Тоглолтын өмнө: Испанийн эсрэг Хорват

Хуучирсан мэдээ: 2021.06.28-нд нийтлэгдсэн

ЕВРО-2020

Тоглолтын өмнө: Испанийн эсрэг Хорват

Тоглолтын өмнө: Испанийн эсрэг Хорват

Евро-2020 тэмцээний хасагдах шатны ээлжит учраа Хорват болон Испанийн шигшээ багуудын тоглолт өнөөдөр/2021.06.28/ шөнө 00:00 цагаас Данийн нийслэл Копенхаген хотноо Паркен цэнгэлдэх хүрээлэнд явагдах гэж байна. Хоёр багийн хувьд хоёулаа хэсэг тус бүрийнхээ дэд байраар хасагдах шат руу орж ирж байгаа билээ.

Хорватын шигшээ баг "D" хэсгийн хоёрдугаар байраар Английн араас гарч ирсэн бол Испанийн шигшээ баг Шведийн шигшээ багийн араас шөвгийн 16-т шалгарсан. Хорватчууд хэсгийн сүүлийн тоглолтоо Шотландын багийн эсрэг хийж 3-1 харьцаатай хожиж дэд байранд орх эрхээ баталгаажуулсан. Харин Испаничууд хэсгийн сүүлийн тоглолтоо Словакын шигшээ багийн эсрэг хийж 5-0 харьцаатай бут ниргэсэн билээ. Хоёр баг хоёулаа довтолгоо зонхилсон, нээлттэй тоглодог багууд. Тийм болохоор үзүүштэй тоглолт болох нь дамжиггүй.  Хоёр багийн аль хожсон нь шөвгийн наймд Франц-Швейцарийн шигшээгийн хожсон багтай нь нүүр тулна. 

Хоёр багийн мэдээлэл

Хорватын шигшээ багийн дундын шугамыг Лука Модрич, Марсело Брозович, Маттео Ковачич нар бүрдүүлэх болно. Тэдний хувьд нэг харамсалтай мэдээ байгаа нь сүүлийн тоглолтууддаа өндөр формтой байсан Иван Перишич коронавирусын халдвар авсан нь тогтоогдсон. Түүнийг орлож Никола Власич гарах төлөвтэй байна. Өөр ямар нэгэн гэмтэлтэй тоглогч байхгүй байгаа бөгөөд бусад байрлалд өөрчлөлт гарахгүй.

Испанийн шигшээ багийн дасгалжуулагч Луис Энрике Пабло Сарабиа дахин гараанд гарах тухай ярьсан. Хамгаалалтад Маркус Иорентегийн оронд Цезар Аспиликуета гарах төлөвтэй байна. Испаничууд магадгүүй дөрвөн хамгаалагчтай хувилбарыг сонгож тоглож болох юм. Словакийн эсрэг тун сайн тоглолт үзүүлсэн Ферран Торрес, Тиаго Алкантара нар энэ удаад сэлгээний суудлаас тоглолтыг эхлүүлж магадгүй. Довтолгооны шугамд Херард Морена гарах магадлал өндөртэй.

Онцлох тоглогч:

Хорватын шигшээ багийн хувьд Иван Пиришич гэмтсэнээр довтолгооны хувьд Анте Ребич нуруун дээр маш том ачаа ирлээ гэсэн үг. Энэ нь нэг талаараа Ребичид өөрийгөө харуулах боломж ч байж болно. Өнгөрсөн улиралд тэр Италийн ла лигт 11 гоол оруулж багтаа ихээхэн тус нэмэр хүргэсэн. Өнөө шөнө Хорватын багаас гоол оруулах хамгийн өндөр магадлалтай тоглогчоор яалчтгүй Антэ Рэбич нэрлэгдэж байна.

Харин нөгөө талд хэсгийн тоглолтод хоёр ч удаа торгуулийн цохилт алдаж хөлбөмбөг сонирхогчдын хэл амны бай болоод байгаа Алваро Моратог онцолж байна. Хэдий хэсгийн тоглолтод тааруу тоглосон ч түүний туршлага, ур чадвар Испанийн шигшээ багийг дараагийн шатанд шалгаруулахад маш том тус үзүүлэх нь дамжиггүй. Өнгөрсөн улиралд 11 гоол, 9 гоолын дамжуулалт өгсөн Мората энэ шөнө өөрийн сайн тоглолтоо “үзүүлэх” хэрэгтэй байна.

Чих тавих тоглогч:

Энэ тоглолтод онцгойрч магадгүй чих тавих тоглогчоор бид бүхэн Барсэлона клубын залуу од Пэдриг онцолж байна. Өдгөө ердөө 18 настай Педри Евро 2020 тэмцээний хэсгийн гурван тоглолтод бүгдэд нь гараанд гарч тоглосон. Түүнийг өнөө шөнө багтаа хэр тус нэмэр үзүүлэхээс шалтгаалж Испанийн шигшээ хожих эсэхээ шийдэж ч магадгүй юм.

Тоглолтын статистик:

  • Хоёр баг хамгийн сүүлд 2018 оны 11-р сард учраа таарч тоглосон бөгөөд тухайн тоглолтод Хорватын шигшээ 3-2 харьцаатай хожил байгуулжээ.
  • Испанийн шигшээ баг Европын аварга шалгаруулах тэмцээний хүрээнд сүүлийн 13 тоглолтдоо хожигдоогүй байна.
  • Иван Перишич том тэмцээний хүрээнд сүүлийн таван тоглолтдоо 6 гоолд оролцоод байгаа. (4 гоол, 2 гоолын дамжуулалт)
  • Лука Модрич хэсгийн сүүлийн тоглолтдоо Шотландын шигшээ багийн эсрэг гоол оруулсан нь Хорватын шигшээ багийн нэрийн өмнөөс ЕАШТ-д гоол оруулсан хамгийн хөгшин тоглогч болсон.

NEWMETA - М.Пүрэвдорж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж