сүүлдээ Эинэлэгийн ор хүрэлцэхгүй Гэр орондоо Амь насаа алдах тохиолдолууд гарч эхэллээ, ийм байхад Үйлчилгээний газрууд ажиллана гээд л байдаг, Тэнэгүүд

Avatar

ylcuun xamgaaltadu 2021-06-29 216.200.84.189

oydsfe500C-?!,MANDTUGAI,

Avatar

К.К.К. 2021-06-29 202.72.242.139

Унгасан хойноо хавчив гэгчээр өөрсдөө эргүүтэж сонгочихоод бүү улилд…

Avatar

dokie,xulgaich ,xuligaan,-UBCHIN TARIDAG ALUURCHDIIG OLON ULSAD XOPIGLOX 2021-06-29 216.200.84.189

ardbarsyg,indan tolgoilogch gej,xabdsan tolgoitoi @@amrxd tsagaachilsan zailuul,yrbagch,homosexual,ALUURCHID ENDEXIIXEN BUGD AIMSHIGTAI XALDBAR ABSAN,, TAARSAN 2 URBAGCH,a*******n HOMOSEX GEMT XEREGTEN BOLOOD BUURAIGAAS XULGAILAAD L XULGAILAAD L BYALDUUCHILJ,SHAARAN GYALGAR UUT BILAASTAGAAR XYRTEL XUURGUJ,TENTSBERJUULJ,ZAIGAAR,SHYDNII ZAIGAAR AMI OPUULABDAA ZAILUUL,s***r XUURGUJ BAINGIIN XUDULGUUNTEI GERLEER TOGLOOD

Avatar

gadaad bolobsrol ezemshcenz,manduu yc cybgaas uur xyn CPOK ene 4s uur xyn GEREE xuumgui bn,BOLJ ugbul nuluu d abtaxgui,yxaantai,tyrshlagatai,cexeelegs xyn baixz 2021-06-29 216.200.84.189

1xyn TOLGOINIIXOO xariutsaj GEREE xuux.yu ch XEREGGYI,xync,yl,TSAXILGAAN nyyrs,GADNIIX if zailuul,tyi

Avatar

OCAA,O/N GADNII HOMOMANIAK ALUURCHNAAj XUUGUUCHEE 2021-06-29 216.200.84.189

ZASAGLUULTSAN,BOLOBSROLGYI XUJSANUUD,URBAGCHID, LALRUUDAA,,,

Avatar

Irgen 2021-06-29 150.129.141.215

Bitgii h*** fuck you geech naad sumiyabazartaa

Avatar

XYNCNEECEE BAINGIIN UBCHNUU ZAILUULAACHEE,BALIAR,BATALGAAT 2021-06-29 216.200.84.189

KOMPUTER TV,INTERNET,-JPSJXy/z AUYLTAI bn. kopidoj. xyncnip araa@ @@@
A baidagdaa ,xychtei jijig Japan motoroor ergyylj,ram xobulon xyreegeer shurguulga Ikea xiij bn.
nursing opsuudiig,tolgoilogch,yrbagchiig,Mes zasaliin emcheer,XYNCEER UBCHLYYLJ,YRTEI TALX ZARJ BN.BUDAAGAA GSHAAH IDETSGEE,XATAAGYI.
XURVUGCHIN DEER CHIN XANGMJ XIISEN,

Avatar

Зочин 2021-06-29 216.200.84.189

END YANZ BYRIIN ZURG OPUULAAD YOUTUBE DEER +ALUUR HIM GADNIIX CHINI SAIXAN AASHILSAN GOOD baBAD BOLJ XUURAMCHXANDSAN REKLAMDSAN, SAITAARAA ZASAGLAJ YARISAN -GADNII ZASAGLAJ KORONA BAKTSIN,XULGAILSAN YUM UGCHUUD z**l ABSRIUGAA

Avatar

XYNCEER O\N,ULSGULUN BOLGOX GEJ, O/C BLOKLOJ DAIRSAN BALIAR XOGNUUD 2021-06-29 216.200.84.189

Mongol xynd TEXNIK TEXNOLOGIIN, REKLAMDSAN, DECORATAX XET GOEX SHAARDLAGAGYI, YZLIIN UYMNUUDIIG OIRTUULAXGYI BAIX

Avatar

UDIRDLAGA,ULS GEJ BNUU,XYATDUUDAAR,URBAGCHDAAR,OPOOD IPLE,MEDEEGYI BOL ZALRUUL 2021-06-29 216.200.84.189

TSAXILGAAN CTANTS XENII YED BARIULAB TOLGOINIIXOO,XAMARLGYI BX.
– XYNII OUNII BAYLAGIIG XKAMERAAR ALXAM TUTAMD XULGAILJ GUILGCHLULJ.
COX, KAMER, BADJE ,OCAAR GADNIIX SHIF GUILAGCHIN BOLGOJ,
-O/N XYNCRYY CHINI ULSGULUN BOLGOJ,SFW XYNCNII DELGYYRLYY COUNTRYSIDE PRK MANIAKING DARAALAN ZASAGLAJ,TENDEE BOLGOX NI XMGYI, XYNII ULS OPOND OPOJ,TSAXILGAAN STANTS BARIJ XET DABARCH,KORONA VAKTSINAAR XULGAICHDAJ UBCHIN TUSGADAG MANIAK.

Avatar

yaxaas ch butsgui zasagluulj bgaa yed GEREE CONTRAKT ZUBSHUURUL ZURXGYIBX 2021-06-29 216.200.84.189

xymyyseer togloj,Dundas doosh bolovsroltoi niitleg,neg ydaagiin trashaa tanaj,xychilsen,xylgailsan baidaltai,blokloJ yaduuruulj,XYNII umruu ungulzsun,baktsinaar yctgaj galzuurch baigaa,xezee baixdaa iim uym baisn.

Avatar

Зочин 2021-06-29 202.179.8.46

гэрээ хийхгүй бол хохь нь

Avatar

h 2021-06-29 202.9.47.15

хохин боолуудааа төриин ажил олж б**с долоогч авилгачид бол гэж шахаж баынадаа нам дагасан пялдагнуудл амьдарч баяжаж баыга жижиг томгүй малуудааа

Avatar

зочин 2021-06-29 64.119.20.116

АГААРААР ДАМЖИЖ ХАЛДВАРЛАДАГ БАЙХАД МЯНГА АРЧИЖ УГААЖ, АРИУТГААД НЭМЭРГҮЙ ШҮҮ ДЭЭ. ЗААЛААР ҮЙЛЧЛЭХГҮЙ БАЙСАН НЬ ДЭЭР

Avatar

Hariutslaga yarihaar l daramtalsan gdg zangaa bolio 2021-06-29 103.26.195.8

Uilchilgeenii gazruud hariutslagatai bh heregtei. Hulgaich nohoi shig dandaa buruu zoruu zuil hiij baij sanaa ni amardag setgehuitei bh yum. Deglem sahiulaad ajillachihaach.

Avatar

иргзн 2021-06-29 202.179.24.83

Ажиллуулж байгаа тохиолдолд Халдвар тарах эрсдэл улам л нэмэгдэнэ, Хаалаа гээд ямарч л байсан Иргэд Амь насаа алдахгүй шүү дээ, Эмнэлэгүүдээр дүүрэн Жирэмсэн эхчүүд Бага насны хүүхдүүд өндөр настангууд тэд өдөрт 10-аараа Амь насаа алдацгааж Ар гэр үр хүүхджж өнчирүүлж байна , бүүр сүүлдээ Эинэлэгийн ор хүрэлцэхгүй Гэр орондоо Амь насаа алдах тохиолдолууд гарч эхэллээ, ийм байхад Үйлчилгээний газрууд ажиллана гээд л байдаг, Тэнэгүүд

Avatar

Зочин 2021-06-29 103.57.95.47

Боолын гэрээ.ковид эрх баригчдын хармааг үнэн түнтийлгэж өгч бна

Avatar

Зараа 2021-06-29 124.158.66.101

Тэнэг хүүдээ эцэг эх нь юм дуугардаггүй юм байх даа, бүр 2ын 2хүү нь түмэн олонд маш их гай тарьж байхад баярлаад суудаг хөгшчүүл байна аа гэдэг нь маш бөх зүрх шүү

Avatar

Зочин 2021-06-29 202.126.90.87

Эцэг, эх нь бас олиггүй юмнууд байдаг биз дээ?! Удмаараа хог шаарууд юм биш үү?

Avatar

Зочин 2021-06-29 202.21.101.134

Зөв л шаардлага байна ковид хамаагүй гээд үйлчилгээний газарууд бүгд асуудалд ингэж хандвал эцэстээ хэнийгээ гэх вэ.

Avatar

Зочин 2021-06-29 66.181.161.108

Нэрнээсээ эхлээд л дарамталсан, захиргаадсан гэрээ байна

Avatar

Бат 2021-06-29 192.82.83.84

Тэнэг Сумтайбазарын бодож олсон мөнгө олох арга мөндөө. Сумтайбазао хотын хүмүүсийн өмнө ямар хаоижцлага хүлээсэн юм. Өрөөнийхөө үүдэнд олон саяын ариутшах хаалга хийлгээд хүмүүстэй шилний цаагаас харьцаад тэнэг бөх шүү. МАН бол юу ч хийхгүйгээр хүмүүсийн тархихыг соц суртал ухуулгаар угааж эрх мэдэлд олж баяжих. Сумтай гар Хүүкээ зодож байж хотын дарга болсон нөхөр дөө. Бөхчүүд ер төр засаг хэрэггүй дээ. Энэ нөхрийн буруу шийдвэрээр короно УБ-д хяналтаас гарч тархсан шүү.

Avatar

Зочин 2021-06-29 103.57.93.217

Дүр эсгэсэн ардчилагчдын чаддаг юм нь хүн гүжирдэж гүтгэх, дайрч доромжлох, нэр төрийг нь гутаах, хийсэн ажлыг нь үгүйсгэх харлуулах..Өөрөөсөө бусдыг дарангуйлагч,коммунист болгоно. Хоёр хөршийн эсрэг нийгмийг турхирна.Харин өөрсдөө толгойдоо жинхэнэ луйварчид залсан,эгнээндээ гудамжны архичид,танхай зэрлэгүүдийг цуглуулж үржүүлсэн,хийж буй үйлдэл нь үймээн самуун өдөөх, эмх замбраагүй байдалд турхирсан,ярьж буй үг нь а**х х***х,тарчлаан зовоох шонд өлгөх,Ардчилал ,хүний эрх гэсэнхуурамч багтууд

Avatar

Зочин 2021-06-29 64.119.19.165

тэгээд чиний МАН коммунистууд чинь биднийг яаж амьдруулаад байнаа. Едер ирэх тутам юмны vнэ нэмэгдээд байна, онжиго долоогчоо

Avatar

MONGOL MINI 2021-06-29 106.166.60.167

TENEGIIN TENEG SHIIDVERIIG ZUVHUN MONGOLIIN ERKH BARIGCHIDAAS GARNADAA

Avatar

Зочин 2021-06-29 202.9.40.189

Хүн амынхаа 2 хувийг л вакцинжуулсан улс 7 сарын 1-нээс бүх хязгаарлалт, халдвар тээгч болсон амны хаалтаа цуцлах гэж байхад манай эргүүнүүд эсрэг юм яриад байх юм

Avatar

Зочин 2021-06-29 103.26.193.95

валют, юмны үнэ тэнгэр хадаж, ачаа тээвэр нь гацсан, бүх дэлхийгээс тусгаарлагдсан ийм үзээрийн байдалд хэн оруулсан юм хариулдаа өмхий х*******н МАНчингуудаа. өдөрт бүр хэдэн арваараа үхэж хэдэн мянгаараа өвчилж байна, гэтэл дэлхийд хамгийн удаан хил хаалттай, хөл хориотой байсан улс шүүдээ. өмхий намчингуудаа. та нарын долоодог хулгайчууд ковидын нэрээр 11 их наядыг 2 жил цусаллаа, ковид тэдний бизнес болчлоо. 100 жил, сонгууль медаль наадам гээд танай хулгайчууд ковид тараах хүн бөөгнүүлэх юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж