Тоглолтын өмнө: Гурван өнгөтнүүдийн том сорилт

Хуучирсан мэдээ: 2021.06.28-нд нийтлэгдсэн

Тоглолтын өмнө: Гурван өнгөтнүүдийн том сорилт

Тоглолтын өмнө: Гурван өнгөтнүүдийн том сорилт

Дэлхийн аварга Францын шигшээ баг энэ удаагийн тэмцээний хамгийн гол фаворитуудын нэгээр нэрлэгдсэн. Тэд үхлийн хэсэгт Герман, Португал, Унгарын багуудтай тааран хэсгээ тэргүүлсэн. Гэсэн ч энэ нь тэдний хувьд хангалттай амжилт байгаагүй гэж хэлж болно. Учир нь Унгарын багтай тэнцсэний дараагаар тэдэнд олон хөлбөмбөг сонирхогчид итгэл алдарсан. 

Олон жилийн дараа шигшээ багтаа эргэн ирсэн Карим Бэнзэмагаар хүчээ зузаатгасан тэдний хасагдах шатны эхний сорилт Швейцарийн баг байх болно. Хэсгийн сүүлийн тоглолтод Лукас Динье, Лукас Эрнандэс нараа бэртэлд алдсан гурван өнгөтнүүд энэ удаад 3 хамгаалагчтай хувилбар ашиглаж тоглох магадлалтай. Хоёр жигүүрт Бэнжамин Павар, Адриэн Рабьо нар тоглоно хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна.

ДАШТ, ЕАШТ-д тоглогч болон дасгалжуулагчийн хувиар түрүүлсэн анхны эрхэм болохын төлөө хичээж буй Дидье Дешамын багт хэд хэдэн бэртэл гэмтлийн асуудал байгаа. Дээр дурьдсанчлсан хоёр Лукасаас гадна Усман Дэмбэлэ, Маркус Тюрам, Томас Лэмар нар өнөө шөнийн тоглолтод оролцох боломжгүй.

Харин Швейцарийн багийн хувьд хэсгээсээ гуравдугаар байраар шалгарсан ба хамгийн өндөр амжилттай гуравдугаар байрт орсон баг болоод байгаа. Тэдний довтолгооны шугам ямар ч багийн сандаргахуйц супер гэдгийг бид бүхэн мэднэ. Сэфэрович, Эмболо, Шакири нар Францын хамгаалалтыг багагүй сандаргах нь дамжиггүй. Тэднийг хагас хамгаалалтын шугамаас Гранит Шака тэргүүтэй залуус дэмжин тоглоно. Туркын эсрэг тоглолтод гурван гоолын дамжуулалт өгсөн Стивэн Зубер ЕАШТ-ийн түүхэнд нэг тоглолтод гурван дамжуулалт өгсөн ердөө гурав дахь хүн болж түүхэнд нэрээ бичүүлээд амжсан.

Энэ тоглолтын талаар Швейцарийн шигшээ багийн дасгалжуулагч Владимир Петкович хэлэхдээ: “Бид сүүлийн жилүүдэд том багуудын эсрэг үнэхээр сайн тоглож байгаа. Бид яг түүн шигээ л тоглох хэрэгтэй. Франц шиг хүчирхэг багийн эсрэг хоёр тал хоёул бүх хүчээ дайчлан тогловол бид ялна гэдэг хэцүү сорилт байх болно. Харин Францчууд өөрсдийн тоглолтынхоо 80 хувиар тогловол бид ялж болно. Бид тэдний бүх хүчийг гаргуулахгүйн тулд хичээх болно.” хэмээсэн

Онцлох тоглогч: Пол Погба

Францын шигшээ багийн хагас хамгаалалтын ноён нуруу Пол Погба шишээ багтаа үнэхээр супер тоглолт үзүүлдэг. Түүний ганган дамжуулалтууд дээр Клиан Мбаппэгийн хурд, авьяас нэмэгдэхэд аль багийн хамгаалалт зогсооно гэдэг тун хэцүү хэрэг. Хэсгийн тоглолтод 87 хувьтай дамжуулалт өгч нэг гоолын дамжуулалт өгөөд амжсан. Өнгөрсөн улиралд ч Манчестэр Юнайтэдийн хамтаар лигтээ сайн тоглож лигийн дэд байранд орсон.Түүний тоглолт Францын багт маш том тус хүргэх нь гарцаагүй.

Тоглолтын тухай баримтууд:

  • Хоёр баг том тэмцээний хүрээнд тав дахь удаагаа учраа тааран тоглох гэж байна. Өмнө нь зөвхөн хэсгийн шатанд л таарч байсан бол энэ удаад хасагдах шатанд гэдгээрээ онцлогтой.
  • Францын шигшээ баг ЕВРО 2016-ийн шигшээ тоглолтод Португалд ялагдал хүлээснээс хойш ДАШТ, ЕАШТ-ийн нэг ч тоглолтод ялагдаагүй.
  • Францын шигшээ багийн хийсэн сүүлийн 51 тоглолтод бүгдэд нь Антуан Гризманн оролцсон. 
  • Швейцарийн шигшээ баг сүүлийн дөрвөн том тэмцээндээ бүгдэд нь хэсгээсээ гарсан.

Newmeta - Б.Санчир

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж